Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон болон холбогдох албан тушаалтнууд хамтран “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт барьсан 1000 тн сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн байдалтай танилцан ажиллав.
“Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой Монгол Улсын Засгийн Газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тус өөрчлөлтөөр Нийслэлийн Баянзүрх/20/, Сонгинохайрхан/21/, Хан-Уул/12,13,14/ дүүргийн, алслагдсан 5 хороодын нутаг дэвсгэрт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм.
Уг тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд, “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа, СХДүүрэгт байрлаж буй сайжруулсан түлшний агуулахын нөөц бүрдүүлэлт хэдэн хувьтай явагдаж байгаа байдалтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөх зорилготойгоор хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ