Ялалтын парадад алхсан 75 албан хаагч эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Ялалтын парадад алхсан 75 албан хаагч эх орондоо ирлээ

Ялалтын парадад алхсан 75 албан хаагч эх орондоо ирлээ

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бие бүрэлдэхүүн өнөөдөр /2020.06.26/ өглөө 08.40 минутад эх орондоо ирлээ.

ОХУ-ын агаар, сансрын хүчний онгоцоор 75 албан хаагч иржээ. Эдгээр хүмүүс Москва хотод байхдаа коронавирусийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Монгол Улс энэ удаа 28 дахь тусгай үүргийн онгоц хүлээн авч байгаа бөгөөд “Чингис хаан” олон улсын онгоцны буудлын тусгайлан бэлтгэсэн бүст газардсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилга ирүүлж, энэ дагуу цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон.

Улаан талбайд болж буй Ялалтын баярын цэргийн парадад оролцож байгаа бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн очсон юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж