АН-ын дараагийн дарга хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

АН-ын дараагийн дарга хэн бэ?

АН-ын дараагийн дарга хэн бэ?

Ардчилсан намын дүрэмд “УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд намын тэргүүн /дарга/, дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн даргыг огцорсонд тооцно. Эдгээр нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэж заасан. Үүний дагуу Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, зургаан дэд дарга нь чөлөөлөгдөх ёстой. Тэд чөлөөлөгдсөний дараа намын их хурлыг зарлаж, дараагийн удирдлагад нэр дэвшигчид нэрээ дэвшүүлж, нийт гишүүдийн саналаар сонгох зохицуулалттай.

Намын гишүүд нь эхнээсээ намын удирдлагыг огцруулах ажлыг шуурхайлж, шинэчлэл хийх ёстой хэмээн шаардлага хүргүүлээд эхэлжээ. Тус намын дүрэмд зааснаар удирдлагыг чөлөөлөх хурлыг “Намын удирдах дээд байгууллага нь АН-ын Их хуралдай бөгөөд жил бүр нэгээс доошгүй удаа намын тэргүүн /одоогийн дарга/, Үндэсний бодлогын хорооноос /одоогийн Гүйцэтгэх зөвлөл/ зарлан хуралдуулна. Ээлжит бус Их хуралдайг ҮБХ-ны нийт гишүүдийн 2/3-ын саналаар, эсвэл намын тэргүүн зарлан хуралдуулна” гэж заажээ.

УИХ-ын сонгууль өндөрлөж, дараагийн улс төрийн онцлох сэдэв бол Ардчилсан намын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрөө нэр дэвшинэ гэж мэдэгдсэн бол түүний араас УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, С.Одонтуяа, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин нарын нэрс яригдаж эхэлжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
17
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж