Ливерпүүл 30 жилийн дараа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Ливерпүүл 30 жилийн дараа түрүүллээ

Ливерпүүл 30 жилийн дараа түрүүллээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн энэ улирал нэг багийн давамгайлал дор өрнөж байна. Өчигдөр/2020.06.25/ Премьер лигийн 31-р тойрогт учраа таарсан Челси болон Манчестер Сити багуудын тоглолт энэ улирлын аварга багийн хувь заяаг эрт шийдлээ.

Хэрэв энэ өдөр Манчестер Сити хожигдвол Ливерпүүл 30 жилийн дараа Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлэх байсан юм.

Челсигийн талбайд явагдсан энэхүү тоглолтонд талбайн зочид Манчестер Сити баг эхнээсээ санаачлагыг гартаа аван бөмбөг эзэмшилтээр илт илүүрхэж байсан ч гоол оруулах аргаа олж чадахгүй байсан. Тэгвэл цөөхөн хувьтай бөмбөг эзэмшиж байсан ч тун чанартай сөрөг довтолгоо хийж байсан Челси багт гоол оруулах сайхан боломж гарч үүнийг нь ч Америк жигүүрийн довтлогч Кристиан Пулисик гоол болгон нэгдүгээр үеийн 36 дахь минутаас эхлэн талбайн эзэд тэргүүлж эхлэв. Гэвч тэдний тэргүүлэл хоёрдугаар үеийн 55 дахь минут хүртэл үргэлжилсэн.

Цагтаа Челсигийн шилдэг залуу авьяастнуудын нэг гэгдэж байсан Кевин де Брюйне хоёрдугаар үеийн 55 дахт минутанд хуучин багийнхаа эсрэг гоол оруулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлэв.

Хэрэв Манчестер Сити баг энэ тоглолтонд оноо алдалгүй өндөрлүүлсэн бол ирэх 32-р тойрогт Ливерпүүл багийг өөрсдийн талбай дээрээ хүлээн авч тоглох байсан юм

Хоёр баг ээлж дараалан аюултай довтолгоонуудыг өрнүүлж байсан ч тусыг эс олж байлаа. Харин хоёрдугаар 77 дахь минутанд Бразил хагас хамгаалагч Фернандиньо багаа хөөдөв. Челси багийн тун аюултай довтолгоо жигүүрээс эхлэн Манчестер Сити багийн хаалганы өмнө ирэв. Яг энэ үед Англи довтлогч Тамми Абрахамын цохисон бөмбөгийг Фернандиньо гараараа хааж, үүнийг нь талбайн шүүгч Стюарт Аттвелл VAR буюу Видео туслах шүүгчийн тусламжтайгаар илрүүлэн торгуулийн цохилт заан Фернандиньод улаан хуудас өгөв. Энэхүү торгуулийн цохилтыг Бразил жигүүрийн довтлогч Виллиан төгс гүйцэтгэж Челси 2-1 гэсэн харьцаатай ялалт байгуулах нь тодорхой болсон. Тоглолтын үлдсэн хугацаанд 10 хүнтэй Манчестер Сити баг юу ч хийж чадалгүй хожигдолтой эвлэрсэн.

Ийнхүү Манчестер Сити баг хожигдож 63 оноотой хэвээр үлдсэн бол Ливерпүүл баг 86 оноотой долоон тойргийн өмнө анхны Премьер лигийн цомоо хүртэх болзлоо хангаж, 30 жилийн дараа Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүллээ.

Өмнө нь тэд 2014 онд Английн Премьер лигийг таван онооны илүүтэй тэргүүлж байсан ч Челси багийг талбайдаа хүлээн авсан тоглолтонд 2-0 харьцаатай хожигдож дараа нь Кристал Палас багтай 3-3 гэсэн харьцаатай тэнцэж аваргын цомоо харамсалтайгаар алдаж байсан юм. Харин энэ жил тэртээ зургаан жилийн өмнө Ливерпүүлийн аварга болох боломжийг үгүй хийсэн Челси өрөө төллөө.

Ливерпүүл баг 30 жилийн дараа дахин Английн бөмбөгт ноёрхлоо тогтоолоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж