Турк улсын зүүн өмнөд хэсэгт өчигдөр (2020.6.25) 5.4 магнитудын газар хөдөлснөөс таван хүн гэмтэж, олон айлын сууц сүйрсэн байна. Газар хөдлөлтийн голомт нь Ираны хилийн ойролцоох Туркийн Ван мужид 6.9 км-ийн гүнд байжээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох мужуудад ч мэдрэгдсэн байна.
Ван мужийн захирагч Мехмет Эмин Бильмезийн мэдээлснээр хүчтэй газар хөдлөлтөд 20 гаруй тосгоны 15 сууц гэмтэж сүйрчээ. Мөн газар хөдлөлтийн үеэр барилгаас гарч яваад таван хүн хөнгөн гэмтэл авсан аж. Азаар барилгын нурангид даруулсан хүн байхгүй гэжээ.
Туркийн баруун өмнө хэсэгт 1999 онд хоёр удаа хүчтэй газар хөдөлснөөс 18 мянга орчим хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ