Reuters: Монголын эрх баригч нам сонгуульд ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Reuters: Монголын эрх баригч нам сонгуульд ялалт байгуулав

Reuters: Монголын эрх баригч нам сонгуульд ялалт байгуулав

Дэлхийн алдарт "Reuters" агентлаг Монгол Улсын УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлжээ.

Өнгөрсөн шөнийн сонгуулийн үр дүнг авч үзвэл Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд 76 суудлаас 62-ыг өөрсдийн болгон, олонх гэдгээ батлан харуулж чадлаа. Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буй У.Хүрэлсүх дараагийн засгийн газрыг мөн тэргүүлэх болж байна. Ингэснээр тэрбээр 1990 онд ардчилал гарснаас хойш засгийн газрыг удирдсан 17 дахь Ерөнхий сайд хэвээр үлдлээ. Харин сөрөг хүчин Ардчилсан намынхан энэ удаагийн сонгуулиар 11 суудал авч, өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар есөн суудал авч байсан амжилтаа бага ч гэсэн ахиуллаа.

Хүчтэй аадар борооны улмаас зарим газрын санал хураалтын цэгүүдэд хүндрэл учирсан ч ирц нь 73 хувьд хүрчээ.

Монгол бол парламентын ардчилсан орон тул УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан нам сонгогдсон гишүүдээсээ Ерөнхий сайдаа сонгоно. Түүнд Ерөнхийлөгч нь хориг тавих бүрэн эрхтэй.

Монгол Ардын нам нь 1921-1990 онуудын коммунист эрин үед Монгол Улсыг удирдаж байсан Монгол Ардын Хувьсгалт Намаас гаралтай.

Өнгөрөгч тавдугаар сард "Сант Марал" сангаас явуулсан судалгаагаар тус улс ашигт малтмалын асар их баялгаа хэрхэн хуваах тал дээр одоог хүртэл маргаантай байгаа бөгөөд ажилгүйдэл болон орлогын ялгаа нь тус улсын хамгийн том тулгамдсан асуудал болжээ.

Тус улсын сонгогчид засгийн газраас нь хэрэгжүүлсэн коронавирусийн эсрэг арга хэмжээний ачаар сонгуульдаа идэвхитэй оролцож, нийт хүн амынх нь 49 хувь нь саналаа өгч, өмнө нь байгаагүй түүхэн тоон үзүүлэлтийг үзүүлжээ.

Монгол Улс хил, сургууль, их сургуулиудаа эртнээс хааж, мөн нийслэл Улаанбаатар хотоос гарах зам, тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Тус улсад одоогоор шинэ коронавирусийн халдвараар нийт 215 хүн өвчилж, 0 хүн нас бараад байна.

“Зориг сан”-гийн зөвлөх, улс төр судлаач С.Болдсайхан хэлэхдээ МАН нь covid-19 цар тахлыг хянаж чадсан зөв бодлого болон хүчтэй удирдлагынхаа ачаар өөрсдөдөө даавуу байдал үүсгэсэн гэв.

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж