Үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой бүх баримтыг ил болгохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой бүх баримтыг ил болгохыг шаардав

Үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой бүх баримтыг ил болгохыг шаардав

АНУ-ын Сенатын тагнуулын хороо Пентагон, тагнуулын алба зэрэг засгийн газрын байгууллагуудаас үл мэдэгдэх нисдэг биет (ҮМНБ)-тэй холбоотой бүх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардаж буйгаа мэдэгджээ.

Энэ нь жил бүр өргөн барьдаг тагнуулын хуулийн төслийн нэг хэсэг бөгөөд батлагдахын тулд бүх сенатын дэмжлэг хэрэгтэй юм. Дээрх шаардлагыг Тагнуулын хороо сүүлд хуулийн төсөлдөө оруулсан аж.

Марко Рүбиогийн ахалсан хороо хуулийн төсөл танилцуулахдаа “Болзошгүй аюулыг үл харгалзан ҮМНБ-ийн талаар мэдээлэл цуглуулах, судалгаа, шинжилгээ хийх нэгдсэн хөтөлбөр холбооны засгийн газарт байхгүй байгаад бид их санаа зовж байна. Тагнуулын үйл ажиллагаа нууцлаг байх ёстой ч мэдээлэл дамжуулах хурд, чадвар маш муу байна” хэмээн хэлжээ.

Хэрвээ хууль батлагдвал засгийн газар ҮМНБ-тэй холбоотой бүх нарийн мэдээллүүдийг 180 өдрийн дотор ил болгох ёстой бөгөөд зайлшгүй маш нууц материалыг зөвхөн удирдлагын хүрээнд танилцуулах аж. Мөн холбооны агентлагууд хэр их мэдээлэл цугларсан болон тарсан, хэрвээ ҮМНБ АНУ-г аюулд оруулбал хэрхэх төлөвлөгөөтэй зэргийг тайлбарлахыг шаарджээ.

Хорооны дээрх тайланд өмнө нь байдаг эсэхийг нь хэзээ ч албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагүй тэнгисийн тагнуулын салааг дурдаж, ҮМНБ-ийн мэдээллийг өгөхийг шаардсан байна.

Гэвч бусад сенатууд уг хуулийн төслийг дэмжих үгүй нь одоохондоо тодорхойгүй байгаа аж. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард Пентагон ҮМНБ-ийн гурван ч бичлэгийг албан ёсоор ил болгож шуугиан тарьсан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж