“The Hu” хамтлаг хандивын тоглолтын товоо зарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг хандивын тоглолтын товоо зарлажээ

“The Hu” хамтлаг хандивын тоглолтын товоо зарлажээ

“The Hu” хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 28-нд 22.00 цагаас “White Rock Center”-т хийхээр болжээ. Онлайн тоглолт бүтэн хоёр цагийн турш үргэлжлэх аж. Тэд хандивын тоглолтоо энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч сонгуультай давхцуулахгүйн тулд  түр хойшлуулаад байсан юм.

Онлайн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” компани ажиллаж, МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх гэнэ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна.

“The Hu” хамтлаг нь Монголчуудын уламжлал урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан тоглодог билээ. Хамтлагийн залуус хандивын  тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлахаа мэдэгдээд буй.

Тус хамтлагийн дэлхийг тойрон аялах тоглолт цар тахлын улмаас хойшилсон тул “The Hu” хамтлагийнхан өнгөрөгч тавдугаар сарын 3-нд Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг  хамтлагийн залуус анхны “Гэрэг” тоглолтоо 2019 оны тавдугаар сарын 23, 24-нд “White Roсk Сenter”-т хийж байсан удаатай. Тоглолтын тасалбар 99 мянга 999 төгрөгөөр худалдаалд гарч  байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж