Кассын машины бизнес цэцэглэжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Кассын машины бизнес цэцэглэжээ

НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжихтэй зэрэгцэн нэгэн шинэ төрлийн бизнес цэцэглэж эхлэв. Энэ нь кассын машины худалдаа наймаа юм. Сэргэлэн наймаачид НӨАТ-ын урамшууллын стандартад нийцсэн кассын машиныг аль хэдийнэ оруулж ирээд худалдан борлуулаад эхэлжээ. НӨАТ-ын буцаан олголтын бар код буюу QR код хэвлэдэг тусгай зориулалтын кассын машин зах зээлд 300 мянгаас 1,5 сая төгрөгийн үнэ ханштай байгаа гэнэ.

Шинэхэн хуультай зэрэгцэн цэцэглэж буй шинэхэн бизнес эрхлэгчдийн сүүхэйтэйг гайхахаас аргагүй. Хууль батлагдаагүй байхад ч урьдчилаад бизнесээ эхлүүлчихдэг овсгоотнууд Монголд олон болжээ.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж