Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бие бүрэлдэхүүн өнөөдөр /2020.06.26/ өглөө 08.40 минутад эх орондоо ирлээ.
ОХУ-ын агаар, сансрын хүчний онгоцоор 75 албан хаагч иржээ. Эдгээр хүмүүс Москва хотод байхдаа коронавирусийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Монгол Улс энэ удаа 28 дахь тусгай үүргийн онгоц хүлээн авч байгаа бөгөөд “Чингис хаан” олон улсын онгоцны буудлын тусгайлан бэлтгэсэн бүст газардсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилга ирүүлж, энэ дагуу цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон.
Улаан талбайд болж буй Ялалтын баярын цэргийн парадад оролцож байгаа бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн очсон юм.
А.СҮРЭН
Үхэр монгол 2020-06-26 202.126.89.182
Энд сэтггэгдэл бичиж байгаа хүмүүс жаахан ч гэсэн юм уншдаг болоосой
Заагч 2020-06-26 202.179.31.252
Зочин нэрт гамин минь чи зайлаа өмхий үнэртсэн коронагийн хог бээжинд очихгүй очих ч ёсгүй юм.Аугаа ялалт Монгол улс холбоотны хувьд оролцох ёстой хог хятад очоод байхад жинхэнэ холбоотон бид илүү хүндтэй зочин хар хятад өөрсдөө Японд нядлуулаад Оросын тусламжаар амь гарсан түүхтэй хог шаарнууд юм чинь.
Tusgaarla 2020-06-26 202.126.89.123
21 ХОНОГ ТУСГААРЛАНА БИЗ ДЭЭ. ЭНЭ МЭДЭЭНД ТИЙМ ЮМ АЛГА. ГОЛ НЬ ИРЛЭЭ ГЭДГИЙГ БИШ ТУСГААРЛАЛАА ГЭДГИЙГ Л БИД МЭДМЭЭР БНА
Зочин 2020-06-26 203.91.115.52
Шал дэмий шахуу юм. Халдвар тээж ирэхээс өөр ямар гавьяа байна? Тэрний оронд өдий тооны хүн Европ руу ажиллахаар явдаг болоосой.
зочин 2020-06-26 66.181.161.67
Заавал тусгаарлах ёстой. Том голомтоос ирсэн, нууц үедээ ч байж мэднэ.
123456 2020-06-26 49.0.212.237
Карантинд хий, цар тахлын голомт руу ямар юмандаа явсан юм.
Зочин 2020-06-26 202.131.243.186
21 хоног тусгаарлана байгаа
Зочин 2020-06-26 202.126.89.172
Tusgaarlagdana gej naidaj baina.
Зочин 2020-06-26 202.21.107.116
Карантинд орох байлгүйдээ
Zochin 2020-06-26 182.160.34.102
Цэргүүд 21 хоног карантинд орсон болов уу даа