Оросын Энергия сансрын корпораци нь ирэх 2023 оноос олон улсын сансрын станц руу жуулчин аялуулж эхлэхээр төлөвлөснөө мэдэгджээ. Тус корпораци нь АНУ-ын “Space Adventures” компанитай байгуулсан гэрээний дагуу 2023 онд хоёр жуулчныг сансар руу илгээж, Оросын шилдэг сансрын нисэгчийн заавраар задгай сансарт аялуулах гэнэ.
Нөгөө талд АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг нь “Virgin Galactic” сансрын жуулчны компанитай гэрээ байгуулжээ. Тэд хамтран хувийн компанийн сансрын нислэгийг дэмжиж, тусгай бэлтгэл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
Үүний зэрэгцээ бизнесмен Элон Маскийн “SpaceX” компани өнгөрсөн тавдугаар сард “Луугийн хөлөг” сансрын хөлгөөр “NASA” агентлагийн хоёр нисэгчийг олон улсын сансрын станцад хүргэхээр амжилттай хөөрсөн билээ. Тус компани нь ирэх оноос “Луугийн хөлөг”-өөрөө гурван хүнийг сансар руу аялуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн юм.
Эх сурвалж: The Moscow Times
Холбоотой мэдээ