Дэлхий хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Дэлхий хэрхэн өөрчлөгдсөн бэ?

АНУ-ын Сансар судлалын төвийн /NASA/ хиймэл дагуулаас авсан зургаар манай дэлхий өнгөрсөн 2015 онд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна.

 

Гренландын мөсөн давхарга хайлсаар байна.

 

 

Энэ зургийг өнгөрсөн долдугаар сард авчээ. Гренландын мөсөн давхарга дээр хурдан урсгалтай, өргөн голууд нэмэгдсэн байна. Эдгээр гол зуны улиралд мөсөн давхаргыг улам их идэн далай руу цутгадаг аж. 

 

 Индонезийн ойн түймэр утаан хөшиг үүсгэв 

 

 

Өнгөрсөн есдүгээр сард сансраас авсан хиймэл дагуулын зурагт Индонезийн Суматра аралд гарсан түймэр хэрхэн утаан хөшиг үүсгэснийг харуулжээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан түймрийн утаа хөрш орнуудад хүрч, агаарын бохирдол үүсгэсэн юм.

 

 Тосгон газрын хөрснөөс арчигдсан нь 

 

 

Балбад өнгөрсөн хавар болсон хөрсний гулгалтын улмаас Лангтанг тосгон бүхэлдээ газрын хөрснөөс арчигдсан байна. Балбад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд хүчтэй газар хөдөлснөөс Лангтангад хөрсний гулгалт болжээ.

 

 Шинэ арал тэлсээр  байна. 

 

 

Номхон далайн баруун хэсэгт хоёр жилийн өмнө шинэ галт уулын арал үүссэн билээ. Японы Токио хотоос 600 милл зайтай шинээр гарч ирсэн арал өнгөрсөн хугацаанд тэлсээр анхны хэмжээнээс 12 дахин томорсон байна.

 

 Уурхайн хортой хаягдал Бразилийн гол руу цутган оржээ 

 

 

Бразилийн зүүн өмнөд хэсгийн төмрийн уурхайн далан нурснаас хортой хаягдал “Rio Doce” гол руу цутган оржээ. Нийт 16 тэрбум галлон буюу 25 мянган Олимпын усан сангийн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний хортой хаягдал гадагш урссан байна.

 

АНУ-ын баруун хэсэг ган гачигт нэрвэгджээ

 

 

Сансрын хиймэл дагуулын зурагт АНУ-ын баруун хэсгийн Сьерра-Невада уул нурууны мөсний хэмжээг 2011 он ба 2015 онтой харьцуулан үзүүлжээ. АНУ-ын Калифорни муж улс хүнд гантай байв. 

 

Бээжинг халхалсан утаан хөшиг “улаан гэрэл” асаав.

 

 

Бээжин хот орчмын утааны байдлыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд сансрын хиймэл дагуулаас авсан зурагт харуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын хурлаас ердөө долоо хоногийн дараа Бээжинд агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, “улаан гэрэл” ассан юм. “Улаан сануулга” нь агаарын бохирдлын хамгийн өндөр зэргийг илэрхийлдэг юм.

 

Энэтхэгт борооны улирал эхэлмэгц Ченнай хот үерт автав.

 

 

Энэтхэгийн Ченнай хотноо арванхоёрдугаар сарын эхээр 24 цагийн дотор хагас метр хур тунадас оржээ. Энэтхэгт 1901 оноос хойш нэг хоногт ийм их хэмжээний хур тунадас ороогүй аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: YALE ENVIRONMENT 360, HUFFINGTON POST

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж