Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

Амралтаа аваад, аялж, зугаалах үе иржээ. Хотын нэгэн хэмийн амьдралаас түр холдож, хөдөөг зорьж, уудам орныхоо агаараар  зоргоороо амьсгалж, байгальд ойртох мөч иржээ.

Цар тахалтай холбоотойгоор гадаадын орноос жуулчид ирэхгүй тул аялал жуулчлалын комданиуд энэ жил дотоодын жуулчдыг тойглож байгаа. Энэ утгаараа тодорхой хямдрал зарлаж, зээлээр аялах боломжийг ч олгосон билээ. Гэвч дотоодын жуулчдад байгалийг бохирдуулалгүй, зөв аялах соёл байхгүй гэж хэлж болно. Идсэн, уусан, хэрэглэсэн бүхнийхээ уут, сав үлдэгдлийг, ахуйн хэрэгцээний хогоо байгальд үлдээгээд явдаг нь зуршил болсон.

Нэлээд хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд “хоригдсон” нийслэлчүүд  амралтаа ая тухтай сайхан өнгөрүүлэхээр урьд жилүүдийнхээс түлхүү хөдөөг зорьж, аялж, зугаална.  Ингэхдээ байгальд ээлтэйгээгээр аялах шаардлагатай байна. Уг нь аялахдаа байгальд ширхэг ч хог үлдээлгүй, аялбал бүгдэд хэрэгтэй.

Дотоод аялагчдын тоо 2016, 2017 онд давхардсан тоогоор хоёр саяд хүрчээ. Тухайлбал, 2017 онд гаргасан тоон мэдээллээр Хамрын хийдэд 54 мянга, Эрдэнэзуу хийдэд 40 мянга, Хустайн байгалийн цогцолбор газарт 20 мянга, Орхоны хөндийн Улаан цутгаланд 15 мянган дотоодын жуулчин аялжээ. Мөн Хөвсгөл нуурыг зорих аялагчдын тоо зөвхөн наадмаар гэхэд л 45 мянгад хүрдэг аж. Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2017 онд л гэхэд тус бүр 500 мянга гаруй иргэн зочилжээ.

Нийслэл орчмын аялал жуулчлалын бүсэд аялсан жуулчдаас өдөрт хоёр тонн хог гардаг гэж байгаа. Харин  Хөвсгөл далайд аялсан  аялагчдын хаясан хогийг өдөрт 10 машинаар ачихад цаана нь уул овоо шиг хог үлддэг гэдгийг хөвсгөлчүүд учирладаг.

Судалгаагаар нэг иргэн өдөрт дунджаар бараг нэг килограмм буюу 270-900 грамм хог хаядаг аж. Ингээд тооцвол хоёр сая дотоодын аялагч өдөрт хоёр мянган тонн хог үйлвэрлэж байна. Хэрэв байгальд зөв, соёлтой аялахгүй бол аялагч бүрийн тоогоор өдөрт энэ хэмжээний хог байгалийг хорлоно гэсэн үг.

Тиймээс хэрэглэсэн хогоо байгальд үлдээгээд явдаггүй соёлд суралцахаас гадна нэг удаагийн аяга, таваг хэрэглэхээс татгалзах зэргээр аль болох хог бага “үйлдвэрлэх” ухаанд суралцах шаардлагатай байна. Өдөр тутамдаа ахуйн хог хаягдлаа багасгаж, эх үүсвэр дээр нь бууруулж байж бид хог хаягдлыг багасгаж, байгальд хөнөөл учруулалгүйгээр аялж, зугаалж чадна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж