Сэргээн засах нэрээр дахин нэг урлагийн бүтээлийг сүйтгэжээ | News.MN

Сэргээн засах нэрээр дахин нэг урлагийн бүтээлийг сүйтгэжээ

Сэргээн засах нэрээр дахин нэг урлагийн бүтээлийг сүйтгэжээ

Сэргээн засах нэрээр дахин нэг урлагийн бүтээлийг сүйтгэжээ

Испанийн уран зураг цуглуулагч өөрийн цуглуулгаасаа Бароко үеийн зураач Бартоломе Естабан Муриллогийн зургийн хуулбарыг сэргээн засуулахаар сонирхогчдод хандаад дээрх үр дүнд хүрчээ.

Тус улсын хэвлэлд мэдээлснээс харахад, нэрээ нууцалсан тус цуглуулагч уран зургуудаа цэвэрлүүлэхээр сонирхогчдод 1355 ам.доллар төлсөн байна. Гэвч мэргэжлийн бус хүмүүс зургийг сэргээхээр хоёр ч удаа оролдоод бүтэлгүйтэн, харахын эцэсгүй болгож орхижээ.

Энэхүү үйл явдал өмнө нь Испанид болсон ижил явдлуудыг эрхгүй санагдуулж байлаа. Тухайлбал, 2012 онд нэгэн сүмийн ахмад итгэгч сүмийнхээ хананд байдаг Есүсийн хуучирсан зургийг сэргээх гэж оролдсон байна. Гэвч түүний “шинэ” зургийг хүмүүс “сармагчин Есүс” хэмээн шоолох болжээ.

Мөн өнгөрсөн жил Наварра дахь нэгэн сүмд байдаг гэгээн Жоржийн 16-р зууны үеийн баримлыг ийнхүү сэргээн засчээ.

Одоогоор Испанид урлагийн бүтээлийг сэргээн засах нэрээр дурын хүн сүйтгэхээс сэргийлсэн хууль алга байна. Улсын мэргэжлийн сэргээн засагчдын холбооны зүгээс дээрх үйл явдлууд нь хуульгүйн гай хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-25 122.201.31.50

Ккк. Улам гое болгох нь зев ш дээ!! Ккк

Avatar

Зочин 2020-06-25 202.55.191.194

Ойрд инээгээгүйгээрээ инээлээ. Яадаг тэнэг гар вэ.

Avatar

Зочин 2020-06-25 202.9.46.64

Оросууд мундаг , оросуудад хандаж бай

Avatar

123456 2020-06-25 49.0.212.237

мистер Бийн уран зураг сүйдэлдэг шиг юм болжээ

Avatar

Зочин 2020-06-25 150.129.143.37

хямдхан хийчих хүн хайж яндантаж байгаад зургаа сүйтгүүлчихгүй юу

Avatar

Зочин 2020-06-25 150.129.142.95

Манай 100 айлын "Бид чадна" хэмээх нөхдүүдээр засуулахгуй дээ..

Avatar

Зочин 2020-06-25 39.115.114.99

Хэхэх нөгөа мистэр биний кино шиг юм болж

Avatar

Зочин 2020-06-25 66.181.187.253

Ertnii edlel, urlagiin buteel sergeen zasna. Bi chadna bag.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж