Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна

Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг баталсан юм.2019 оны агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн 4 бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсөн ба журмаар иргэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон,  2019 оны НИТХ-ын 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн зарим хороодын бүтцэд өөрчлөлт орсон зэрэгтэй холбоотойгоор 2020 оны агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг боловсруулжээ. Уг журмаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, мөрдөх журмаар хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг зохицуулах юм. Иргэд тус журмын төсөлтэй танилцан Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876 дугаарт болон aprd.air@gmail.com хаягаар саналаа өгөхийг уриалж байна.

 Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж