2016 оны сонгуулиар ганцаараа бие даан гарч ирсэн дуучин С.Жавхлан энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшсэн. Түүний хувьд дөрвөн жилийн хугацаанд бие дааж, аль нэг намд элсэхгүй явсаар 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан намд албан ёсоор элссэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ихэд ганцаардаж явсан тэрбээр ШИНЭ намд элсэх гэж байснаа больж, АН-ын гишүүний батлахаа өвөртөлж, сөрөг хүчний, ардчиллын дуу хоолой болно хэмээн мэдэгдэж байв.
Ардчилсан намаас нэр дэвшигчдээ тодруулахад УИХ-ын гишүүн С.Жавхланг төрсөн нутаг болох Увс аймагт нь нэр дэвшүүлсэн. Харин Увсчууд түүнд итгэл үзүүлээгүй, хариуд нь С.Жавхлан дахин Увсад очихгүй гэдгээ зарлав. Тэрбээр “Би дахин Увс аймагт ирэхгүй, Увсынхан миний дүүг битгий сонсоорой” хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийв.
Сонирхуулахад, Увс аймгаас Ардчилсан намаас нэр дэвшсэн О.Цогтгэрэл, МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ялалт байгуулсан юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ