Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бид хураангуйлан өмнө нь танилцуулж байсан билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН УИХ-ын 62 суудлыг аваад байна. Дахин Засгийн газраа дангаараа бүрдүүлэх эрхтэй болоод буй МАН-ын энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хамтдаа дахин харцгаая.
ИРЭХ ДӨРВӨН ЖИЛ МАН-ААС ЮУ ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ?
МАН: Амьдралын чанар ба дундаж давхарга
Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална
| Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна. | Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно. |
Зээлийн хүүг бууруулж, сарын хувиас хэтрүүлэхгүй болгоно | Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна | Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ |
Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна. | Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно. | Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ. |
“Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно. | Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. | Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. |
Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно. | "Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, нэг кг ноолуурын үнийг 100,000 төгрөгөөс доошгүй үнээр авдаг зохицуулалт хийж, малчдын орлогыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлнэ. | Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна |
Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг- Зэлтэрийн боомт чиглэлийн 121 км хатуу хучилттай авто зам барина.
| Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлана | Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана. |
Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна. | Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам барина | Их, дээд сургууль төрийн зарим байгууллагуудыг хотын төвөөс шилжүүлж, шинэ хот болон дагуул хотуудын хөгжлийг эрчимжүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ |
100,000 өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангасан хот болно.
| Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна | Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэнэ. |












Холбоотой мэдээ