МАН-ын 62-т хяналт тавих 14 | News.MN

МАН-ын 62-т хяналт тавих 14

МАН-ын 62-т хяналт тавих 14

МАН-ын 62-т хяналт тавих 14

Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хууль тогтоох дээд байгууллагыг шинээр байгууллаа.

Сонгогчдын сонголтоор МАН 62 суудал авснаар Монгол Улс нэг намын дарангуйлал дор дөрвөн жилийг өнгөрөөх боллоо. Харин энэ дарангуйллын эсрэг сөрөг хүчин болж ажиллах үүрэг 14 хүнд ногдож байна.  Энэхүү 14 суудлын 11 нь Ардчилсан намаас ялалт байгуулсан С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Ц.Туваан, А.Адъяасүрэн, Б.Бейсен нар хамаарна. Та бидний эвслээс өрсөлдсөн С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс өрсөлдсөн Т.Доржханд, бие дааж өрсөлдсөн Н.Алтанхуяг нар хэр зөв ажиллаж чадахаас 62 кнопыг хянаж чадах эсэх шийдэгдэнэ. Хэт олонхийн суудлын эсрэг 14 кноп чамлалттай сонсогдох ч бурууд хурц, зөвийг нь дэмжиж ажиллаж чадвал ард нь Монголын 3 сая иргэний итгэл найдвар бий.

Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх 14 нэр дэвшигчээс Н.Алтанхуяг нь УИХ-д хамгийн олон удаа буюу дөрөв дэх удаагаа сонгогдоод байна.

Тэрбээр 1996 онд УИХ-д сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2012 онд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, 1998 онд Хүнс хөдөө аж ахуйн сайд, 2004 онд эвслийн Засгийн газрын Сангийн сайдаар, 2008 онд С.Баярын Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар тус, тус ажилласан. АН-ын даргаар мөн ажиллаж байв.

Харин парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллах болж байгаа таван нэр дэвшигчийн дөрөв нь АН-ын гишүүд юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар болно.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь 2016 оноос Ховд аймгаас хоёр дахь удаагаа сонгогдоод байна.

С.Одонтуяа нь нийслэлийн Баянгол дүүргээс 2012 онд УИХ-д сонгогдож, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар ажиллаж байв. 2016 оны сонгуульд ялагдсан ч орон нутгийн сонгуульд өрсөлдөн, Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдсон. Улмаар энэ удаагийн сонгуульд сонгогчид итгэл хүлээлгэснээр хууль тогтоох дээд байгууллагад ажиллах виз аваад байна.

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ 2012 онд Өмнөговь аймгаас сонгогдож байсан. Н.Алтанхуягийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажилласан.

УИХ-ын гишүүн асан Д.Ганбат нь 2012 онд Баянхонгор аймагт ялалт байгуулан, УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Та бидний эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан С.Ганбаатар 2012 онд Дархан-Уул аймагт бие даан өрсөлдөж, УИХ-д сонгогдож байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсний дараа МАХН-ын гишүүн болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, явсан.

2020 оны УИХ-ын сонгуульд Та бидний эвслээс Орхон аймагт өрсөлдсөнөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өрсөлдөж, өвдөг шороодсон тойргоос ялалт байгуулаад байна.

Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан, А.Адъяасүрэн, Б.Бейсен, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Т.Доржханд нарын хувьд анх удаа УИХ-д ажиллана.

Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг дарга байсан бол Н.Ганибал нь Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байв.

А.Адъяасүрэн “Номгон санчир” группийн, О.Цогтгэрэл "Тэсо" группийн захирал юм. Харин Ц.Туваан нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол Ш.Адьшаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх.

Зөв хүн, зөв электорат эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан Т.Доржханд нь Сангийн яаманд ажиллаж байсны зэрэгцээ ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байв.

Л.ОЮУ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-26 192.82.67.156

Чадварлаг сайдыг ТОМИЛООСОЙ, ХОЛЧ ухаалаг, худлаа ярьдаггүй, хумсалдаггүй………………………. төрийн төлөө төрсөн хүн сайд, дэд сайд байна

Avatar

Зочин 2020-06-26 192.82.67.156

атаархал, ичигдэр харагдаад байх шиг, Аливааг хийхэд битгий олон юм ярь, Хүрэлсүх чадна.

Avatar

Зочин 2020-06-26 66.181.176.102

Шүүмжлэх шиг хялбар хүн бүр хийж чадах зүйл байдаггүй гэсэн Эд ч түүнийг ганц хийж чадах хүмүүс тодорсон байна даа Үнэн эд нар энэ 4 жилд улсаа ургашлуулах амьдралаа дээшлүүлэх талаар юу ч хийхгүй зөвхөн хянах шүүмжлэх гацаах төлөвтэй л байна Тэдний ард олон түмний 60 аад хувь нь байгаа гэсэн б**х аа Манай орны гол дайсан нь МАН бас хойд урд хоёр хөрш маань болоод байгаа юм аа даа байр нь

Avatar

Зочин 2020-06-26 202.9.46.210

Одоо л сонгууль болгоноор давтагддаг сонгуулийн маргаанд цэг тавьж сонгуулийн болон иргэний бүртгэлийн зэрэг хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй ! Тэр болтол ардын намаас бусад нам эвслийн бие даагчид ИХ ын нээлтын чуулганд оролцохгүй бх ! Асуудал цэгцэрсний дараа ардын намын нар бүхий луйварчдын сонгогдсон бүрэн эрхийг түтгэлзүүлээд ардын намд нь засгийг бариулах хэргтэй бх ! Эдийн засгийн олон хүнд бэрхшээлүүд улс орны өмнө хүлээж бн !

Avatar

хүннү 2020-06-26 202.179.25.180

Одоо өнгөрсөөн, олон юм яриад хэрэггүй. Нэгэнт сонголтоо хийсэн, баталгаажуулсан гоншигнох хэрэггүй. 24 он ч хол байна даа, тэр хүртэл тэвч, тэгээд дахин сонго, дахин гоншигно…МАН 32 хүртэл монгодчуудыг “азаргална” хэн юуч ярихгүй

Avatar

Зөв амьдрах сайхан 2020-06-26 64.119.18.123

Хүрэлсүх сайд минь танаас сайн сайхан зүйлийг ард түмэн чинь харж, горьдож байгаа шүү. Сайн хаантай ард түмэн хаандаа залбирч жаргадаг, муу хаантай ард түмэн хаандаа чирэгдэж зовдог нь үнэн билээ. Хэрэгцээнээс давсан хөрөнгө хүнд зовлон авчрахаас цаашгүй, харгис хэрцгий байвал байгаль дэлхий, амьтан ургамалч эргээд шийтгэдгийг ковид 19 сануулж бна шүү. Эх хүн шиг ганцхан эх дэлхий байгалаа хамгаалах ажлаа эрчимжүүлээрэй. Амжилт хүсье

Avatar

Эрэмбэ дарааллаа сугалаагаар шийдье 2020-06-26 43.228.131.114

Дараагын сонгуулиар эрэмбэ дарааллаа шоддог юмуу сугалаа сугалдаг юмуу тэгж шийдэх хэрэгтэй. Усан бороонд гадаа хумуус хулээгээд яаруулаад байхаар хегшин хумуус хараа муутай хумуус сонгох хунээ олохгуй нуд эрээлжлээд хурдхан хамгийн эхний хэдийг дугуйлж будаад гарч ирлээ гэсэн миний эргэн тойронд байсан шуу!!!

Avatar

ЭТО 2020-06-26 202.179.30.242

СОНГОГЧИЙН ТОО НЬ БАРАГ 5 САЯ ХҮРСЭН ТОО БАЙНА ХЭРВЭЭ ТЭГСЭН БОЛ МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН НАСНЫ ХҮН НЬ ХҮН АМЫНХАА ТООНООС ХАМААГҮЙ ОЛОН СОНГОГЧТОЙ БОЛСОН ГЭСЭН ҮГ

Avatar

Зочин 2020-06-26 202.21.116.12

"Итгэл, найдвар" -аараа ард түмэн сонголтоо хийчихсэн, найдвар хүлээсэн нөхдүүдийн үйл хэрэг буруу тийшээ хазайвал энэ 14 хяналт тавих үүрэгтэй. Хэлсэн, хийсэн бүхний нь эсрэг зогсоно гэсэн үг биш. Энэ ард түмний сонголт, хүссэн хүсээгүй хүндэтгэх ёстой.

Avatar

Зочин 2020-06-26 202.21.100.210

Үнэмлэхүй эрх баригч тэдний 51 суудал хангалттай санал хураалтаар бүхнийг шийднэ. ерөнхийлөгчийн хоиг үйлчилж чадахгүй. Энэ бол ард түмний сонголт одоо мөнгөтэй нь жаргаж ядарсан зовох жамаараа цаашид 4 жил зүтгэнэ дээ. Дундаас хэт доош амьдралтай иргэдийн сонголт МАН ялалт өгсөн шүү дээ

Avatar

Зочин 2020-06-26 43.228.131.151

Mongold 14-iin hereg geed l neg ulamjlalt ajillagaa ve ve boldogson.
Ene 14 yahiim boldoo!?

Avatar

Зочин 2020-06-26 43.228.131.151

Za Hvvk mini Nyamkagaa Huuli Zvi Dotood Yamni Saidaar tavihaa martaj neg balrav daa!!! Tehgvi bol chinii nuguu
KAZINO,JDV, tagnuuldag chagnuuldag,zodoon tsohion ntr iig chini delgeed svid hiine shvv !!!

Avatar

zochin 2020-06-26 66.181.161.81

tuvaan, purevdorj, odontuya, bas bosoo ganbaa nar l sain ajillah uureg huleelee, itgel naidvariig husurduulj bolohgui shuuuu

Avatar

Ядруухан 14 бол доо 2020-06-26 122.201.24.56

Ядруухан амьтад бол доо. Монголын зон олон улам бүр дордсоор. Сөрөг хүчний энэ 14-ийг хар. ялсан хүмүүсийг хар, Анужин ч гэх шиг. Ер нь

Avatar

123456 2020-06-26 49.0.212.237

Одоо сөнөх өдрөө тоолж сууцгаа

Avatar

зочин 2020-06-26 66.181.176.176

Aрдчиллынхан засаглах үед л улс орон сүйрч эдийн засгийн үзүүлэлт буурч ядуурал нэмэгдэн амьдралын төвшин доройтож улс орны гадаад дотоод өр зээл эрс өсч нийгмийн өмчийг завших боломж нэмэгддэг Ардчилал гэдэг үгийн цаана муу муухай бохир булай явагддагийн сонгодог жишээ Монгол болоод байгаа шүү Иймд ард түмэн МАН-ыг сонголоо Ард олныг дайрч давшилж хяналт тавьна гэж ханхалзаж гэнэ Эхлээд өөрсдийгөө хар Бохир булайгаа засахыг хичээ Хариуцлагагүй дураараа авираа зас Ёс төртэй байхыг бод

Avatar

Олноо 2020-06-26 192.82.67.248

Аа яаяа супер мэдлэгтэй юмаа чи

Avatar

сэлэнгэчүүд зайлцгаа 2020-06-26 192.82.74.239

шоронгоос нэр дэвшиж бгаад бүүр гайхалтай,ийм улстөр улс орон дэлхийн ямар улсын жишээ байдаг бол,ялтан ,ял завшигчийг монголын ард түмэн өмөөрдөг хамгалдаг болсон бол,шоронд бгаа ах дүү,найз нөхөд,эхнэр нөхөрөө гаргаж аваад шоронгийн хаачих.шоронгүй хуули цаазгүй улс орон болцгооё.монголчуудын тэнэглэл сэлэнгэчүүд ч хорвоогоос зайлцгаа

Avatar

Зочин 2020-06-26 66.181.176.176

Чи ямар мулгуу эр вэ Хууль журмыг хатуу мөрдөх тангарагтай зарим хуульчид хуулийн хэд хэдэн заалтыг илт зөрчин Сэлэнгийн сонгогчдын ба сонгуулигчийн эрхэнд халдсаныг эсэргүүцсэн байна Хууль хүчнийхнийг шудрага ажиллахыг шаарджээ Сонгосон хүн нь тэдэнд сайн талаа харуулсан байна Хүмүүсийн сонголтыг цэгнэх тэднийг хорвоогоос зайл гэж хараах чи ч ер нь хэн юм бэ

Avatar

мөнх 2020-06-26 202.126.90.118

энэ Доржханд гэж нөхөр мөнгөний төлөө яаж ч урваж мэдэх гар

Avatar

Zochin 2020-06-26 192.82.68.83

Altanhuyagiig erunhii said bhad mongol tsetseglej bsando

Avatar

Zochin 2020-06-26 103.212.118.30

Их хурлын гишүүн болох гэж ямар их хөрөнгө хүч гаргаж баина вэ. Амьд явсны эцсиин зорилго юм. баихдаа. Л

Avatar

зочин 2020-06-26 202.131.248.250

Сөрөг хүчин харин догь нөхөд байгаа юм биш үү,4 жил доороо өнгөрнө,АРД түмэн,Улс орноо гэсэн сэтгэлтэй л ажиллаарай

Avatar

Зочин 2020-06-26 202.21.117.34

Хяналтаа сайн тавьж чадахгүй 4 жил болвол чинь, цуг арчиж цэвэрлэнэ шүү та нарыг…

Avatar

зочин 2020-06-26 66.181.161.19

За ер нь УИХ Монголын төрд ямарч хэрэггүй байгууллага болсон шдээ …

Avatar

Зочин 2020-06-26 66.181.187.143

МАН олонх болох нь тодорхой бсан. Ганц хүлээсэн зүйл маань АН болоод эвсэл, бие даагчид хүчтэй сөрөг хүчин гарах бх л гэж хүлээсэн. Хяналт тавих. даанч мөнгөний сонгууль болчихлоо. Хоногийн хоолоо яая даа гэж бгаа нөхдүүд хэдэн төгрөгөөр саналаа өгчихдөг юм бна. Ялангуяа СХД-т. Өөрсдөө санаатай санамсаргүй ам алдаж бна авсан хүмүүс нь.

Avatar

Доржханд 2020-06-26 76.90.96.173

Сангийн сайд Булгантуяа, Гадаад харилцааны сайд Цогтбаатар, Хууль зүйн сайд Мөнх-Оргил, Уул уурхайн сайд Энх-Амгалан, ЗГХЭГ-ын сайд Оюун-Эрдэнэ Байхад болноо

Avatar

Зочин 2020-06-26 202.55.188.93

Сангийн сайд Булган туяа шүү шинэ хүн бас мэдлэгтэй боловсон хүчин

Avatar

ХУИС 4 ОУХ Батнасан 2020-06-26 202.179.27.254

Эрүүл мэндийн сайд Тувааныг шүү

Avatar

xx 2020-06-26 150.129.143.125

ялсан нам нь хөгжим захиалдаг юм. Тархины тураалтан минь

Avatar

Хүрэлсүхийг дэмжигч 2020-06-26 202.179.27.254

Сангийн сайд Даваасүрэн шүү.

Avatar

Булган аймаг өндөр настан Лхагва 2020-06-26 202.55.188.93

Хүрэлсүх сайддаа амжилт хүсье луйвар булхайтай сайн тэмцсэнийг чинь Монголын ард түмэн өндрөөр үнэлэж цаашид хийх ажил хийсэн аж лаа дуусгах даалгавар өгч танай багийг багаар н дэмжилээ

Avatar

Зочин 2020-06-26 103.229.123.37

Za bitgii doligno

Avatar

Зочин 2020-06-26 103.229.120.48

Юун төрийн түшээ олиггүй хүмүүсийн хамгаалалтан орогнодог 4 жил жаргаж авдаг газар болоод тийм хүмүүсээ монголчууд сонгодог уламжлал тогтсон юм байна муу ху лгайчууд л гээд бүгд сүржигнээд байсан эргүүлээд бүгдийг дахиад идэж уу гээд сонгочихлоо бүгдийг нь өөрчилье огцрууля л шударга шинэ хүнээ төрд гаргана гээд бсан худлаа л бдаг юм бна

Avatar

Бат 2020-06-26 66.181.187.147

Сангийн Сайдаар Булгхнтуяаг томилоорой. Шинэ хүн дээр шүү, ядаж ухамсартай соёлтой баых.

Avatar

Зочин 2020-06-26 66.181.187.147

Ядуурал 30% тай байгаа үнэн бна, сонгогчдын боловсрол дутуу байгаа бас үнэн бна, энэ нь удаа дараагийн Сонгуулиар харагдлаа батлагдлаа, эцэстээ энн байдал МАН ыг сонгох үндэслэл хараад бөйхад хувийн өмч эй баялаг бзтээсэг хүмүүст дургүй тийм л гаж тогтолцоог хүсээд байгаа юм, гэтэл Норвеги шиг баялгийн жигд хуваарилалт хийхгүй нь МАН д тийм бодлого байхгүй байгаа, зүүн төв, социаль демократ үзэл гээд 20 жил ярилаа. Зүүны чиглэлийн намууд дундаж давхарга, мөнгөний хатуу бодлог о хэрэгжүүлдэг

Avatar

Lodoi 2020-06-26 202.9.47.20

Bayanhonhotinhon bidon Gambaagaa songson yy?Yntaad eruul sogtyy ni medegdehgui hetsuu nohor shuu

Avatar

Зочин 2020-06-26 66.181.186.106

Хүрэлсүх ерөнхий сайдад амжилт хүсье. Хамгийн гол нь ЖДҮ-гийн , Концессийн МАНГАСУУДААС хол байгаарай. Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан гээд шүлсээ залгисан Мангасууд ойрхон байгаа шүү

Avatar

Иргэн 2020-06-26 202.21.124.20

Гол нь улс төрийн тогтвортой байдлыг сонгогчид илүүд үзсэн болов уу. Одоо МАН-д дутуугаа гүйцээж, ухаалаг ажиллах л үлдлээ! Бондын төлбөрүүд, банк санхүүгийн шинэчлэл гээд хийх ажил шил дараалаад бна…

Avatar

Зочин 2020-06-26 122.201.22.207

banknii huug buulgah heden nuurs tomoriin ordoo ard tumendee avch oghod buh asuudal shiidegden mand ingej baina

Avatar

Зочин 2020-06-26 207.6.112.23

Altanhuyag baigaa ni ih yum. Yamar ch baisan MAN-iihaa hulgai luivriig ilchleed baih bailgui gej naidana.

Avatar

Иргэн 2020-06-26 202.9.46.3

Монгол улс ингээд коммунизм руу орж Хойд солонгосын араас орвоо. Одоо МАН ард иргэдийн хэлж ярих,хэвлэж нийтлэх эрхийг хааж боох,ргэдийг ядуу байлгах , дуулгавартай байлгах бодлого барьж эхлэнэ. Хэдэн дарга нар нь уул уурхай, газар нутгаа гадныханд зарж өөрсдөө хагартлаа баяжина биз. Хойд солонгос, Венуэсэлийн араас марш!! Боллоодоо.

Avatar

Бат 2020-06-26 68.100.237.110

Энэ олон бөх ,сэтгүүлч ,ЖДҮ чин ,битончин юмнуудыг сонгох ч гэж дээ …

Avatar

Зочин 2020-06-26 202.126.89.61

Хууль тогтоох байгууллага биш цирк болохоо шахлаа.Доржханд бол Ганбаатар Алтанхуяг мэтийн амиа тавьж байгаа эргүүнүүдээс хол эрс өөр ажиллах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-26 203.91.115.48

атаархуу АН-ы сайтаар л заалгах дутаж гэнэ. хэрэгтэн элбэгдорж эрдэнэ батүүл баярцогт нараа тагтаа болгох аргаа бод

Avatar

Зочин 2020-06-26 202.126.89.61

МАН олон суудал авсан нь нэг талаараа зөв.Үгүй бол Тордойн Ганболд Буян Жагаа Жавхлан Луболд Батзандан мэтийн олон галзуучууд алаилагчид новшнууд орж ирэх байсан байна.

Avatar

Зочин 2020-06-26 150.129.140.95

ХООРОНДОО ГӨВӨЛЦӨХ БАЙХ ӨӨ МАНУУД

Avatar

Зочин 2020-06-26 66.181.161.76

Дарангуйлал гэчихжээ. Илт дайсагнасан шинжтэй. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж мэддэггүй эргүү юу харин

Avatar

зочин 2020-06-26 192.82.76.82

ард түмэн гэчмхжээ эргүү тэнэг үхрүүдээ

Avatar

Зочин 2020-06-26 103.68.107.106

Luivriin songuuli boltsiin bishuu. Ard tumen yaaj ch bodson arai 62 suudal ogohgui blgui dee JDV-chded !!!!!!!!!!!

Avatar

zochin 2020-06-26 202.70.47.186

Баянхонгорчууд минь арай өөр хүн сонгож болоогүй юм уу даа, Бизнес хийдэг хүн бизнесээ өргөжүүлж улс орондоо хувь нэмрээ оруулах ёстой юм. Жишээ нь: Билл Гетс

Avatar

Зочин 2020-06-26 66.181.170.162

Yagaad iim erguu yum bichdeg yum be, uzeltseh ntr ch geh shig. Zugeer ddugui zailtsgaagaach odoo. Songuuli duussan. Uzeltseh yum er baihgui, tiim yum boloh ch ugui. Zugeer hamtarch ajillah humuusiig zugeeer l orhi teh u. b**s hatavch umhiiguu tavihgui gedeg shig kk

Avatar

Зочин 2020-06-26 202.21.97.30

энд сөргөлдөх биш хамтрах гэдэг утгаараа ажиллаасай гэж хүсч байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж