&#34Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах хэрэгтэй&#34 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах хэрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

&#34Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах хэрэгтэй&#34

УИХ хуульд заасан хугацаанд нь багтаан Сонгуулийн тухай хуулийг баталсан ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжсангүй. Ямартай ч баталсан цагаас нь хойш ганц ч удаа ашиглаж байгаагүй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулж ашиглахаар УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Уг хуульд өөрчлөлт оруулснаар хууль эрх зүйн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ард нийтийн дунд санал асуулга явуулах боломжтой болох юм. Энэ асуудлаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

 

 

-“Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт явуулъя” гэсэн санал гарч байсан. Энэ санал юу болсон бэ. Намууд үүгээр зөвшилцсөн үү?

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх хоёр арга зам байдаг. Нэгдүгээрт, парламентын бүрэн эрхийн хүрээнд шийдэж болдог. Хоёрдугаарт, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж бий. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулга явуулъя гэдэг дээр тогтсон. Харин хэзээ явуулах вэ, цаг хугацааны хувьд хэдийд байвал оновчтой вэ гэдэг дээр тодорхой маргаан, мэтгэлцээн гарч байгаа. Миний хувь бол ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт, нэг өдөр явуулбал бодлогын болоод эдийн засаг, зохион байгуулалтын талаасаа ч зөв болно гэж харж байна.

 

-Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулахаар хуульчилсан. Дээр нь нэмээд Ард нийтийн санал асуулга явуулбал иргэд будилах, цаашлаад замбараагүй байдал үүсэх эрсдэл үүсэхгүй юү?

 

-Ард нийтээс асуух хэдхэн асуулт байгаа. Тэгээд тийм, үгүй гэсэн хоёрхон л хариулт бий. Манай иргэдийн боловсрол нэг үеэ бодвол хамаагүй өндөр болсон. Тэгэхээр дөрөв, таван асуулт нэмж бичсэнээр иргэдийн дунд үл ойлгох асуудал, будлиан үүснэ гэж бодохгүй байна.

 

-Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг удааширч байгаа шалтгаан нь юу вэ?

 

-Тодорхой хэмжээнд хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Мөн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зүйл, заалт байна. Дээрээс нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь өөрөө парламентын олонхийн зөвшилцлийг шаарддаг учраас бүх нам, эвсэл нэгдсэн тохиолдолд л биеллээ олдог.

 

-Зайлшгүй өөрчлөх шаардлагатай ямар зүйл, заалтууд байгаа гэж?

 

-Тухайлбал, одоо хүчин төгөлдөр байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар бол хоёрхон асуудлаар иргэдээс асуухыг зөвшөөрсөн байгаа. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол дор хаяж 10-аас доошгүй асуудлаар ард түмнээсээ санал асуух ёстой. Хуулийн процедур, дээрээс нь зохион байгуулалтын асуудлууд зэрэг бүх талаас нь хуулиа боловсруулж, хэлэлцэж байж Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй.

 

-Н.Батбаяр гишүүний өргөн барьсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах шаардлагатай байгаа гэсэн үг үү?

 

-Н.Батбаяр гишүүний өргөн барьсан хуулийн төсөл жаахан учир дутагдалтай байгаа. Энэ хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэд хэдэн зүйл бий. Хэлэлцүүлгийн үеэр засч, сайжруулаад явах хэрэгтэй. Жишээлбэл, зөвхөн Монгол Улсад амьдарч байгаа иргэдийг Ард нийтийн санал асуулгад оролцуулахаар төсөлдөө тусгасан байгаа. Гишүүд бидний саналаар бол гадаадад амьдарч байгаа монголчуудыг ч гэсэн санал асуулгад оролцуулах ёстой.

 

-Ард нийтийн саналыг хэрхэн тоолох вэ?

 

-Одоо хүчин төгөлдөр байгаа хуульд ард нийтийн санал асуулгыг гар аргаар тоолно гэж заасан байдаг. Үүнийг өөрчилж, шударга хяналтын дор автомат машинаар тоолох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Түүнчлэн ард нийтийн санал асуулгыг зөвхөн улсын хэмжээнд явуулдаг тогтолцоог өөрчилж орон нутагт бас тусад нь ард нийтийн санал асуулга явуулдаг боломж, бололцоог энэ хуулиар бүрдүүлж өгөх ёстой юм.

 

-Ямар тохиолдолд ард нийтээс асуудаг юм бэ. Төлөөллийн ардчиллын систем муу ажиллаж байгаа үед гэж дүгнэж болох уу?

 

-Ард нийтийн санал асуулгыг үндэсний хэмжээний болон бүс нутгийн хэмжээний гэж ангилдаг. Иргэд маань төлөөллийн ардчиллын сул талыг нөхөхийн тулд шууд ардчиллыг бий болго гэж биднээс шаардаж байна. Төлөөллийн ардчилал мухардалд орсон цагт ард нийтийн санал асуулга буюу шууд ардчиллын элементүүд ардчиллыг авардаг. Тийм учраас шууд ардчиллын чиглэлд бид реформ хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй.

 

Г.БАЛЖИННЯМ

 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" СОНИН

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Улс тор судлаач. 2016-01-05 150.129.143.184

Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэцээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын гишуун нь цалин урамшуулалгуй, зовхон сонгогдсон сум, дуургийн иргэдийн нэн тулгамдсан асуудлыг улсын тосвийн хязгаарт багтаан шийдвэрлуулэхээр АИХ-ын чуулганаар хэлэлцуулж шийдвэрлуулэх, торийн бодлого шийдвэрийг сонгогчиддоо танилцуулах уурэгтэйгээр, 4 жилийн хугацаатай ажиллана. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Шалтгаангуйгээр АИХ-ын чуулганы хуралдааныг тасалж, иргэд сонгогчидынхоо итгэлийг алдсан гишуунийг сонгогчид нь буцаан татаж, дахин сонгуулийг зохион байгуулж АИХ-ын гишуунийг сонгодог болгох хэрэгтэй. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь зовхон хууль тогтоох уурэгтэй байх тул хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос нээлттэй сонгон шалгаруулж, бурэн эрхийг нь АИХ-ын тэргуулэгчдын хуралдаанаар баталгаажуулсан, хууль эрх зуйн салбарын мэргэжлийн гишуудээс бурдэх болно. УБХ нь аливаа хуулийг батлахын омно тухайн хуулийн узэл баримтлал, агууллагаар нь бух сум, дуургийн иргэдээр хэлэлцуулэхээр сум, дуургийн ИТХ руу онлайнаар хургуулж, ИТХ нь ажлын 10 хоногийн дотор багтааж иргэдээрээ хэлэлцуулж санал дугнэлт гаргуулаад 5 хоногийн дотор багтааж онлайнаар УБХ-д хургуулнэ. УБХ-ын гишууд нь бух сум, дуургийн иргэдийн саналыг тухайн хуулийн тосолд тусгаад УБХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэж, нийт гишуудийн 4/3-ын ирцээр баталдаг байх. Хундэтгэн узэх шалтгаангуйгээр УБХ-ын чуулганы хуралдааныг тасалсан гишуудийн бурэн эрхийг АИХ-ын тэргуулэгчидийн хурлаар цуцалж, дахин нээлттэй сонгон шалгаруулалтийн замаар УБХ-ын гишуудийг нохдог болгох хэрэгтэй. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Энэ саналыг дэмжиж байгаа эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулмаар байна.

Улс тор судлаач. 2016-01-05 150.129.143.184

Одоогийн УИХ ядаж аливаа хууль батлах чуулганы ирцыг ердийн олонхиор биш, 4/3-р буюу 57 гишууний ирцтэйгээр баталж, хуралдаа ордоггуй ажлаа хийдэггуй гишуудыг эргуулэн татдаг болгож болгож УИХ-ын гишуудийг хариуцлагажуулах хэрэгтэй байна. Ер нь цаашдаа УИХ-ын гишуун нь хууль батлах гэж байгаа юм бол ядаж хуульч мэргэжилтэй байх,торийн захиргааны албанд 15 -аас доошгуй жил ажилласан байх, сонгогдсон тойрогтоо амьдардаг байх, аливаа хуулийг нийт гишуудийн 4/3 буюу 57 гишууний ирцтэйгээр батладаг болох зэрэг болзол шаардлагыг холбогдох хуулиудад тусгах нь зов эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулья.

Улс тор судлаач. 2016-01-05 150.129.143.184

Ундсэн хуулинд торийн институтуудын эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржуулсэн ч УИХ нь дордуулсан 7 оорчлолтийг хийснээр,гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулж, тэдний уйл ажиллагаанд сонгогчид нь хяналт тавих боломжгуй болгож, тэд нь эрх ашигаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, эрх мэдлийн давуу талаа ашиглаж торийн машинаар бие биеийгээ нухчин дарахад хурч, улс орны Ундэсний аюулгуй байдал, тусгаар тогтнлд аюул занал учруулах болсон тул УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгох талаар ард нийтийн санал асуулгыг явуулмаар байна.

Баадка 2016-01-05 122.201.24.213

---Төмөр Замын Удирдах Газрын 15 цэвэрлэгчийн хүүхдүүд 11 нь МУИС-ийн Экологийн ангийн диплом хуурамчаар үйлдэж, УЦУЭШ-ний хүрээлэнд экологич мэрэгжилтэй гэж хуураад ажилд орсон байна. Энэ хүмүүс өөрсдийн тэнцэхгүй ажилд хуурамч бичиг баримт ашиглан орж, цалин авч байсан тул эдгээр хүмүүсийн хуурамч бичиг баримтыг хурааж авч устгаж, ажлаас чөлөөлж, цалин гэж авч байсан мөнгийг улсад буцааж төлүүлж өгч туслана уу. Төлөхгүй гэвэл баривчилж хорих ялаар шийтгэж өгнө үү. Эдгээр хүмүүс МУИС-ийн Экологийн ангийн диплом хуурамчаар үйлдэж гадаадад магисрт сурахаар завдаж байгаа тул эдгээр хүмүүсийн хуурамч дипломыг хурааж авч ажлаас чөлөөлж, төмөр замд нь цэвэрлэгчээр оруулж өгнө үү. 51-р сургуулийн номын санчийн охин Оюунаа 8-р анги төгсөөд 9-р ангидаа ороогүй. Шимт буузны цэвэрлэгчийн охин Олдохбаярын Чимэдцэрэн 10-р анги төгсөөд Их дээд сургуульд орж чадаагүй. ТЗУГ-ийн цэвэрлэгийн хүүхэд Сүхбаатар 51-р сургуульд 8 төгсөөд 9-дөө ороогүй . ТЗУГ-ийн цэвэрлэгч Гэрэлхүүгийн Г.Одбаяршоронгийн хадаас. ТЗУГ-ийн цэвэрлэгийн ахлагчийн охин Туяа 10-р анги төгсөөд сургуульд орж чадаагүй гэрийн буг Туяа, ТЗУГ-ийн цэвэрлэгийн хүүхэд Энхбаатар 7-р ангиас хойш багшийгаа доромжилсоор байгаад сургуульд яваагүй, шоронгийн хадаас. ТЗ-ийн Коллежийн цэвэрлэгчийн хүүхэд шоронгийн хадаас Отгонтулга. ТЗУГ-ийн цэвэрлэгч Цэцэгжаргалын Ариунаа 10-р анги төгсөөд сургуульд орж чадаагүй гэрийн мухар сахисан гэрийн буг. Төмөр замын Коллежийн цэвэрлэгийн хүү Намхайдорж шоронгийн хадаас. ТЗ-ийн Коллежийн цэвэрлэгчийн хүүхдүүд их дээд сургуульд орох заяа тутсан боловсролгүй Ц.Дэлгэрмаа, Нарангарав гуйлгачингууд. Эдгээр 11 хүн 2000 онд 51-р сургуулийн 10А ангийг төгссөн. Ангиараа Их дээд сургуульд орж чадаагүй. Одоо арван нэгүүлээ хуувилдаад хуурамч диплом үйлдээд нэг нь ажилд ороод бусад нь дагаж нэг газар ажилд ороод ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг хуурамч бичиг баримтыг хурааж аваад, боловсрогүй болохыг батлаж, ажлаас халж оронд нь их сургууль төгссөн дээд боловсролтой хүн ажилд авна уу.

Зочин 2016-01-05 103.229.122.53

Сайн байна шүү, мэдлэг бол байна аа байна.