Орос орон яагаад Монголд улам нааштай хандах болов? | News.MN

Орос орон яагаад Монголд улам нааштай хандах болов?

Орос орон яагаад Монголд улам нааштай хандах болов?

Орос орон яагаад Монголд улам нааштай хандах болов?

Тэртээ 13-р зуунд одоогийн Орос орон, Украин, Беларусын  ихэнх газар нутгийг хамарсан Киевийн Русийг Чингисийн жанжин Зэвийн удирдлага дор монголчууд эзлэн авч байсан ч аажимдаа тэрхүү түрэмгийлэл намжсан аж. Гэтэл монголчууд хоёр дахь удаагаа Чингисийн ууган хөвүүн Зүчийн тушаалаар Оросын газар нутгийг дахин эзэлж байв. Түүний дараах үеийг “Монгол-Татар буулга” гэж нэрлэдэг бөгөөд энэ үед Орос орон монголчуудын Алтан Ордны улсын харьяа болжээ.

Гэхдээ 21-р зууны Орос, Монголын харилцаа дундад зууныхаас эрс ялгаатай болжээ.

Орос улс дэлхийн хоёрдугаар дайнд нацизмыг сөнөөсөн ЗХУ-ын ялалтыг дурсан тэмдэглэхээр жил бүр зохион байгуулдаг Ялалтын баярын сүрт жагсаалд оролцуулахаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнийг урьсан билээ. Монгол Улс ийнхүү сүрт жагсаалд уригдсан нь хэд хэдэн чухал шалтгаантай юм. Нэгдүгээрт, жагсаалд оролцсон бусад үндэстнүүд нь Армен, Беларус, Серб, Узбекстан зэрэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болоод Кремльтэй нягт холбоотой улсууд байх аж. Харин онцолж үзэхэд Монгол орон бол бэлгэдэл талаасаа ч ОХУ-ын хамгийн тогтвортой холбоотон билээ. Цаашлаад энэхүү сүрт жагсаалд Монгол Улс оролцож байгаа нь Хоёрдугаар дайны хүнд хэцүү цаг үед Зөвлөлт Холбоот Улсыг мөнгө, түүхий эд, цэргийн тусламжаар хангаж байсан монголчуудын сэтгэл, зүтгэл, хөдөлмөр, үнэт хувь нэмрийг 21-р зуунд Орос улс марталгүй үнэлж, талархал илэрхийлж байгаагийн илрэл юм.

Өнгөрсөн жил Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчилж, Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай байнгын найрамдлын гэрээ байгуулсан. Гэрээ хэлэлцээр хийх үеэр Путин хоёр улсын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа маш чухал болохыг цохон тэмдэглэсэн билээ.

Монгол, Оросын худалдааны харилцаа тасралтгүй бэхжсээр байгаа гэнэ. 2019 оны эхний есөн сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 1.7 тэрбум орчим ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлт юм. Нэмж дурдахад Оросын компаниуд Монголын томоохон дэд бүтцийн төслүүдэд, түүний дотор Улаанбаатар төмөр замын шинэчлэл хийх ажилд багагүй хувь нэмэр оруулдаг аж.

Чухам Москва яагаад Улаанбаатартай найрамдалт харилцаагаа цаашид бэхжүүлэхийг сонирхож байна вэ? Худалдааны салбарт гайхалтай ахиц гарч байгаа хэдий ч хоёр улсын хоорондох худалдааны тээврийн зардал өндөр. Хоёр улсын хил 3500 км үргэлжилдэг бөгөөд цаашилбал уулархаг толгод, тал хээрээрээ алдартай Монгол Улс нь ердөө 3 сая гаруй хүн амтай тул Оросын бараа бүтээгдэхүүнийг ихээр худалдан авах томоохон түнш болж чадах нь эргэлзээтэй.

Шинжээчдийн тооцоолсноор Монгол Улсын эрчим хүчний хангамжийн 90 гаруй хувь нь Оросоос хамаардаг. Монгол Улс Оросын эрчим хүчийг Хятад руу дамжуулж буй чухал маршрут болдог аж. Гэвч энэ шалтгаанууд Путиний хувьд Монгол Улсын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг тайлбарлахад хангалтгүй юм.

Орос, Хятадын Монгол дахь нөлөөллийн төлөө өрсөлдөж буй шалтгааныг олон тоймч, шинжээч, зохиолч нар тайлбарласан байдаг. Тэдгээр нь үнэний хувьтай ч юун түрүүнд шалтгааныг нь бүрэн ойлгохын тулд Москвагийн бүс нутгийн өргөн цар хүрээтэй бодлогыг харах хэрэгтэй бололтой. Оросын Монголыг ихээр сонирхож байгаа нь төв Азийн бүс нутагтай илүү өргөн цар хүрээтэй ажиллах төлөвлөгөөний нэг хэсэг юм.

COVID-19 цар тахлыг үл ажран төв Азийн таван орны дөрвийнх нь удирдагч Ялалтын баярын сүрт жагсаалд оролцож байна. Энэ бол Орос төв Азид нөлөөтэй хэвээр буйг харуулах нэг завшаан юм. Цаашилбал, Орос улс дурсгалын чухал арга хэмжээнд оролцох урилгаас гадна тус бүс нутагт хүч чадлаа харуулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авсаар байна. Өнгөрсөн жил Узбекистан улс Оросын хамгийн сүүлийн үеийн цэргийн техник хэрэгслийг авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнээс гадна энэ долоо хоногт Орос, Тажикстаны цэргүүд Тажикстаны нийслэл Душанбе хотын ойролцоох ууланд цэргийн сургуулилт хийв.

Мөн дээрх байдлаас үзэхэд Орос ийнхүү бүс нутгийн харилцаагаа бэхжүүлэх гэсэн оролдлого нь Хятадын нөлөөллийг эсэргүүцэх зорилготой байж болох юм хэмээн олон хүн үздэг. Гэвч энэ нь хэтэрхий энгийн бөгөөд бусад гүрнүүдийн оролцоог шууд үгүйсгэсэн таамаг юм. Москвагийн Төв Ази, Монголд хэрэгжүүлж буй стратеги нь зөвхөн Хятадад гэхээс илүү бусад олон өрсөлдөгчиддөө хандсан үйл ажиллагаа аж.

Тухайлбал, Турк улс Төв Азийн нутгуудтай түүхэн харилцаатай байдаг. 16-р зуунд монголчуудын үр хойч Оросын аймшигт Цар Иванд  ялагдсаны дараа Османы түрэгүүд оросуудтай хийж буй тэмцэлд Түрэг Монгол ахан дүүсээ үргэлжлүүлэн дэмжиж байв. Харин сүүлийн үед Турк улс нь зөөлөн хүчний дипломат бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн байна. Жишээ татвал, Турк Монголын компанитай хамтарч маск болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, монгол фермерүүдэд туслах хүчин чадал бүхий 250 тоннын багтаамжтай агуулах барих ажил эхлүүлсэн аж. Харин Турк, Орос хоёр улс төвөгтэй харилцаатайгаас гадна Сири, Ливийн мөргөлдөөнд өөр өөр талыг дэмжиж байгаа билээ.

Цаашилбал, Путин АНУ-ын Монголд нааштай хандаж байгааг сайн мэдэж байгаа. Вашингтон Монгол Улсыг "Номхон далай дахь чухал түнш" хэмээн дахин нотолж, хамтдаа "эрх чөлөө, ардчилал ба хүний ​​эрхийн хамтын хэлэлцээр" -д гарын үсэг зурсан билээ. Тиймээс Оросын Монголтой харилцаж буй нь зөвхөн Хятадын эсрэг гэхээс илүү Турк, АНУ зэрэг бусад өрсөлдөгчдөөсөө өрсөж төв Азийн бүс нутагт дангаар нөлөөлөх гэсэн оролдлого юм.

Ялангуяа өнөө үед Орос өмнөд хөрштэйгээ эерэг харилцаатай байх нь урьд өмнөхөөс илүү чухал зүйл болоод байна. Учир нь хэрвээ Орос Монголд нөлөөлж чадахаа байвал орыг нь эзлэхийг өөр олон улс санаархаж байгаа юм.

Эх сурвалж: THEDIPLOMAT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

94 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-26 66.181.161.55

Маш муу мэдээлэлтэй нөхөр, санаанаасаа шааж дэ

Avatar

Зочин 2020-06-26 109.89.151.254

No Russia

Avatar

Зочин 2020-06-26 134.208.32.9

"Хүчирхэг орос орон оршин тогтнож бх нь манай жижиг улсын тусгаар тогнолд чухал нөлөөтэй" гэж энд нэг нөхөр бичиж. Өөрсдийгөө битгий жижиг улс гэж доош хийж бай. Цагтаа цалгиж явсан их гүрэн. Одоо ч яахаа алдчихсан юм алга. Чам шиг ийм атигар тархитай нөхдүүдээс болж л атийж яваа болохоос.

Avatar

Зочин 2020-06-26 134.208.32.9

Орос дүү нар одоо л ингэж бага сэхэж байгаагаас биш бидний л өсгөсөн тэнэг Иванууд шүү дээ. Бид хэтэрхий эрхлүүлчихсэн. Эднийг ахаа гээд байгаа хүмүүс түүхээ уншаад хэдэн жилд нь бид тэднийг хүмүүжүүлсэн хэдэн жилд нь тэд бидэнд ганц нэг гавъяа байгуулах аядсан гэдгийг ухаарна биз.

Avatar

Иргэн 2020-06-26 211.36.149.81

Яагаад гэвэл тэр үндсэн хуулийн 6.2 дээр тулгуурлан манай монголд нааштай хандаж байгаа байхгүй юу даа тэнэг 76 гишүүдээс 64 н гишүүд нь батлахад коноп дарсан шүү дээ газар шороогоо зүгээр л харийнханд зарчы гэж байгаа тэнэг улс төрч

Avatar

Зочин 2020-06-26 202.9.46.210

Хүчирхэг орос орон оршин тогтнож бх нь манай жижиг улсын тусгаар тогнолд чухал нөлөөтэй ! Гэхдээ өнөөгийн Оросууд, Кремлийн Монголын талаар явуулж бга бодлого бол хавчин гадуурхасан,дорд үзсэн, даажигнасан шинжтэй байдаг ! 2 орны худалдааны эргэлт жил бүр өсөж бгач гэсэн Оросуудын хил гааль онцгой албан татвар Монголын гаралтай бараа бүтээгдхүүнд өндөр,хавчин гадуурхасан шинжтэй хэвээрээ бн ! Оросоос манайд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалат хийгдэхгүй бн ! Оросоос манайд үзүүлэх эди

Avatar

Зочин 2020-06-26 66.181.184.202

60-70 аад онд тусалж байгаа нэрээр хамаг байдгийг цөлмөж, тагнуулдаж ашигт малтмалыг судалж кармандаа хийсэн байхад тусалж байсан гээд л өмөөрөөд байх юм Үгүй яах билээ дээ Тэр үед тэгж л толгойг нь угааж байгаад байдгийг нь мэдэж авдаг байсан байх л даа Энэ судалж тагнуулдсан юмаа хэзээ нэгэн цагт ашиглаж Монгоыг өөрийн болгож чадна . Тиймээс ч Монгол бол карманд байгаа нөөц гэж үздэг Чукча гэж нэрлүүлчихээд парадад нь оролцоод өрөвдөлтэй улс шүү

Avatar

Зочин 2 цагийн өмнө 203.91.115.46

Нэг монгол ноён бурханаас ингэж асуужээ: " Монголчууд бид энэ хоёр хөршийн алийг нь дагавал зохилтой вэ" гэхэд бурхан " Оросыг дагавал малгүй л болно. Хятадыг дагавал хүнгүй болно доо. Та нар өөрсдөө сонго" хэмээжээ. Бид оросыг 70 жил дагасан. Одоо хир малтайгаа хамгийн гол нь газар нутаг маань бүрэн бүтэн үлдэж байсан. Оросууд монголыг хамгаалж байлдаж байсан нь бас үнэнСүүлийн 30 жил Хятадыг дагаж намирлаа. Юу болж байна даа. Тамсагийн савд очоод харчих.
Тэгээд ийм солиотой зүйлээ бичиж бай.

Avatar

Зочин 2020-06-26 202.55.188.83

Оросуудын диплоиат бодлого гэж манайд юу байдын баахан дээрэмдлэг яс хаялт тролл штээ

Avatar

Swed 2020-06-26 90.129.210.100

Oros, Hyatad 2 hurshteiguu hamtin mash sain diplomat hariltsaatai bh n deer! Gehdee uurin ontslogt tohirson bodlogig barih, naashaa harsan bolgon ruu daldganah her, gyushdee!

Avatar

Зочин 2020-06-26 66.181.161.86

Орос ах гэж далдагнаж хамаг юмаа барьж гүйдэг орос троллууд бүтэн үе солигдож байж үгүй болох байх гэж боддог. Тэгсэн цагт монгол хөгжин, Дэлхий дээр хамгийн хогын бодлого хэрэгжүүлдэг харгис орон бол орос , зүгээр л жишээ нь алтай, тува, халимаг ,татар , буриадуудыг л харчих тэд аль хэдийн монгол цусаа мартаж өвөр монголоос долоон дор болжээ өөрсдийгөө орос хүн гэж боддог оросын нохой болсон. Тэд ЗХУ задархад тусгаар тогтнож бидэнтэйгээ нэгдэж болох байсан ч хүсээгүй 😡 Өрөвдөлтэй!

Avatar

Дээрэмчин оросуудад 2020-06-26 66.181.161.86

Монголчууд Оросыг хүчирхэг түншээ гэж хардаг, Оросууд Монголыг хэрэг болж магадгүй эд материал гэж хардаг. Манайхан ялалтын баярт нь хүртэл тоогдох гээд далдагнаж гүйх нь өрөвдөлтөй.

Avatar

Зочин 2020-06-26 202.126.88.43

Энэ сэтгүүлч хэддүгээр анги төгссөн юм бол доо

Avatar

Төрөө 2020-06-26 202.126.88.233

Орос ах гэж пялдагнахаа болих хэрэгтэй дээ оросууд бидэнд яаж ханддаг билээ. Тэд биднийг хамгийн буурай ядуу орны жишээ болгон тохуурхан элэглэцгээж чукча нараасаа ч дорд үздэг шүү.

Avatar

Дондогдулам 2020-06-26 70.29.80.254

Орос одоо хуучин шигээ биш болсон гэсэн хүмүүсийн ааш зан маш их эвдэрсэн ПУТИН анхны ерөнхийлөгч байхдаа маш эх оронч шудрага байсан дараа сонгодоод ааш нь хувиргагч авгайгаасаа салж нүүрээ залуу болгоод маш баян болсон авгай хүүхэд нь одоо Герман амьдарч байгаа Орос найз маань ярьсан найз авгай маань мат-ын багш цалин бага , хүмүүсийн амьдрал маш дордсон гэнлээ

Avatar

Дондогдуламн 2020-06-26 70.29.80.254

Оросын түүхийг Ангил хэлдээр уншиж үзсэн гэхдээ би их гайхдаг Оросууд манайхыг Татар гэж нэрлэдэг байсан БАТ хаан тухай маш бага зүйл бичсэн байдаг тийм учраас түүхчид Орос хэл ,Ангил хэлдээр Бат хааны тухай Чингис хааны тухай номоо орчуулж өгөх хэрэгтэй Хятад улс гэсэн Монголын тухай юу ч мэддэггүй Москва БАТ хаан байгуулсан Уу ? Александр Невский Баатарын цолыг БАТ хаан өгсөн биз Оросууд өгүүлэхдээ өөрсдөө төрүүлсэн гэсэн байна Бат хааны АЛТАН Орд тухай маш жижиг

Avatar

Зочин 2020-06-26 122.201.31.138

Орос үргэлж нааштай хандаж ирсэн. Харин бид л (ялангуяа АНусууд) Америкчуудын нөлөөнд автаж Оросыг үл тоомсорлох болсон. Сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань энэ алдааг засах гэж хичээж байгаа нь талархмаар…

Avatar

Пагамдулам 2020-06-26 70.29.80.254

Оросууд яагаад Монголоор ярьдаггүй би хэлж Өгий Оросууд хэлэхдээ бүдүүлэг заваан бид та нарыг соёлтой боловсон болгосон тэнгэ хүмүүсийн хэл сурч хэрэггүй гэдэг , Америк
Чууд очсон газрынхаа хэлийг заавал сурч соёлтой танилцах боломжтой гэдэг юм даа би Орос найзтай Америк найзтай тэгээд сайн мэдэж авсан юм

Avatar

Зочин 2020-06-26 70.68.135.76

Оркууд Бүдүүлэг үү. Тийм бүдүүлэг. Бүдүүлэг хүмүүст хэнч дургүй.

Avatar

Баатар 2020-06-26 109.89.151.254

Оростой найзалбал сухээ ирлэ гэж хасагууд зугээр ч нэг хэлээгуй шуу. Оросууд монголыг хегжуулэх тун дургуй улс. Бух зуйлийг хааж бооно. Манай еронхийлегчеесее авахуулаад оросуудын угээр толгойгуй ашиг харсан зуйл хийдэг нь оросуудад бид хенген зууш болж бна. Америк & ЕХ япон солонгос австралитэй бид илуу ойрхон байж хегжине. Оростой бгаа улсууд хегждег уу. Америктэй хэн туншлээд хегжев бодоорой монголчуудаа.

Avatar

Зочин 2020-06-26 73.92.12.67

Монгол улс улс төрийн хувьд 100 хувь оросоос хамааралтай,эдийн засгийн хувьд 100 хувь хятадаас хамааралтай. Путины парадыг МҮОНРТ шууд дамжуулахгүй гэхэд оросын элчингээс яаж доромжлов? Энэ доромжлолд албан ёсны төрийн өндөрлөгүүдээс хэн нь ч хариу өгөөгүй,таг чиг,харин МҮОНРТ- ийн Захирлуудын зөвлөл мундаг хариу барьсан,С.Баяр эр хүн шиг жиргэсэн…..Шинэ төр Путинээс хамаарах хамаарлаа ядаж 20 хувьд хүргэвэл монгол хөгжинө. Эдийн засгийн тал дээр ярих юу байх вэ !!!???

Avatar

Зочин 2020-06-26 66.181.161.124

Би Хэзээч монголоор ярьж байгаа орос хүн хараагүй

Avatar

Зочин 2020-06-26 202.21.109.99

Сүүлийн үед олон оросууд Монголоор ярьж байхыг хараад би гайхаж байсаан.

Avatar

Зочин 2020-06-26 62.216.208.148

Орос Хятад хоёр Монголчуудад өртэй юм. Манай өвөг дээдэс төр улсыг нь босгож өгсөн учир энэ 2 маниуст өрөө төлөх л ёстой

Avatar

Зочин 2020-06-26 66.244.109.90

Умарт хөрш бол найдвартай, олон жилийн хамтын ажиллагаагаар батлагдсан хөрш билээ. Оросын э****з бараг байхгүй, хятадын э****з, хурлийз, усан паалиунууд төрөөр хүртэл дүүрчихсэн байгаа нь аюултай. Сая өнгөрсөн сонгууль их хуралд тэдний тоог цөөлсөн үү? мэдэхгүй. АН-д эд нар айхавтар олноороо шавчихсан байсан юм.

Avatar

зочин 2020-06-26 66.181.160.75

Заа да ….. Оросд байгаа Буриадууд , Хальмагууд Монголоор А ч байхгүй ..Харин Өвөрлөгч нар бүгд л Монголоор ярдаг юм билээ .. Сониноос өдий наслахдаа Монголоор ярьдаг нэгч Орос хүнтэй таар ч байсангүй , тэгсэн Монголоор ус цас ярьдаг Америк, Герман хүмүүс байдаг л юм билээ ..

Avatar

Зочин 2020-06-26 202.21.109.99

Сүүлийн үед Монголоор ус цас ярьдаг оросууд бий болсныг би хараад овоо шүү дээ гэж бодож байсаан.

Avatar

Зочин 2020-06-26 109.89.151.254

Ганцхан оросын троллейбус монголд байдаг. Монгол эхнэртэй монгол судлаач гэсэн нехер. Сайн хардаг бгаа манай тусгай албаныхан. Оросууд ч н**ш болсон ш дээ.

Avatar

Зочин 2020-06-26 59.153.115.211

Orostoi oir dotno baihgui bol hyatadin muj bolohod oirhon bga shuu

Avatar

Зочин 2020-06-26 66.181.164.24

Тусгаар тогтносон улс байж төмөр замын асуудлаа шийдэж чадахгүй, цаадуул нь шийдүүлэхгүй, манай бараанд тавьж 40 хувийн татвар нэр зүүсэн худалдааны дайн энэ тэр байхад юуны чинь сайхан хандлага битгий солиороод байгаарай муу оросын тавиул гөлдөгнүүд

Avatar

Чукча тэнэг 2020-06-26 43.242.243.40

Хайрт ах нар дүүдээ аймаар их хайртай мөн аугаа путин өдөр бүр монголын төлөө бурханд залбирдаг гэсэн орос монголын пролетари нар нэгдэгтүн

Avatar

Тэнэг монгол 2020-06-26 103.212.118.42

Орос Хятадын дундаас чадахгуй бод Монголд амьдрал байлгуй Тэнэгууд ээ
Нэг л их орост Америкт хятадад хайртай залуус
Тэр хайртай улс даа очиж амьдар

Avatar

За даа монгол яг үнэндээ калони улс болсон 2020-06-26 202.55.188.40

Монгол ялаагүй зүгээр орос монголыг колани улс болгсон . Одоо орос аль хэдий төмөр зам , чөлөөт бүсээ байгуулаад хятадтай бизнес өигөжүүлсэн . Харин бид юу ч байхгүй монгол ч ялаагүй зүгээр нэг овоолсон шороо 240,0 сая доллар агаар и хийссэн . Женко ч жонху юм даа . Яг үнэндээ бид ялагдлаа

Avatar

/*-*/ 2020-06-26 49.0.212.237

Гэхдээ нэг ялсан юм гэвэл Xятад ээжтэй М.Энхболд ерөнхийлөгчөөр сонгогдоогүй ялагдсан шүү дээ, Женкод бүр дахин дахин ялагдаа биз дээ, М.Энхболд чинь бараг л Фенгшуй Ганбаатарт ялагдангаа алдсан билээ.

Avatar

hurliizaa bitgii meden budilaad bail daa.. 2020-06-26 202.131.225.197

hujaagiin kolonn bolchihood orosiig gej yaj helj chadaj bna hurliiz nobsh chin.hen mongold bvgdiig abch bna hujaa nar ch dee..

Avatar

Заагч 2020-06-26 202.179.31.252

Зочин нэрт гамин минь танай хятад Монголыг эзлэнэ манай нутаг гэж яриад сургуулийн ном сурах бичигтээ зориуд нэвтрүүлээд удаж байгаа та нар дайрна Монгол байлдаад дуусах л тавилан бий хар хятад гамингуудтай Монгол өвөг дээдэс минь байлдаж амиа хайрлалгүй тэмцсээр энэ нутгийг бидэнд асар их үнээр үлдээсэн нь гашуун үнэн.Одоо Монголыг Орос ах минь л хамгаалж байгааг америк ч европ ч хүлээн зөвшөөрнө.хар хятадууд ч Оросгүй бол аль хэдийн эзэлсэн байх гэж ярьсаар удаж байна та нар хаана төөрөлдөөд б

Avatar

zochin 123 2020-06-26 89.12.159.242

China Mongolig ezelvel tus ulsiin uuriin butrah ehlel bolno gedgee erih bish medej bga bolov uu ted. Mongolchuud zugeer ezlegdehgui temtsej ehelmets hyatadiin hed heden mujuud mun tusgasrlah temtsel ehluulne. Hyatagiin udirdlag teriig medej tootsoj l bg

Avatar

Хөршүүдтэйгээ сайн харилцаатай байх нь манай алтан зарчим бас гуравдагч хөршийг ч сайн татах хэрэгтэй. 2020-06-26 59.153.113.198

Яасанч ядмагхан бичсэн юм бэ дээ чухал сэдвийг. Тас нясхийтэл баримт иш татаж, дүрэлзтэл дүгнэж дуусгахгүй сулхаан пол пол шиг дуусгачихым даа.

Avatar

Заагч 2020-06-26 202.179.31.252

Худал нийтлэл шүү юм бичих юм зочин нэрт гамин минь танай хар хятад Монголыг авч чадахгүй нохой долоо өчигдөр та нар үхдэл байсан Орос Монгол цэргийн цусаар тусгаар болсон хог хятад Японы хүчирхэг армид шалз шиг нядлуулж няцлуулж байснаа мартав уу хар хятад хог хэн ч биш байсан цаашдаа тийм л байх болно.

Avatar

nergui 2020-06-26 67.81.184.102

Amjilt

Avatar

Amjilt 2020-06-26 67.81.184.102

Horshuudteigee heviin bh Mongold olziitei

Avatar

Зочин 2020-06-26 202.9.46.144

Орсуудад итгэж болохгүй. Монгол тусгаар тогтнолоо баталгаажуулах гэж эд нарт хамаг байдгаа өгсөн. Хамаг сэхээтнээ устгацан, манайхыг ч устгасан. Тэрний гайг одооч үүрч явна. Олигархи мафи нь хөгжицөн, ард түмний амьдрал нь тааруу манайх бас ийм л болж бна.
Буриад, Өвөр Монголыг л харьцуулаад хар. Буриадууд өөрсдийгөө орос гэж боддог Монголчуудад их дургүй. Тэгхэд ӨМ одоо хүртэл өв соёлоо тээж амьдарч Монгол цустайгаараа бахархдаг.

Avatar

Зочин 2020-06-26 174.242.69.143

Tusgaar togtnoliin tuluu yugaa ch ugsun yadiin. Esvel yu ch ugulgui hyatadiin haryat boloh baijuu

Avatar

Курица не птица 2020-06-26 108.170.182.183

Но она всё же даёт яйца. А Монголия до сих пор не заграница.

Avatar

Зочин 2020-06-26 103.57.95.16

Скажите пожалуйста, откуда вы приехали? Я точно знаю что вы приехали к нам с 30 дневным визом. А на 31 день у вас будут проблемы с визом. Так что на счёт слово не заграница возьмите обратно на себя!

Avatar

Энн 2020-06-26 202.126.89.116

Экспорт импортын зөрүү маш их. Муулаад бдаг хятад л доллар өгч бна даа,

Avatar

Иргэн 2020-06-26 202.126.89.116

Эргэн тойрны улсууд нь бүгд айдөстай бгаа. Винтовтой өвөө ороод ирж магадгүй гээд… Лукашенько

Avatar

Иргэн 2020-06-26 82.144.201.2

Орос, Хятад хоерын дайны талбар болчих вий дээ, айж бна

Avatar

Зочин 2020-06-26 202.126.88.221

Үхэр монголчуудыг Вашингтонд төвтэй төрийн бодлогыг сурталчилдаг сайтаар сумлаж байгаад хөрш рүү нь турхирч байна. Иймэрхүү тархи угаалтад орохгүй л байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-26 66.181.176.102

Орос Хятадтай найрамдалт харьцаатай байж хамтын ажиллагааг хөгжүүлж байж л бид урагшлах нь тов тодорхой шүү дээ Үүнээс гадна бусад оронтой ч эвийн харилцаатай байх ёстой Ийм л бодлого барьж ажиллаж байгаа биз дээ Нээх томорч элдэв юм тархираад хэрэггүй

Avatar

mongol 2020-06-26 64.119.17.47

Bid hezeech orosuudad itgej bolohgui hichneen ih gai tarilaa daa odooch tarisaar l bn sotsiallizmiin ued deeremdej avsan gazar shoroo,ashigt malmaluud,zuvhun halhiin 700 garui sum hiidiig nuraaj ed bayalgiig ni deeremdej oros ruugaa zuusun bastegsh bus luivariin hudaldaa mongolchuudtai hiij baisan jishee ni orosd uildverlesen traktoraa kanad ulsad hudaldahdaa mongold hudaldahaas 5 dahin hyamd uneer ugdug baisan geh met,manai heden myangan aguu humuusiig helmegduulen alsan zereg mash ih yam bii

Avatar

ДАХИН АНХААРУУЛЬЯ 2020-06-26 107.77.224.230

ХЭРЭВ ИЙМ БИЧИГЧ НАРААР УЛС ТӨРИЙН ТУХАЙ БИЧҮҮЛВЭЛ ЯМАР ҮР ДҮНД ХҮРЖ БОЛОХЫГ МЭДЭРЧ БНА !
ЭНЭ БОЛ ЯМАР Ч ЛОГИК ГҮЙ ХАЧИН СОНИН ЮМ БИЧСЭН БАЙХ ЮМ ТАНАЙ САЙТ ХЯНАЛТ ОГТ БАЫДАГГҮЙ ЮМ ДАА

Avatar

eh oronch 2020-06-26 64.119.17.47

Chi huchin sotsializmiin uedee butsaj orood orosuudiin bool bolohiig husee yu malaa

Avatar

Зочин 2020-06-26 192.42.116.18

Эзлэх гэж байхгүй юу

Avatar

Зочин 2020-06-26 103.26.195.187

Орос орон Монголд улам нааштай хандсан уу эсрэгээрээ юу гэдгийг нь анхаарах хэгэтэй

Avatar

СОЛИОТОЙ 2020-06-26 107.77.224.230

ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЮМ БИЧСЭН БНА АРАЙ Ч ДЭЭ

Avatar

Путиний аюул 2020-06-26 103.212.117.156

Москвагийн парадад жагссан Монгол цэргүүдийн өмнө нь зөвлөлтийн формтой цэрэг жип машины цонхыг Мосин винтовын жадаар хагалж үймүүлсэн видео бичлэг гарч байна даа та нарын шүтдэг орос ах нар чинь ийм л байна

Avatar

Татвараа буулгаасай 2020-06-26 202.9.40.165

ОХУ маань Монголоос экспортлох бараа бүтээгдэхүүн дээр татвараа буулгах хэрэгтэй байна. Худалдааны эргэлт 1,7 тэрбум байгаа ч үүн дотор ОХУ-аас Монгол руу зарж буй нефтийн бүтээгдэхүүн 1 тэрбум, тоног төхөөрөмж, хүнс 600 орчим сая доллар байгаа. Харин Монголчуудын экспорт 100 сая доллар ч хүрээгүй. ОХУ маш өндөр татвартай, Монголд эдийн засгийн хориг тавьчихсан юм шиг. Гэтэл Хятад улс Монголын нийт экспортын 95%-ийг худалдан авч, бидэнд гадаад валют, ам.доллар өгч байна.

Avatar

Зочин 2020-06-26 122.201.21.22

ЯГ ТИЙМ ЭНЭ НОЦТОЙ ЧУХАЛ АСУУДАЛ

Avatar

Зочин 2020-06-26 66.181.160.10

ОХУ Монголоос нийлүүлэх бараанд (жишээ нь мах) 36% импортын татвар тогтоосон нь ах дүүгийн сайн харилцаа мөн үү??? Орос гүрэн Монголыг ямагт хараат байлгах, түүхий эдийн бааз болгох, өөрөөсөө илүү хөгжүүлэхгүй байх гэсэн хатуу бодлоготой!

Avatar

Нгр 2020-06-26 202.55.188.45

ОРОСТОЙ Ч ТЭР, ХЯТАДТАЙ Ч ТЭР, АМЕРИК НЬ ХӨӨРХИЙ МАНАЙ МОНГОЛЫГ ТООХ ЮМ УУ БҮҮ МЭД ТЭР АМЕРИКТАЙ НЬ Ч ТЭР, АЛЬ АЛИНТАЙ НЬ Л ЭРХ ТЭГШ ХАРИЛЦАЖ, АЛЬ НЭГНИЙХ НЬ НӨЛӨӨ ХАМААРАЛ ДАВАМГАЙЛЖ ТОГТОХООС СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ. АЛЬНЫХ НЬ Ч ХЭТ НӨЛӨӨНД АВТАЖ БОЛОХГҮЙ.

Avatar

НАЙЗЫН ТУХАЙ 2020-06-26 107.77.224.230

БҮХ ХҮНТЭЙ НАЙЗ ХҮНД ЖИНХЭНЭ НАЙЗ БАЙДАГГҮЙ

Avatar

Зочин 2020-06-26 66.181.160.10

Мунаг оросын өвөрт орвол хүчиндүүлээд л дуусна шүү!

Avatar

Бичсэн юмаа хянаж байгаач 2020-06-26 180.149.93.98

Энэ одоо аймшигт цар Иван байхдаа яахав дээ. Догшин Иван хааныг хэлж байгаа ухаантай юм байх даа

Avatar

Зочин 2020-06-26 66.181.161.113

Монголд Хятадын нөлөө их байгаа учираас

Avatar

Зочин 2020-06-26 202.126.89.233

Монголчууд Оросыг хүчирхэг түншээ гэж хардаг, Оросууд Монголыг хэрэг болж магадгүй эд материал гэж хардаг. Манайхан ялалтын баярт нь хүртэл тоогдох гээд далдагнаж гүйх нь өрөвдөлтөй.

Avatar

Зочин 2020-06-26 43.242.242.59

Монголчууд бид өөрийн гэсэн дипломат хар хайрцагны бодлоготой улс. тэгэж байж оршин тогтноно. Хөрш 2 улстайгаа сайн харилцаатай байх нь хөгжил дэвшил тайван амьдралын уг үндэс юмаа. Манай ерөнхийлөгч энэ бодлогыг барьж ажиллаж байгаад баярлаж байна. Халимаг, буриад, тува нараа жаахан анхаарч өөд нь татах хэрэгтэй байна даа

Avatar

Зочин 2020-06-26 202.126.89.142

Миний бодлоор орос хятад америк тай ерөн зайнаас харьцах хэрэгтэй хэтэрхий наалдаад байх хэрэггүй угаасаа

Avatar

Zochin 2020-06-26 66.181.190.169

Хэнтэй хэрхэн харьцаж яаж асуудлыг өөрсөндөө ашигтайгхар нргүүлэх нь бидний суу заль дипломат бодлогоос л хамаарна. Цээжээ дэлдээ томорч тэнэгтээд бас дотроо талцаж хагаралдаад байвал хөгжил энээ тэрээ яриад нэмэргүй бусдын идэш болно биз

Avatar

Zochin 2020-06-26 192.82.68.83

Orosoos bolgoomjloh heregtei tul hagas nairsag yavhad yag bolno, het nuur ugch het holdood demii.

Avatar

Зочин 2020-06-26 103.111.68.3

Дээр хэлсэнчлэн Орос бол Монгол улсын хувьд түүхийн урт хугацаанд сайн, муу тал бүрийн харилцаатай байсан улс юм. Хөрш улсууд бие, биенээ эзлэн түрэмгийлэх, дэмжин, туслах зэрэг нь өөрөө Дэлхийн түүх, Орос улсын дэмжлэгтэйгээр Монгол Улс нь тусгаар тогтнолоо олж авсан нь түүхэн үнэн. Монгол Улс нь цаг үеийн нөхцөл байдалд тохирсон төрийн бодлого хэрэгжүүлэн хөрш улсуудтай харилцдаг гэдэгт итгэлтэй байна.

Avatar

иргэн 2020-06-26 202.131.227.82

орос монгол 2 орон дээр үеэсээ уламжлалт найрсаг харилцаатай бие бие дээ тусалж ирсэн улс орнууд. Монголд бүтээн байгуулалт хийхэд нь маш их тусалж, хотуудыг байгуулж,хороололуудыг босгож өгч байсныг мартаж болохгүй шүү. Ахан дүүсийн харилцаатай байсан болохоор сэтгэлд ойрхон байдаг.

Avatar

Зочин 2020-06-26 182.160.1.203

Гурван хөрштэйгээ гурвуулантай нь сайн харьцаатай байх хэрэгтэй. Өөр зам байхгүй.

Avatar

Русская народаня сказка 2020-06-26 202.179.26.20

Монголчуудыг Азийн дайсан Оросууд х***а америк гэж гадагшаагаа дотор минь дөрвөд хасаг гэж турхирчихаад араас үхэр тэнэг нүүдэлчид гэж доромжилж ирсэн ш дээ.

Avatar

Зочин 2020-06-26 66.181.161.5

Хүргэн хүү нь даалгаврыг нь онц сайн биелүүлж байгаа юм чинь сайхан хандахгүй бол болохгүй ш дээ

Avatar

Зочин 2020-06-26 182.160.34.229

Монгол хоёр их гүрний дунд байгаа учир энэ хоёрыг давж хөгжил энэ тэрийг ярьж чадахгүй л дээ. Харин энэ хоёрыг дагаж чадвал хөгжилийн тухай бага зэрэг ярьж болно. Бага зэрэг гэдэг чинь биднээс өөрсдөөс маань гол нь хамаарах зүйл их бий. Ухаанд нь ухана ишиг үхсэн хүмүүс засаг баривал олон асуудал шийдэхгүй. Өөр ямар ч арга байхгүй. Европ ороход Оросын өргөн уудам нутгийг ( агаараар, газраар ч адилхан ) туулна, усан замд гарч Япон АНУ- г хүрдэг юм аа гэхэд Хятадын боомтоос л хөдлөнө ш дээ.

Avatar

Зочин 2020-06-26 202.9.40.58

Гуравдагч хөршийн бодлогоо л сайтар анхаарах хэрэгтэй. ОХУ хэзээ ч манайхыг хөгжин дэвшихийг хүлээн зөвшөөрөхгүй улс

Avatar

Zochin 2020-06-26 192.82.68.83

Orosoos hol bsan n dr. Hugjil devshil zuvhun hil hyazgaaraar hyazgaarlagdaha baisan tsag shu. Doorhi durakd zoriulav.

Avatar

Bater 2020-06-26 73.111.225.20

Энэ өгүүлэгийг бичсэн хүн жаахан ч гэсэн ухаантай болуу

Avatar

Зочин 2020-06-26 203.91.115.52

Москватай аль болох зайнаас харьцах хэрэгтэй. Энэ элчин сайдшуу юмыг нь хөөж гарга. Арай хүн хэвтэй амьтныг явуулна биз. Байчихаад бүр дэргэдээс монголчуудыг доромжилж суудаг боллоо. Нэг муу еврейн зулбасгад доромжлуулаад сууж байх үндэстэн мөн үү?

Avatar

Зочин 2020-06-26 202.131.225.197

neg muu hurliiz g*** biz chi. orosuud l tusgaar togtnoliin batalgaa daa..

Avatar

Зочин 2020-06-26 66.181.161.76

Орос ямар ч цаг үед, хэзээд Хятадаас хавьгүй илүү найдвартай түнш улс юм. Хятад манайхыг өөрийн нэгэн хэсгээ болгох гэж хичнээн улайран тэмцсэн ч Орос хөндөлсөөд Монголыг тусгаар улс болгож үлдээсэн. Мэдээж Орос геополитикийн ашигтай байдлаа бодож Монголыг хамгаалсан нь үнэн боловч эзэрхийлж яваагүй.

Avatar

Монгол 2020-06-26 202.179.26.20

Чи Монгол үндэстнээс өөрсдөө татгалзсан буриад уу?

Avatar

Зочин 2020-06-26 202.131.225.197

chi harin hurliiz mantuu uu daa..

Avatar

болдоо 2020-06-26 202.126.89.12

америктай харилцаагаа сайжруулж байх хэрэгтэй, тэгэхгүй бол хулмас орос украин шиг түрэмгийлэн эзлээд авахад бэлэн адгийн балиар хулмасууд

Avatar

Зочин 2020-06-26 93.90.205.140

ЧИ ТЭР АНУ МОНГОЛЫГ ХАМГААЛНА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ? ГОРИДСОНЫ ГАРЗ. МОНГОЛЫГ МОНГОЛ ТӨРИЙН ЦЭГЦТЭЙ БОДЛОГО ХАМГААЛНА, ДААНЧ ТЭР НЬ ОДОО БАЙХГҮЙ БОЛСОН.

Avatar

Зочин 2020-06-26 202.131.225.197

ergvv hurliiz be, yg hamgaalj haragdaachee..

Avatar

Зочин 2020-06-26 103.10.22.32

Зөв зүйл бичсэн байна

Avatar

иргэн 2020-06-26 192.82.68.39

оросууд үнэндээ сэтгэлээсээ сайн санахгүй байгаа, хятадтай манайхыг илүү их сайн харилцаатай болохоос л айж, бодлого явуулж байгаа. Хятадад манайхыг алдаж, манай улс илүү бие даасан, хөгжилтэй улс болчихвол оросын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй, Бид сөргөөр нөлөөлөхгүй ч Хятадуудаас ингэж болгоомжлох нь зүйн хэрэг. Тэд даанч биднийг харж үзэх чадваргүй улс, манай улс бие дааж хөгжих чадвар боломжгүй улс, ингээд шавартаа хутгалдаад байж байхаас. Бид дэндүү их оросыг дагаж намирдаг, тэднээс айдаг.

Avatar

Зочин 2020-06-26 103.10.22.32

Жижиг улс бүгд л тийм байдаг, өөр зам угаасаа үгүй, жижиг байж их гүрнүүд шиг тусдаа бодлого явуулна энээ тэрээ гэж хаана ч байхгүй, олон улсын харилцааны зарчим нь тийм юм.

Avatar

Зочин 2020-06-26 103.57.93.56

Орос баруунд тоогдохгүй болоод жийгдэхээрээ Монголыг тоодог юм. Хүүхэд шиг хачин араншинтай улс. Сая болсон параадад очсон улсуудын хараарай, голдуу өөрийн колони Казак, Узбек, Белорус гэх мэт байсан, зарим нь олон улсад огт хүлээн зөвшөөрөгдөөгүй Гүржээс салгасан Абхаз, Хойд Осети улсууд байсан

Avatar

Иргэн 2020-06-26 66.181.191.36

Орос,Хятадтай тун болгоомжтой харьцах ёстрй. Эд нар Монголбг хагжүүлэхийг хэзээ ч рүсдэггүй улсууд шүү дээ

Avatar

Зочин 2020-06-26 43.242.243.70

монголын өдий зэрэг яваа нь орсууудын ач тэр ач тусыг сайн мэдэх улс нь 60 70 аас дээш насныхан одоо ч хүний өөрийн үгүй шинэ хойч үеийн болж дээ

Avatar

Зочин 2020-06-26 134.208.32.9

Харин ч Оросуудын өдий зэрэгтэй яваа нь бидний ач. Жаахан юм унш унш унш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж