Футзалын “Пепси” лиг эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Футзалын “Пепси” лиг эхэлнэ

Өнгөрсөн 2015 онд тэмцээн уралдаанаар буцалсан Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ оны календарь гарлаа. Энэ оны анхны тэмцээн болох футзалын “Пепси” лигийн тэмцээн энэ амралтын өдрүүдээр нээлтээ хийн эхлэх гэж байна. Дээд лигийн шилдэг есөн багийн тамирчид болон футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний гурван байрт шалгарсан “Арвис”, “Континенталь”, “Баянгол ФС” гэсэн багууд нэмэгдсэнээр шилдэг 12 багийн тоглолтууд явагдах учиртай. Энэ удаагийн лигийн тэмцээнийг "Пепси" бренд ивээн тэтгэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тэмцээний аварга баг ирэх 3 дугар сарын төгсгөлд тодорно гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж