С.Баяр: С.Эрдэнэ “эр хурга”

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

С.Баяр: С.Эрдэнэ “эр хурга”

С.Баяр: С.Эрдэнэ “эр хурга”

Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг дарга С.Эрдэнэ нь хүлээж буйгаа өчигдөр /2020.06.25/ мэдэгдсэн.

Эл мэдэгдлийн талаар Ерөнхий сайд асан С.Баяр “С.Эрдэнэ даргын мэдэгдэл сонслоо.Түүний сайн мууг дүгнэдэг нь би биш. Хөндлөнгөөс бол "эр хурга" гэж хэлъе. Сонгуульд амжилтгүй оролцсон намын дарга "би огцорлоо" гэж байна. Монголд маань улс төрийн зөв соёл хэвшиж байна…Ардчилсан намд амжилт хүсъе!” хэмээсэн юм.

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авсан бол Ардчилсан нам 11 суудал авсан. Нэг нам хэт олонхийн суудал авсан шалтгааныг нэг хэсэг нь сонгуулийн тогтолцооны гажиг хэмээн мэдэгдэж буй.  Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ ч "Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна" хэмээн мэдэгдсэн юм.

2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам мөн ялагдал хүлээсний дараа гишүүд дунд нь намаа шинэчлэх аян өрнөж дүрмээ шинэчилсэн. Дүрмийн шинэчлэлтээр Үндэсний зөвлөлдөх хорооны 220 гаруй гишүүний сонголтоор намын дарга тодордог байсан тогтолцоог өөрчилж, 200 мянга гаруй гишүүнийхээ сонголтоор сонгодог болсон зэрэг олон эерэг заалтууд туссан ч дахин ялагдал хүлээсэн юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж