УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно

УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.

Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ
ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОГЧДЫН НЭРС
11-р тойрогЁндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГМонгол Ардын Нам
2Жамъянгийн МӨНХБАТМонгол Ардын Нам
3Ганзоригийн ТЭМҮҮЛЭНМонгол Ардын Нам
42-р тойрогХавдисламын БАДЕЛХАНМонгол Ардын Нам
5Телуханы АУБАКАРМонгол Ардын Нам
6Буланы БЕЙСЕНАрдчилсан Нам
73-р тойрогГомбожавын ЗАНДАНШАТАРМонгол Ардын Нам
8Дашдондогийн ГАНБАТАрдчилсан Нам
9Амгалангийн АДЪЯАСҮРЭНАрдчилсан Нам
104-р тойрогЦогт-Очирын АНАНДБАЗАРМонгол Ардын Нам
11Жадамбын БАТ-ЭРДЭНЭМонгол Ардын Нам
125-р тойрогБямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАНМонгол Ардын Нам
13Шатарбалын РАДНААСЭДМонгол Ардын Нам
146-р тойрогСүхбаатарын БАТБОЛДМонгол Ардын Нам
15Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГМонгол Ардын Нам
167-р тойрогХаянгаагийн БОЛОРЧУЛУУНМонгол Ардын Нам
17Цэдэвийн СЭРГЭЛЭНМонгол Ардын Нам
188-р тойрогБорхүүгийн ДЭЛГЭРСАЙХАНМонгол Ардын Нам
19Төмөртогоогийн ЭНХТҮВШИНМонгол Ардын Нам
209-р тойрогЦэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГМонгол Ардын Нам
21Балжиннямын БАЯРСАЙХАНМонгол Ардын Нам
2210-р тойрогСодномын ЧИНЗОРИГМонгол Ардын Нам
23Дуламдоржийн ТОГТОХСҮРЭНМонгол Ардын Нам
24Гочоогийн ГАНБОЛДМонгол Ардын Нам
2511-р тойрогНанзадын НАРАНБААТАРМонгол Ардын Нам
26Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭАрдчилсан Нам
2712-р тойрогЖамбын БАТСУУРЬАрдчилсан Нам
28Наянтайн ГАНИБАЛАрдчилсан Нам
2913-р тойрогЖаргалтулгын ЭРДЭНЭБАТМонгол Ардын Нам
30Чинбатын УНДРАММонгол Ардын Нам
31Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОРМонгол Ардын Нам
3214-р тойрогЖигжидийн БАТЖАРГАЛМонгол Ардын Нам
33Цэвэгдоржийн ТУВААНАрдчилсан Нам
34Нямаагийн ЭНХБОЛДМонгол Ардын Нам
3515-р тойрогОдонгийн ЦОГТГЭРЭЛАрдчилсан Нам
36Чимэдийн ХҮРЭЛБААТАРМонгол Ардын Нам
37Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭНМонгол Ардын Нам
3816-р тойрогШирнэнбаньдын АДЬШАААрдчилсан Нам
39Бөхчулууны ПҮРЭВДОРЖАрдчилсан Нам
40Сандагийн БЯМБАЦОГТМонгол Ардын Нам
4117-р тойрогЦэрэнпилийн ДАВААСҮРЭНМонгол Ардын Нам
42Лхагвын МӨНХБААТАРМонгол Ардын Нам
43Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАНМонгол Ардын Нам
4418-р тойрогУхнаагийн ХҮРЭЛСҮХМонгол Ардын Нам
45Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭМонгол Ардын Нам
46Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭМонгол Ардын Нам
4719-р тойрогБолдын ЖАВХЛАНМонгол Ардын Нам
48Гонгорын ДАМДИННЯММонгол Ардын Нам
49Баагаагийн БАТТӨМӨРМонгол Ардын Нам
5020-р тойрогДамбын БАТЛУТМонгол Ардын Нам
51Норовын АЛТАНХУЯГБие даан нэр дэвшигч
52Сайнхүүгийн ГАНБААТАР"ТА БИДНИЙ ЭВСЭЛ"

/МАХН-ИЗНН-МУНН/

5321-р тойрогСайнбуянгийн АМАРСАЙХАНМонгол Ардын Нам
54Цэндийн САНДАГ-ОЧИРМонгол Ардын Нам
5522-р тойрогБаттөмөрийн ЭНХБАЯРМонгол Ардын Нам
56Батсүхийн САРАНЧИМЭГМонгол Ардын Нам
5723-р тойрогЖигжидсүрэнгийн ЧИНБҮРЭНМонгол Ардын Нам
58Хүрэлбаатарын БУЛГАНТУЯАМонгол Ардын Нам
59Энхтайваны БАТ-АМГАЛАНМонгол Ардын Нам
6024-р тойрогДамдины ЦОГТБААТАРМонгол Ардын Нам
61Цэндийн МӨНХ-ОРГИЛМонгол Ардын Нам
62Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГМонгол Ардын Нам
6325-р тойрогТөмөрбаатарын АЮУРСАЙХАНМонгол Ардын Нам
64Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГМонгол Ардын Нам
65Жамъянхорлоогийн СҮХБААТАРМонгол Ардын Нам
6626-р тойрогХассуурийн ГАНХУЯГМонгол Ардын Нам
67Жамбалын ГАНБААТАРМонгол Ардын Нам
68Салдангийн ОДОНТУЯААрдчилсан Нам
6927-р тойрогХишгээгийн НЯМБААТАРМонгол Ардын Нам
70Бадарчийн ЖАРГАЛМААМонгол Ардын Нам
7128-р тойрогНям-Осорын УЧРАЛМонгол Ардын Нам
72Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАРМонгол Ардын Нам
73Пүрэв-Очирын АНУЖИНМонгол Ардын Нам
7429-р тойрогГанибалын АМАРТҮВШИНМонгол Ардын Нам
75Даваажанцангийн САРАНГЭРЭЛМонгол Ардын Нам
76Тогмидын ДОРЖХАНДЗөв хүн Электорат эвсэл

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж