Саудын Араб, Ираны хямрал нефтийн үнийг өсгөхгүй | News.MN

Саудын Араб, Ираны хямрал нефтийн үнийг өсгөхгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Саудын Араб, Ираны хямрал нефтийн үнийг өсгөхгүй

Саудын Араб Иранаас дипломат харилцаагаа тасалсан тухай мэдээ газрын тосны нийлүүлэлтэд муу үр дагавар авчирч болзошгүй гэдэг мессеж тарааж байна.

Харин хөрөнгө оруулагчид үүнийг тоогоогүй дүр эсгэх гэж хичээж байгаа аж. Даваа гаригт АНУ-ын бенчмарк газрын тосны үнэ Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель нь 1.35 ам.доллараар нэмэгдсэнээсээ хойш орой нь 28 центээр буурч, 36.76 ам.долларын ханштай хаагдсан бол газрын тосны дэлхийн үнийг тодорхойлж байдаг брент маркийн газрын тос Лондоны түүхий эдийн бирж дээр нэг баррель нь зургаан центээр буурч, 37.22 ам.доллараар худалдаалагджээ.

Газрын тосны зах зээл ийнхүү өсөлт бууралттай байгаа үед хөрөнгийн зах зээл хумигдаж эхэлжээ. Учир нь, дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх 2016 онд энэ оныхоос ч тааруу байх нь илэрхий болоод байгаа юм. Доу-Жонсын үйлдвэрлэлийн индекс буюу корпорацуудын үнэт цаасны ханш 276 нэгжээр буюу 1.6 хувь буураад байна. Үйлдвэрлэлийн үнэт цаасны ханш цаашид ч унахыг үнэт цаасны арилжааны мэдээнүүд харуулж байгаа бөгөөд АНУ-д үйлдвэрлэлийн идэвхитэй ажиллагаа өнгөрсөн арваннэг, арванхоёрдугаар сард дараалан буурсан бол Хятадад сүүлийн арван сар тасралтгүй буурсан үзүүлэлт гарчээ.

Өсөлт ийнхүү удааширсан нь газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл цаашид удаан үргэлжлэхийг зөгнөж байж болох. АНУ-д газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар 2.6 сая баррелиар нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9 сая баррелиар илүү байгаа юм. Газрын тосны олборлолт зогсох, эсвэл дэлхийн эдийн засаг хуучин хэвэндээ орж, эрэлт нэмэгдэх хүртэл газрын тосны үнэ өсөхгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Шийт номлогчийг цаазалсан хэргээс болж Саудын Араб, Ираны харилцаа муудсан нь хөрөнгө оруулагчдын хувьд сайнаар ч эргэж магадгүй. Шинжээчдийн үзэж буйгаар газрын тосны хоёр том нийлүүлэгчийн зөрчил нь газрын тосны үнэд нөлөөлж болзошгүй геополитикийн эрсдэлийг бууруулж байгаа ажээ.

Саудын баян арабууд газрын тосны нийлүүлтийн илүүдлийг арилгаж, үнийг өсгөхийн тулд олборлолтыг түр ч атугай зогсоох бодолгүй байгаа юм. Харин Иран цөмийн хөтөлбөрөө зогсоох нөхцөлтэйгээр эдийн засгийн хоригоо цуцлуулж, газрын тосны экспортын зах зээлд алдсан байр сууриа эргүүлэн олж авахыг зорьж байна.

Саудын Араб газрын тосны олборлолтоо бууруулж, Ираны экспортыг нэмэгдүүлэх боломж олгохгүй гэдэг нь гарцаагүй болж байна. Үүний үр дүнд газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл бүр нэмэгдэх болно. Харин эрэлт яах бол гэдэг асуулт үлдэж байна. Эдийн засгийн доройтлоос болж үйлдвэрүүд хаалгаа барьж, Шанхайн үнэт цаасны индекс буурч буй нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэгддэг Хятадад эрчим хүчний шинэ хямралыг зөгнөж байна.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас бенчмарк түүхий нефтийн дундаж үнэ өнгөрсөн оныхоос дөрвөн хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Хэрэв энэ таамаг үнэн бол АНУ-ын автомашин хэрэглэгчид шатахууны зарцуулалтаа хэмнэнэ гэсэн үг. Даваа гаригт АНУ-д нэг галлон шатахууны үнэ дунджаар 1.99 ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 центээр хямд байгаа юм.

Тус улсын Эрчим хүчний мэдээллийн газрын тооцоолсноор энэ онд дундаж өрх 2014 оныхтой харьцуулахад 660 ам.доллараар хямд шатахуун хэрэглэх болж байгаа юм.

Н.ЭНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-05 59.153.113.129

ЗӨВ ШҮҮ

Баадка 2016-01-05 122.201.24.213

//Төмөр Замын Удирдах Газрын 15 цэвэрлэгчийн хүүхдүүд 11 нь МУИС-ийн Экологийн ангийн диплом хуурамчаар үйлдэж, УЦУЭШ-ний хүрээлэнд экологич мэрэгжилтэй гэж хуураад ажилд орсон байна. Энэ хүмүүс өөрсдийн тэнцэхгүй ажилд хуурамч бичиг баримт ашиглан орж, цалин авч байсан тул эдгээр хүмүүсийн хуурамч бичиг баримтыг хурааж авч устгаж, ажлаас чөлөөлж, цалин гэж авч байсан мөнгийг улсад буцааж төлүүлж өгч туслана уу. Төлөхгүй гэвэл баривчилж хорих ялаар шийтгэж өгнө үү. Эдгээр хүмүүс МУИС-ийн Экологийн ангийн диплом хуурамчаар үйлдэж гадаадад магисрт сурахаар завдаж байгаа тул эдгээр хүмүүсийн хуурамч дипломыг хурааж авч ажлаас чөлөөлж, төмөр замд нь цэвэрлэгчээр оруулж өгнө үү. 51-р сургуулийн номын санчийн охин Оюунаа 8-р анги төгсөөд 9-р ангидаа ороогүй. Шимт буузны цэвэрлэгчийн охин Олдохбаярын Чимэдцэрэн 10-р анги төгсөөд Их дээд сургуульд орж чадаагүй. ТЗУГ-ийн цэвэрлэгийн хүүхэд Сүхбаатар 51-р сургуульд 8 төгсөөд 9-дөө ороогүй . ТЗУГ-ийн цэвэрлэгч Гэрэлхүүгийн Г.Одбаяршоронгийн хадаас. ТЗУГ-ийн цэвэрлэгийн ахлагчийн охин Туяа 10-р анги төгсөөд сургуульд орж чадаагүй гэрийн буг Туяа, ТЗУГ-ийн цэвэрлэгийн хүүхэд Энхбаатар 7-р ангиас хойш багшийгаа доромжилсоор байгаад сургуульд яваагүй, шоронгийн хадаас. ТЗ-ийн Коллежийн цэвэрлэгчийн хүүхэд шоронгийн хадаас Отгонтулга. ТЗУГ-ийн цэвэрлэгч Цэцэгжаргалын Ариунаа 10-р анги төгсөөд сургуульд орж чадаагүй гэрийн мухар сахисан гэрийн буг. Төмөр замын Коллежийн цэвэрлэгийн хүү Намхайдорж шоронгийн хадаас. ТЗ-ийн Коллежийн цэвэрлэгчийн хүүхдүүд их дээд сургуульд орох заяа тутсан боловсролгүй Ц.Дэлгэрмаа, Нарангарав гуйлгачингууд. Эдгээр 11 хүн 2000 онд 51-р сургуулийн 10А ангийг төгссөн. Ангиараа Их дээд сургуульд орж чадаагүй. Одоо арван нэгүүлээ хуувилдаад хуурамч диплом үйлдээд нэг нь ажилд ороод бусад нь дагаж нэг газар ажилд ороод ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг хуурамч бичиг баримтыг хурааж аваад, боловсрогүй болохыг батлаж, ажлаас халж оронд нь их сургууль төгссөн дээд боловсролтой хүн ажилд авна уу.

hun 2016-01-05 159.203.138.73

chi ooroo heden surguuli togschood ajilgui geriin muhar sahij bgaa ym hogshoon

hun 2016-01-05 159.203.138.73

chi ooroo heden surguuli togschood ajilgui geriin muhar sahij bgaa ym hogshoon

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж