Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс (ИБНАУ)-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XI ээлжийн цэргийн багийн үүрэг гүйцэтгэж буй цэргийн бааз руу сэжигтэй этгээд нэвтрэхийг завджээ.
Тодруулбал, эвслийн цэргийн хүчний “Мармал” бааз руу 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Мохммад Мансоор Рахман гэх орон нутгийн иргэн ачааны авто машинтай нэвтрэх оролдлого хийх үед нь манай цэргийн алба хаагчид сонор сэрэмжтэй ажилласны үр дүнд таслан зогсоосон байна.
НАТО-гийн тагнуулын албанаас “Сэжигтэй этгээд талибан хөдөлгөөнд гишүүнээр элсэж, эвслийн цэргийн эсрэг алан хядах ажиллагаанд оролцож байсан бөгөөд алан хядагч нарыг мэдээллээр хангах зорилготой байж болзошгүй” хэмээн мэдэгджээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах дэслэгч Д.Хашхүүгийн мэдээлснээр, Олон улсын хүчлэн хамгаалалтын батальоны удирдлагаас манай цэргийн алба хаагчдад үүргээ мэргэжлийн түвшинд сайн гүйцэтгэж, баазын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-06-25 172.58.140.128
Sain bna Mongol erelheg daichid!
Зочин 2020-06-25 66.181.188.21
Урвасан хүний хөх толбо байхгүй болдог.
Зочин 2020-06-25 2.136.17.240
зайлахгүй юу хийж байгаа юм бэ гадаадын
боол царайлсан хөдөөний хөөсөн мантуунууд
Зочин 2020-06-25 103.57.93.180
yu h*****d baigaa tagz ve chi
Зочин 2020-06-25 39.115.114.99
Монголчуудын нүд чих өөр юм блээ гадныхантай цуг байж л мэдлээ