Эйфелийн цамхаг 104 өдрийн дараа дахин нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Эйфелийн цамхаг 104 өдрийн дараа дахин нээгдлээ

Эйфелийн цамхаг 104 өдрийн дараа дахин нээгдлээ

Франц улс коронавирусийн цар тахлын эсрэг хөл хориогоо сулруулснаар Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхгийг өчигдөр (2020.6.26) нээжээ. Эйфелийн цамхаг нь энх цагт хамгийн удаан буюу 104 өдөр хаалттай байсны эцэст дахин нээгдсэн нь энэ. Франц улсад жуулчдыг ихээр татдаг бусад газрууд хаалттай байгаа учраас Эйфелийн цамхгийг зорих хүний тоо эрс нэмэгджээ. Тухайлбал, Луврын музей болон Версаль ордон долдугаар сарын 6-ныг хүртэл хаалттай байна.

Хөл хорионоос шалтгаалан Эйфелийн цамхгийг үзэж буй хүмүүсийн олонх нь францчууд байгаа нь онцлог хэмээн Нидерландын жуулчин ярьжээ. Мөн 324 метр өндөр Эйфелийн цамхгийн цахилгаан лифт ажиллахгүй байгаа учраас хүмүүс шатаар өгсч байгаа аж. Цамхгийг үзэж буй 11-ээс дээш насны хүн бүр маск зүүх үүрэгтэй.

Эйфелийн цамхаг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хаалттай байснаас 27 сая еврогийн орлогоо алджээ. Зуны улирал эхэлж буй учраас Франц болон Европын бусад орнууд хоорондоо хилээ нээж, жуулчдыг татахад анхаарч эхэлжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж