Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлснээр, “Жи тайм” сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлогдсон байна. Шүүх хуралдааныг ямар хэлбэрээр хохирогчдод хүргэх талаарх мэдээллийг 2020 оны зургадугаар сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх ажээ.
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан (Залилах) гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авчээ.
Энэхүү сүлжээний улмаас хохирсон хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok хуудас болон бусад сайтуудад байршуулж мэдээллийг хүргэж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ