Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд өнөөдөр /2020.6.26/ "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмын талаар мэдээлэл хийлээ.
“ДАНШИГ НААДМААР ЭРИЙН ГУРВАН НААДАМ БОЛОХГҮЙ”
Энэ үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг тасралтгүй зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил ёс уламжлалыг тасалдуулахгүйгээр зохион байгуулна. Харин олон нийтийг хамарсан бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй. Тиймээс “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн 9-ний өдөр буюу 2020 оны зургадугаар сарын 29-нд болно. Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд энэ сарын 26, 27, 28-нд гурван өдөр хуралдаж, энэ сарын 29-нд гадна талбайд хүрээ цамын хурал уламжлал ёсоор болно. Энэ жил олон нийт цугларахгүй учраас гол шашны төлөөлөл болон цам цамнаач, лам хуврагууд нарийн зохион байгуулалттайгаар оролцоно.
“ШАШИН СОЁЛЫН НААДМЫГ ОНЛАЙНААР ШУУД ДАМЖУУЛНА”
Гандантэгчэнлин хийдийн цам хариуцсан менежер н.Ишцог “Зургадугаар сарын 6-наас эхлэн зургадугаар сарын 29-ныг хүртэл балин, цамын баг хувцас хунар адислах хурал болно. Энэ жил цар тахлын улмаас болж, зөвхөн Батцагаан дуганы гадна талбайд цамын хурал номыг зохион байгуулна. Бид хурал номоо боломжит бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Сүсэгтэн олон маань онлайн хэлбэрээр үзэх боломжтой” гэв.
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг өнгөрсөн 2019 онд есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Өмнө нь даншиг өргөх ёслолыг жил бүр наймдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг ч өнгөрсөн жил товлогдсон хугацаанаасаа хойшлогдсон удаатай. Тэгвэл энэ жил цар тахлын улмаас зургадугаар сард зохион байгуулах гэж байгааг албаныхан хэлж байв.
А.СҮРЭН
Зочин 2020-06-26 202.21.107.116
Хушуугаа билүүдэж бгаа хүмүүст падлийгүй шүү
С. Майдаржав 2020-06-26 192.82.70.129
Таалагдаж байна. Өлгий авс 2-ийг хүн бүр дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй бие биеэ л хайрлан хүндэл… Шууд дамжуулахыг тэсэн ядан хүлээж байна.
Зочин 2020-06-26 139.5.217.45
шар хувалзнууд төвдрүүгээ зайл
Зочин 2020-06-26 176.63.23.219
Гадаадад байгаа бид цахимаар сайхан үзэх боломжтой юм байна. Баярлалаа
Зочин 2020-06-26 66.244.109.90
Тахлын үед юун даншиг маншиг болчихвоо? Болих хэрэгтэй. Гандангийнхан илүү мөнгөө сүйрлээс аврах ажилд зарцуулмаар юм, буян болно шүүдээ.
zochin 2020-06-26 58.109.221.157
naadam ni ch yu bilee Bolimoor yum
Зочин 2020-06-26 66.181.160.10
Үзэгчгүй наадам хийж яах юм бэ? Сүйт бүсгүйгүй хурим шиг юм!!
/*-*/ 2020-06-26 49.0.212.237
Энэ жилдээ цуцлах хэрэгтэй байсан юм, учир нь ковид цар тахлаас үүдэн гадна дотны аялагч жуулчлагч огт ирэхгүй учраас үзэж сонирхох хүн байхгүй, тэгэхээр хүнд үзүүлэх гэж л хийх ёстой баймаар. Ямар ч логик алга. Тэнэг юм. Зардлын нэмэр.
Зочин 2020-06-26 211.243.233.2
Mongoliin asar tom soyoliin neg heseg geed oilgo l doo.muhar susegeer b** shuumjil.ali ch sshashind uuriin unet chanar bdag.ter utgaar ni hundetgeltei handatsgaaya.
Б 2020-06-26 66.181.176.144
Шашиныхан өөрсдөө юмаа зохион байгуулаад явж байхад битгий дундуур нь олон юм ярьцгаа л даа. Дургүй бол үзэхгүй л байцгаа л даа. Шашин шүтлэг чинь хувь хүний эрх чөлөөний асуудал ш дээ. Манайхан болсон болоогүй бүх юманд хошуу нэмэрлэх юм.
Иргэн 2020-06-26 66.181.161.78
Одоо больж үзмээр юм, бөөн мөнгө, энэ зардлаа өөр хэрэгтэй юманд зарцуулмаар юм да.
Зочин 2020-06-26 103.80.210.183
үзэгчгүй оролцогчгүй болно. тэнгэр минь харж байна уу? Монгол түмнээ хэрхэн сорж байна даа.
Ядаж энэ замаа засаасай 2020-06-26 43.228.131.114
Тийм дэмий зардал гаргаж байхаар жаахан бороо орохоор л уер болчдог замаа засаасай. Нороод энд тэнд нь нухнууд уусч машинууд нь эвдэрнэ, явган хумуус нь шавартай ус цацуулж бухимдана, ёстой бутэхгуй энэ улс.
hi 2020-06-26 66.181.190.25
boli boli ulsiin tosvoor tatvar tologchidiin mongoor iim yum hiihee boliiii…gandan hiiduudiin mongoor oorsdiinhoo mongoor hiivel hii
Zochin 2020-06-26 192.82.68.83
Iim zavaan yuma odoo bolivol taarna
Иргэн 2020-06-26 66.181.161.41
Ямар наадам бөх, морь, сурын харваагүй байдаг юм. Лам нарын цэнгүүн гэчихвэл болоо биш үү. Онлайнаар дамжуулна гэх шиг. Юу дамжуулж үзүүлэх юм. Солиорчихсон хувалзнууд вэ
ИРГЭН 2020-06-26 202.126.89.175
Тэнд барилдаж сур шагай харваж байгаа ч хүмүүс шүү дээ. Тэд болдог бусад нь яагаад үзэж болдоггүй юм вэ. УОК шийвэр их инээдтэй юмаа. Спортынхан камрын өмнө харь гаригаас ирээд тэгээд тэмцээнээ дуусгаад харь гариг луугаа ядаад өгөх юм байна тээ..
Лам 2020-06-26 66.181.161.41
Тэнд чинь ямар уралдаан тэмцээн болохгүй гэсэн байгааг уншчихаад бич л дээ. Ер нь энэ хэнд хэрэгтэй юм. Онлайнаар юу дамжуулж хэн үзэх юм.
Зочин 2020-06-26 202.126.88.202
Bolij uzee . Naadmaar dutaa yu
I 2020-06-26 202.126.88.69
ZA BOLIO s**. YOSTOI DEMII ZARDAL. GER XOROOLOL AMIDR XETSUU BAISHDE AEAI CH DE s**. IIM UXERNUUD BAIXAD MONGOL XUGJIL YARIX BOLOGUI BNA.
зочин 2020-06-26 202.179.26.115
Энэ наадмыг үзэгч түмэнгүй их мөнгө зарцуулан зарцуулан хийх албатай юу, ер нь нэгийг бодож хоёрыг тунгаамаар юмаа. Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ цаг хугацаанд арай л бишээ?????????????????????????????
Ми Ие ноёны хамба 2020-06-26 202.179.26.20
Халх гурав шавь дөрвөн хошуунаас Манж төрийн дээдэст мандал өргөж доль хамдаг байсан Даншигийг татвар төлөгчдийн мөнгөөр Миеэгийн Батүүл буриад,Батболд уяач нар шиг тэрбумаар санхүүжүүлж бопохгүй. Миеэгийн "сайхан" худалч хамба Чойжамцын хийдүүдэд энэ мэтийг санхүүжүүлчих мөнгө байгаа. Даншигтай түй ч хамаагүй Баруун аймгийнхан бас татвар төлдөг юм ш дээ.
Иргэн 2020-06-26 66.181.178.206
Дэмий юм хийж дундаас нь хожоо харсан хүмүүс л байна даа. Энэ цам наадам гэдэг чинь улс оронд ямар ч хэрэггүй зүйл. Хайран, мөнгө дэмий үрээд байна. Тэр мөнгөө ядарсан лам нартаа тарааж өгөх хэрэгтэй.
Зочин 2020-06-26 103.212.118.216
hend heregtei yum boloo