Э.Бат-Үүл: Үндсэн хуулийг зөрчиж, сонгууль хийсэн

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Үндсэн хуулийг зөрчиж, сонгууль хийсэн

Э.Бат-Үүл мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, June 25, 2020

Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл өнөөдөр /2020.06.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос олон нийтэд танилцуулах гэж байгаатай холбогдуулан УИХ, Ерөнхийлөгчид хандан сонгуулийн дүнтэй холбогдуулсан асуудлыг тавих гэж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр мэдээллийн эхэнд “Сонгууль ид явагдаж байх үед буюу зургадугаар сарын 18-нд Да.Ганболд тэргүүтэй Ардчилсан намын нэр дэвшигчдийг цагдан хорьсон. Тэднийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр шууд шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Да.Ганболдын өмгөөлөгчийн хэлснээр энэ нь шүүхийн зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон. Шүүхээс зургадугаар сарын 15-ны өдөр Да.Ганболдын өмгөөлөгчтэй холбогдсон байдаг. Ингэхдээ Да.Ганболд хаана байна вэ гэж асуухад өмгөөлөгч нь сонгуулийнхаа ажлаар явж байгаа гэж хэлээд дуудах ёстой юу гэтэл дуудах шаардлагагүй гэж шүүхийн зүгээс хэлсэн байгаа юм. Гэтэл ингэж хэлчихээд шүүхээс зургадугаар сарын 15-ны өдөр 10 тэрбум төгрөгийн барьцааг байршуулах ёстой гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд зургадугаар сарын 18-нд барьцаа өгсөнгүй гэж хэлээд шууд цагдан хорьсон. Өөрөөр хэлбэл, шүүхээс сонгуулийнхаа ажилд явж бай гэж хэлчихээд барьцаа нэхэж цагдан хорьсон. Ингээд сонгуулийг дуустал буюу өнөөдрийг хүртэл Да.Ганболд тэргүүтэй зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон хэвээр байна. Энэ нь шүүх институтийн зүгээс Монгол Улсын Үндсэн хууль мөн Сонгуулийн тухай хуулийг маш ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон.

Үүнийг эсэргүүцэж би өнгөрөгч Бямба гариг С.Зориг агсны хөшөөний өмнө жагсаал цуглаан хийсэн. “Дарангуйлагчдыг давраагүй” тус цуглаанд оролцогчид СЕХ-нд мэдэгдэл хүргүүлсэн. СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга тухайн үед ч нотолж хэлсэн.”СЕХ-нд шүүхийн зүгээс эдгээр нэр дэвшигчийг цагдан хорих тухай ямар нэгэн зөвшөөрөл хүссэн асуудал СЕХ-нд ирээгүй” гэж хэлсэн.

Монгол Улсад сонгуулийн бүх үйл ажиллагааг Сонгуулийн хуулиар зохицуулдаг. Нэр дэвшигчийг баривчлан саатуулах гэж байгаа бол СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. Цагдан хорьсоор байгаад л сонгуулийг явуулсан. Сонгогчдын зүгээс энэ асуудлыг тавьж байгаа.

Энэ хүмүүс чинь цагдан хоригдчихоор өөр нэр дэвшигчид саналаа  өгөхөөс өөр аргагүй байдалд орсон гэдгийг сонгогчид ярьж байна. Ийм илтэд Үндсэн хуулийг уландаа гишгэж хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж сонгууль явагдсан.

СЕХ сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Би СЕХ-ны даргад хандан “Сонгуулийн үр дүнг өргөн барих тэмдэглэлдээ хууль бусаар цагдан хорьж сонгуулийг явуулсан гэдгийг заавал  оруулах ёстой” шүү гэж хэлсэн. УИХ, Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хэлэлцэхдээ нэр дэвшигчдийг хууль бусаар цагдан хорьж байгаад сонгууль явуулсан асуудлыг зайлшгүй  хэлэлцэж нягтлан шалгах ёстой. Хууль зөрчиж шийдвэр гаргасан шүүгч нарт хариуцлага тооцох ёстой. Шүүгчид хуулийн засаглал дор шийдвэр гарах ёстой” гэв.

Дараа нь сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Сонгуулийн үр дүнгийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Сонгуулийн дүн хуульд нийцэж гарах ёстой гэж хуульдаа заасан байдаг. Сонгуулийг хууль зөрчиж явуулсан бол тэр сонгуулийг хүчингүйд тооцдох ёстой. СЕХ-ноос ийм ийм тойргуудын нэр дэвшигчдийг хууль зөрчиж, цагдан хорилоо гэдгийг СЕХ хэлэх ёстой. СЕХ болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн  ийм зүйлийг хэлэх зүрх байхгүй гэж би дотроо болгоомжилж байна. Уг нь СЕХ Сонгуулийн хуулийг чандлан барих ёстой. Тийм учраас сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгчид өргөн барихаас өмнө би мэдээлэл хийж байна.  Хууль зөрчиж байгаа шүүхийн зүгээс цаашид хүний эрхийг дураараа зөрчдөг үйл явдал улам гарсаар байвал бусад дарангуйллын орон шиг сонгуулийн үед бусдыг цагдан хорьдог жишиг тогтоно. Хүний эрхийг ноцтой зөрчиж, хууль бусаар цагдан хоригдсон хүмүүсийг чөлөөлүүлэхийн төлөө би тэмцэнэ. Хүний эрх чөлөө гэдэг зөвхөн хоригдсон зургаан хүнээр хязгаарлагдахгүй.  Өнөөдөр эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо үйл ажиллагаа айл бүрийн үүдийг тогшино гэдгийг зориуд хэлье. Эрх мэдэлтнүүдийн дургүйг хүргэсэн хэн бүхэн цагдан хоригдох бололцоотой болсон.

-АН-ын ялагдсан шалтгааныг хэрхэн дүгнэж байна вэ?

-С.Эрдэнэ дарга өчигдөр ялагдсан  шалтгаан болон өөртэйгөө холбоотой хариуцлагыг хүлээж байна гээд  намын даргын ажлаа өгсөн. Миний хувьд нэг зүйлд баярлаж, омогшсон. Тэр нь юу вэ гэвэл манай намын залуус өнөөдөр ардчиллын үйл хэргийг цааш нь үргэлжлүүлэхэд бэлэн байна гэдгийг хэлж тэмүүлж байгаад нь би маш их баярлалаа. Залуучууд тэмцэх цаг нь болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
121
ТэнэглэлТэнэглэл
34
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж