Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Баар, караокег нээнэ

Баар, караокег нээнэ

Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж байгаа билээ. Тухайлбал, амралтын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтессийн газрын үйл ажиллагааг нээсэн.

Зургадугаар сарын 22-ноос эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгааг, мөн худалдаа үйлчилгээний газрууд, зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг болгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар хотын дарга С.Амарсайхан мэдэгдсэн билээ. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын даргын дээрх захирамжид нэмэлт өөрчлөлт оруулан, баар болон караокег нээхээр ярилцаж байгаа аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд гарсан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нээхээр хүлээгдэж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажлын байрандаа тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зөвлөмж хүргүүлсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ЗөвЗөв
33
БурууБуруу
30
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж