Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагт 52,6 хувийн ирцтэй эхэллээ. Хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цаг хуралдах хуваарьтай байсан ч ирц бүрдэхгүйн улмаас цуцлагдлаа.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс