Монгол Улс даалгавраа биелүүлсэн гэх албан ёсны хариу удахгүй ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Монгол Улс даалгавраа биелүүлсэн гэх албан ёсны хариу удахгүй ирнэ

Монгол Улс даалгавраа биелүүлсэн гэх албан ёсны хариу удахгүй ирнэ

Монгол Улс FATF-ийн саарал жагсаалтаас гарах нөхцөлөө тавдугаар сарын 28-нд хангасан талаар Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор FATF-аас зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд FATF-ийн саарал жагсаалтын хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаварыг биелүүлсэн талаар албан ёсны хариу ирэх учиртай байсан юм.  Тэгвэл энэ талаар Монголбанкнаас тодруулахад, зургадугаар сарын 24-нд FATF хуралдсан. Хурлаас гарсан хариу нь Covid-19-тэй холбоотойгоор хэд хоногийн дараа буюу цаг хугацааны хувьд хоцрогдолтой ирэх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл, FATF-аас Монгол Улс саарал жагсаалтын хүрээнд өгөгдсөн үүрэг даалгавараа биелүүлсэн гэсэн албан ёсны хариу ирнэ. Үүнтэй холбоотойгоор FATF-ийн төлөөлөгчид Монгол Улсад биечлэн ирж, газар дээрх нөхцөл байдалтай танилцаж, дүгнэлтээ гаргах ёстой. Харамсалтай нь, Covid-19-ийн улмаас энэ айлчлал нь хойшлоод байгаа аж. Мөн Монгол Улс нь саарал жагсаалтаас гараагүй байгаа бөгөөд ирэх аравдугаар сард гарах төлөвтэй байна.

Монгол Улс саарал жагсаалтад орох болсон гол шалтгаан нь FATF-ийн төлөөлөгчид 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд Монгол Улсад ирж, мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх арга хэмжээтэй холбоотой авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүгнэлт 2017 оны есдүгээр сард Монгол Улсад ирсэн. Энэ тайлангийн дүгнэлтэд үндэслэн FATF Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан.

Тухайн үед буюу 2016 онд  Монгол Улс техникийн 40 зөвлөмжөөс 20-г нь биелүүлдэггүй, хэрэгжилтийн 11 зөвлөмжийн бүгдийг нь биелүүлдэггүй улс байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улс техникийн 40 зөвлөмжийн 37-г нь биелүүлдэг, 3-ыг нь хагас биелүүлдэг, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг бүгдийг нь биелүүлдэг улс болсон талаар Монголбанк мэдээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж