Синайн хойд хэсэгт 50 гаруй исламын дайчинг устгажээ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Синайн хойд хэсэгт 50 гаруй исламын дайчинг устгажээ

 

Египетийн цэргийнхэн Синайн хойгийн хойд хэсэгт “Исламын улс” бүлгийн орон нутгийн салбар болох “Вилаят Сина” бүлэглэлийн 52 дайчинг устгажээ. Энэ тухай "Аль Масрави» сайт мэдээлэв.

 

Сайтын арми дахь эх сурвалжаас авсан мэдээгээр сүүлийн саруудад арми маш өргөн хүрээтэй ажиллагааг дайчдын эсрэг явуулж байна. Ажиллагаанд нисдэг тэрэг, онгоцууд оролцож байгаа гэнэ.

 

Үүний өмнө дайчид Эль-Ариш хотод Египетийн армийн бригадын генералыг буудан хөнөөсөн байв. Түүний хариуцлагыг “Вилаят Сина” бүлэглэл өөртөө авчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж