Он солигдохоос хэдхэн секундийн өмнө төрсөн ч торгуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Он солигдохоос хэдхэн секундийн өмнө төрсөн ч торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Он солигдохоос хэдхэн секундийн өмнө төрсөн ч торгуулжээ

 

Хятадын Засгийн газар хүн амын өсөлтийг дэмжих, ажиллах хүчний хомсдол, насжилт, хүйсийн тэнцвэргүй байдлын эсрэг “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо зөөлрүүлж хосуудад хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн билээ. Хятадын шинэ хууль энэ 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн байна. Гэвч Хятадад он солигдохоос хэдхэн секундийн өмнө амаржсан эх 12 мянган ам.долларын торгуульд унажээ.

 

Хосуудыг хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрөх болсноор Хятадад жил бүр найман сая хүүхэд төрөх урьдчилсан тооцоог Бээжин гарсан байна. Харин олон улсын шинжээчид Хятадын хүн ам цаашид жил бүр 16-24 саяар /Австралийн хүн амтай бараг тэнцэнэ/ нэмэгдэх тооцоог гаргажээ. Хятадын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комиссоос мэдээлснээр шинэ хуулийн хүрээнд 90 сая хос хоёр дахь хүүхдээ төрүүлэх боломж бүрдсэн байгаа гэнэ.

 

Одоогийн байдлаар Бээжингийн тэргүүлэх зэргийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх ор ирэх долдугаар сарыг хүртэл захиалгатай байгаа гэнэ. Бээжин дэх эмнэлгүүд нийтдээ нь 260 мянган жирэмсэн эмэгтэйд үйлчлэх хүчин чадалтай аж.

 

Хятадад “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг олон арван жил барьснаас хүн амын өсөлт удааширч, насжилт нэмэгдсэн бөгөөд хүйсийн тэнцвэргүй байдал үүсэж, хөгшдөө асрах гэр бүлийн уламжлал алдагджээ. Дэлхийн хамгийн их хүн амтай /1.4 тэрбум орчим/ Хятад улсын ажиллах хүчний тоо 2012 оноос эхлэн буурч эхэлсэн байна. Харин хосууд хоёр дахь хүүхдээ төрүүлэх болсноор 2050 он гэхэд Хятадын ажиллах хүчний тоо 30 саяар нэмэгдэх аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-05 103.229.122.53

Байгаль дэлхий хүний хуулинд захирагдахгүйгээр бүтээгдэхүүнээ сортлохоо мэднэ дээ

muu medee 2016-01-05 202.179.26.122

muu harhuud odoo osoh ni ee..

Хууль бол хууль. 2016-01-05 49.173.8.35

Манайд хэзээ ингэж хуулиа яс мөрддөг болох вэ?

Зочин 2016-01-05 103.229.122.108

Энэ ч муу даа

21 2016-01-05 202.131.225.197

Huuli iim baidag uyhm