Ялсан МАН-ын АМАЛСАН ажлууд | News.MN

Ялсан МАН-ын АМАЛСАН ажлууд

Ялсан МАН-ын АМАЛСАН ажлууд

Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бид хураангуйлан өмнө нь  танилцуулж байсан билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН УИХ-ын 62 суудлыг аваад байна. Дахин Засгийн газраа дангаараа бүрдүүлэх эрхтэй болоод буй МАН-ын энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хамтдаа дахин харцгаая. 

ИРЭХ ДӨРВӨН ЖИЛ МАН-ААС ЮУ ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ?

МАН: Амьдралын чанар ба дундаж давхарга

 

Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар

нэмэгдүүлэх бодлого баримтална

 

Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
Зээлийн хүүг бууруулж, сарын  хувиас хэтрүүлэхгүй болгоноОрлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулнаМөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ
Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
“Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно.Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно."Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, нэг кг ноолуурын үнийг 100,000 төгрөгөөс доошгүй үнээр авдаг зохицуулалт хийж, малчдын орлогыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлнэ.Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна
Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг- Зэлтэрийн боомт чиглэлийн 121 км хатуу хучилттай авто зам барина.

 

Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлана Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана.
Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам баринаИх, дээд сургууль төрийн зарим байгууллагуудыг хотын төвөөс шилжүүлж, шинэ хот болон дагуул хотуудын хөгжлийг эрчимжүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ
100,000 өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангасан хот болно.

 

Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулнаХуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-26 202.9.46.254

шаан биз юуч болохгүй, улам их ядуурна

Avatar

ss 2020-06-26 64.119.22.246

umnuhuu bielvvlegvi bj.. 60 terbum ni hed dahin usluuduu..baahan j.d.v.chid.monopoliud bidnii tultt ajillahuu

Avatar

zz 2020-06-26 64.119.22.246

umnuhuu bielvvleegvi bj..belen amlaad..terendni nguu hedni dahin dahin itgeed dahin dahin hulhiduulah yumdaa…buun avilgachi hudalch j.d.v.chid monopoliud garaad jiriin irgeded yum hiih vv..yaj halaasaa zuzaalah veel gj bgaashdee..30urhuu sain tejeegeedl bhaas..

Avatar

зочин 2020-06-26 202.21.125.35

Мал шиг ард түмэнд 1.Махны үнэ өсөх огт хамаагүй 2. Валютын ханш маш их өсөж юмны үнэ өсөх огт хамаагүй 3. Шатахууны үнэ өсөж юмны үнэ өсөх огт хамаагүй /шатахууны үнийг сонгууль болохоос 1-2 сарын өмнө буулгасан боловч өссөн юмны үнэ эргэж буугаагүй/ 4. Монгол улсын зээлжих зэрэглэл буух огт хамаагүй 5. Монгол улс саарал хар жагсаалтанд орох огт хамаагүй 6. Монгол улсын ЗГ Европод 70 кг хар тамхи зөөх огт хамаагүй 7. Монгол улс авилга албан тушаалын хэрэгтэнүүдээ шүүхгүй байх огт хамаагүй

Avatar

иргэн 2020-06-26 202.131.227.82

нэг хэсэг хүүхдүүдийн мөнгийг машинтай, хөргөгчтэй, зурагттай байна босго онооноос давж байгаа тул өгөхгүй гээд өгөөгүй. Тэр мөнгийг хэдийд нөхөж өгх вэ? 2020 оны 4 сараас өмнөхийг гэсэн үг.

Avatar

ажилгүйдэл, ядуурал, авлига 2020-06-26 202.126.89.157

Уинстон Черчиль Дэлхийн II дайны үед Их Британы Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Энэ хүнд цаг үед цус, нулимас, хөлс гурваас өөр зүйл амлаж чадахгүй" гэж хэлсэн.Түүн лүгээ ирэх он жилүүдэд засгийн эрхийг үнэмлэхүй олонхиор барих МАН-аас ажилгүйдэл, ядуурал, авлига гурваас өөр хүлээх юм байхгүй.

Avatar

Зочин 2020-06-26 202.21.124.130

umnuh 4 jiliin heden amlalt bielsen be? arai l denduu shuu! hamag tatvar nemeed. neg ch amlalt chin bielehgui, dan hudal

Avatar

9 терлийн татвар 2020-06-26 66.181.185.94

МАН енгерсен 4 жилд 9 терлийн татвар авдаг болсон.

Avatar

Зочин 2020-06-26 66.181.188.88

МАН ялаагүй ээ. Харин ч их дорд орсоноо мэдэж авсан байх. Ард түмэн өөр хүмүүсийг хайж байгаа нь илт байлаа. Дөнгөж сонгогчдын 30-хан хувийн саналаар үлдлээ. Бусад 70% өөр сонголт хийсэн. Сонгуульд оролцоогүй хүмүүс бүгд МАН-ыг жигшдэгтээ оролцоогүй нь бас тодорхой. Дараагийн удаа Монголчууд үүнээс ч илүү идэвхтэй босч, бүр илүү ухаантай нэгдмэл сонголт хийх нь тодорхой. Дараалан зальдуулаад байна гэж юу байх вэ. Харин улиг болсон 3н намаас бусад бүх хүчин эвсэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-26 66.181.176.176

Бүү тэнэгт Ардчиллынхны хийсэн бохир заваан хэргүүд ард олныг жигшээсэн Тэднийг төрд сонгож болохгүй гэдгийг тэд өөрсдөө олон зүйл дээр харуулсан

Avatar

Зочин 2020-06-26 64.119.21.236

Сонгууль нэр дэвшигчид бүгд байгалийн баялгийг тэгш хүртээнэ гэж ярилаа. Тэгш хүртээнэ гэдэг нь тэгээд юу гэсэн үг юм. Сар бүр миний дансанд хэдэн төгрөг орж ирнэ гэсэн үг үү. Яг юу гэсэн үг юм. Миний бодоход татаас шингэсэн хямд цахилгаан, дулаан хэрэглэж байгаа нь, хямд эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь, аймаг хотуудын холбосон засмал замаар бүгд зорчиж байгаа нь бүгд байгалийн баялгийн үр шимийг хүртэж байгаа хэлбэр юм. Нэг зүйл байна. Хэзээ ч зүгээр сууж байгаа хүнд мөнгө өгч болохгүй.

Avatar

Ый 2020-06-26 150.129.143.8

16 ОНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ МАРТАЦГААЯ ГЭЖ БГААМУУ

Avatar

Зочин 2020-06-26 66.181.187.143

Ямарч хяналтгүй УИХ-г дахиад сонгочихлоо. Энд л харамсаад бна. Мөн хоногийн хоолоо яая даа гэж бгаа хүмүүсийг 5 төгрөгөөр санал өгүүлж муухай жишиг тогтоож бна шүү. Эрх баригч намын үүнд нь л эгдүүцээд бна. СХД-т чигээрээ л ийм байлаа.

Avatar

123 2020-06-26 119.40.98.177

МАН-ын гишүүд л биш бол бусад нь хүг биш юм шиг ханддаг үзэл хандлагаа өөрчлөөрэй. Залуучуудыг ажилд авахдаа мэдлэг, чадвараар нь авч байгаарай. Битгий намын угшлаар хандаарай. Шударга ёсыг эрхэмлээрэй.

Avatar

456 2020-06-26 82.226.202.55

chaavaas daa ingej argadaj guij bhdaa taarsan archaagui hun be, MAH zasag barihad ah duu tanil tal ni baiguullagiin udirdalagad irj busad namiin chadvarlag humuusiig gaduurhaj shahdagiig ooroo medersen baaij temtsej ug helj chadahgui baidag

Avatar

Zochin 2020-06-26 66.181.184.124

ene 4n jiliin khugatsaand amlalt tus buriig ni sanuulaj nekhekh bolno.

Avatar

Zar 2020-06-26 182.160.34.30

Ene amlalt chini amlalt bish zuud baisan bn uuchilaarai ard irded mini ee geh biz udahgui

Avatar

Зочин 2020-06-26 150.129.140.95

ЯГ ОДОО ӨӨРСӨДӨӨ Ч МАРТСАН БАЙГАА МАНУУД .

Avatar

Ажил хийлгэ 2020-06-26 150.129.142.214

Гол асуудал Монголын ард түмнээр ажил хийлгэж, ажилласан хөдөлмөрлөснөөр нь цалинг нь өгч, амьдралыг нь өөрсдөөр нь өөд татуулахыг л МАН-аас хүс. Хөхүүл хүүхэд шиг угжуулж ханалаа. Архичид, тэнүүлчид, нийгэмшээгүй иргэдээсээ даруй сал, жирийн иргэдийг тийм хог шааруудаас салгаж аль гэж шаард! Өөр юу ч шаардах хэрэггүй

Avatar

Зочин 2020-06-26 202.179.27.158

Короногийн үеийн эдийн засгийн хүндрэлээс улс орныг гаргах замаар 5-10 жилийн дараа хөгжлийн суурь бүтцийг бий болгох ёстой. Технологи, зохион бүтээх инженерүүдийг бэлтгэх бодлого хэрэгжүүлэх, Төмөр замын дэд бүтцийг шинэчлэх, цахилгаан болгохын тулд цахилгаан станцуудыг барих, Оюу толгой, Тавантолгойн бүтээн байгуулалтыг олон улсын гэрээний хүрээнд дэмжиж эрчимжүүлэх, 35 хувийг олон улсын болон дотоодын зах зээлд зарах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж