Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгоно

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Хуулийн төсөлд Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60-аар хязгаарлаж, мөн зургаан жилийн хугацаатайгаар томилохоор заасан юм. Ингэхдээ нэг удаа дахин улираан сонгож болохоор заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг нь дуусгах хэрэгтэй. Үүн дээр ойлголцох хэрэгтэй. Ингэхгүй бол төрийг бужигнуулсан юм болно. Цэцийн гишүүний насыг Хөдөлмөрийн хуультай холбож байгаа нь буруу. Цэц өөр субьект.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас санал болгодог. Хууль санаачлахдаа насны асуудлаар эдгээр субьектуудаас санал авсан уу. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 66 настай хүнийг томилсон. Төрийн албаны хууль зөрчөөд томилсон. Цэцийн гишүүн яагаад 66-тай байж болдоггүй юм бэ. Насны хязгаарыг төрийн жинхэнэ албан хаагчтай жиших ёстой юм бол Ардчилсан нам яагаад хууль зөрчсөн томилгоо хийгээд байгаа юм бэ. Үүнд хариулт өгөөч?

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Засгийн газартай холбоотой томилгоонд Ерөнхий сайд хариулах ёстой.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Засгийн газар, Үндсэн хуулийн Цэц гээд газруудаас санал авсан. Анх гаргасан саналгүйгээр нь Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг УИХ хэлэлцэх боломжгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудлыг анх гаргасан газар нь УИХ-д оруулж ирэхгүй л бол чөлөөлөх, огцруулах боломжгүй гэсэн үг гэлээ.

Насны тухайд Улсын Дээд Шүүхийн шүүгчийн тэтгэвэрт гардаг нас 60-аар хязгаарласан байсан. Харин төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байгаа. Үүнийг жишиг болгон 65-аар хязгаарлая гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан. Үүгээр санал хураалгана.

Дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, бүлэг, эвсэл бүрээс төлөөлөл оруулж ажиллах ёстой гэж горимын санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Харин Ц.Нямдорж нарын гаргасан Цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан заалтаар жишиг болгоё гэсэн санал олонхийн дэмжлэг хүлээв. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 болгож өөрчиллөө. Мөн төсөлд Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгохоор заасан учраас дээд тал нь 12 жилийн хугацаатай ажиллах болж буй юм.
Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Тэтгэвэртээ гарсан улстөрчид Цэцэд очиж суудаг. Улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг. Үүнийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хэд, хэдэн дүгнэлтээр тогтоосон. Хуулиа боловсронгуй болгоод урагшлах нь зөв. Үндсэн хуулийн Цэц нь нэг талаас харахад шүүхийн, нөгөө талаас харахад зөвлөлийн шинжтэй. Цаашдаа шүүх тал руу нь оруулах ёстой. Төслийг дэмжиж байгаа гэсэн юм.

Одоо Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Байнгын хорооны хуралдааныг Д.Ганбат гишүүн удирдаж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, УИХ-ын дарга З.Энхболд, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар оролцож байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

МОНГОЛ 2016-01-05 122.201.21.140

ҮХЦ гэгч газрын үхдлүүдийг хөөж зайлуулаач.....Гэмт хэрэгтнүүдийн уурхай болсон ҮХЦ-ээс юуны түрүүнд сугардаггүй СУГАР, мэргэжлийн бус балиа хамарт ОЧИРБАТ хоёрыг зайлуулж, байх ёстой 1худаг руу нь явуулаач.......

ОДООГИЙН САНЛ 2016-01-05 103.26.195.10

Цэцийн гишүүний насны хязгаарын талаарх миний доорх саналыг харгалзаж байгаа бололтой. Харин энэ тохиолдолд Цэцийн хуульд цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 гэж заах шаардлагагүй. Тэртэй тэргүй Төрийн албаны тухай хуульд заасан 65 насны хязгаарыг одоо Цэцийн гишүүдийн хувьд баримталж байгаа.Хоёр хуульд давхардал гаргах хэрэггүй гэсэн үг. Ламбааг ЭМЯ-ны ТНБД -аар томилсон шийдвэртэй холбогдуулаад ямар дүгнэлт гарч болох вэ гэвэл: 1/Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаар 65 байх заалтыг зөрчсөн 2/ЗГ хууль зөрчиж болдог юм байна гэсэн буруу жишгийг төрийн албаны хэмжээнд үзүүлсэн 3/Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Төрийн албаны зөвлөлийг тоохоо больсон, тэд ч олигтой тэмцэл хийж чадахгүй байгаа 4/Зөвхөн Ламбаа ч биш, сүүлийн үед зарим агентлагийн дарга, дэд дарга нарыг томилж байгаа ЗГ-ын шийдвэрүүдийн хууль эрх зүйн үндэслэл эргэлзээтэй 4/Энэ бүгдийг хэн ингэж зоригтой хийгээд байна вэ гэвэл, мэдээж АН-ын удирдлага л гэж хариулна. Монгол Улсын Төрийн албанд гэрийн тооноор нь биш, хаалгаар нь ном журмынх нь дагуу ордог дэлхий нийтийн дэг журам манай төрийн албанд хэзээ бүрэн бүрдэх юм бол, бүү мэд.Төрийн албыг айлтай зүйрлэвэл, гэрийн ТООНООР нь биш, ХААЛГААР нь орцгооё гэсэн лоозон дэвшүүлвэл ямар вэ нөхөд өө. Төрийн албаны хараат бус шинжээч Ш.Раднаа

ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ӨГЧ БАЙСАН САНЛА 2016-01-05 103.26.195.10

1/Цэцийн дарга, гишүүн нь төрийн жинхэнэ албан хаагч. Тиймээс ТАТХ-иар насыг нь зохицуулж байгаа.65 нас хүрсэн хүнийг томилохгүй.Яагаад гэвэл, ТАТХ-д төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаарыг 65 гээд заачихсан учир. 2/Нэгэнт тэд төрийн жинхэнэ албан хаагч тул тэдний насыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах боломжгүй.3/Хэрэв тэдний насны хязгаарыг тогтоох шаардлагатай гэж үзвэл, Үндсэн хуулийн цэцийн өөрийнх нь хуульд нь тусгах гарц бий. Яагаад гэвэл, ТАТХ-ийн 24.2-т "хуульд өөрөөр заагаагүй бол ..." гэсэн нөхцөл бий. Тэгэхээр цэцийн хуульд нь насыг нь өөрөөр тогтоож болох нь байна. УИХ-ын гишүүн бүхнийг мэдэх албагүй, боломж ч үгүй. Харин наад УИХТГ-ын нөхдүүдээ мэргэшүүл л дээ.Төрийн албаны хараат бус шинжээч Ш.Раднаа

ҮДГ 2016-01-05 103.26.195.10

Он дуусч, төрийн байгууллагууд албан хаагчдынхаа 2015 оны үр дүнгийн гэрээг нь дүгнэх болж байна.Мөн 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах болж байна.Төрийн ордоны баруун хойно байдаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд "Төрийн албан хаагчийн ҮДГ байгуулах, дүгнэх арга зүйн гарын авлага" байна лээ. Үнэ нь 10000 төгрөг байна лээ.Түүнийг авч ашиглавал бүх юм ном журмаараа хийгдэнэ дээ.

Зочин 2016-01-05 182.160.34.220

Үндсэн Хуулийн Цэц гэж ёстой энэ нийгмийн арчаагаа алдсан, бэртэгчин хулгайчуудын орогнол болоод удаж байна.....хогийн ***** Пунсал Очирбат, Далий Сугар нар Монгол түмнийг доромжилж ханаагүй байх шиг байна......тэнгэр ниргэнэ та нарыг......

Зочин 2016-01-05 103.229.122.53

Дараагийн ээлжнийхэн хоолондоо !!! Г.Нямдорж, Лүндээжанцан, Дэмбэрэл нар алхаад марш

Зочин 2016-01-05 202.9.40.245

Энэ 3 чинь 65 наснаас хальсан настай

мягмар 2016-01-05 74.131.86.226

Нямдорж,Лүндээжанцан,Дэмбэрэл гэх мэтийн хөгшчүүд дараагийн нүхээ бэлдэхгүй бол болохоо байчахжээ.Мөн салж өгдөггүй хэцүү гарууд шүү

Зочин 2016-01-05 103.229.122.53

Хээгүй хүн юу хийсэн, юу хийгээд байгааг олны амнаас сонсож л явах юм. Ортой л байдаг болов уу. Эзэн нь өөрөө тээр тэнд заларч байдаг. Тэр нь ҮХЦ. Бас нэг айхавтар хуульчийн тухай их яригдах юм, юунд ч баригдахгүй сугарчихдаг гэж байгаа. "Хэрэг хийчихдэг баатар, хийчихсэн хойноо сугарчихдаг баатар, Хуулиас бултчихдаг баатар, бултсан хойноо дэвшчихдэг баатар" нэг байна уу үгүй юу. Ингэхэд шударга ёс гэж байгаа билүү, манайд,? Төр нь сахиулж чадахгүй бол төрөө барьдаг бид чадчихья л даа

Зочин 2016-01-05 202.21.106.143

ЦЭЦ ХУЛГАРУУДЫН НУУВЧ БОЛЛОО ГЭЖ ҮҮ. СУГАР. БЯМБАДОРЖ, ОЧИРБАТ ӨӨР ХЭН БЭ? ДАРААЧЫХ НЬ ХЭН БЭ НЯМДОРЖ, ГОНЧИГДОРЖ, ЛҮНДЭЭ НАРУУ? ХАЛААСНЫ ХУЛГАЙЧДЫН НОЁРХОЛЫГ ХҮЧЭЭР Л УСТГАХ ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ ДЭЭ.

ghghghg 2016-01-05 202.179.10.150

Еэ бурхан минь,МАН-ынханы тэр үхэн хатан хамгаалаж байгааг харалдаа,тэхгүй бол асуудлыг тэдний талд нааштай шийдэхгүй шүүдээ,СУГАРЧ ҮЛДДЭГ Сугар бол тусдаа бодлогоор гэмт хэрэгтнүүдийн төлөөлөл болж байгаа юм болуудаа,ийм улс бол ная орчим наслаталаа тэнд шигдсэн нь дээр биздээ

Зочин 2016-01-05 103.229.121.174

shudarga baiya 55 nas hursen huniig tetgeweriin nas geed ajil; awdaggui shuu dee

зочин 2016-01-05 103.57.93.215

Одоо мөрдөж байгаа Төрийн албаны хуульд төрийн алба хаах насны дээд хязгаар эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 65 гэж заасан байгаа.

Зочин 2016-01-05 182.160.34.220

хулгайч сугарыг шийтгэж болохгүй юу,,,,????? та нар чадахгүй бол чадах хүч байгаа шүүү....

Сандагсүрэн 2016-01-05 103.9.90.227

УИХ-ийн гишүүн хүн тэтгэврийн нас хүрсэн ч ажиллаж болдог, ердийн хүн болдоггүй юм байна. Яасан шударга бус хорвоо вэ?

Зочин 2016-01-05 202.179.28.249

Хөгшин төгцөгийг сонгохгүй л бол юу гэж УИХ д ажиллахав дээ, чиний буруу