Өмнөд Солонгосын tvN телевизийн 2019 онд нээлтээ хийж, үзэгчдийг байлдан дагуулсан "Дел Луна зочид буудал" цуврал киноны Америк хувилбарыг хийхээр болжээ. Өнгөрөгч хоёрдугаар сард тус киноны албан ёсны эрхийг хамтран эзэмшдэг CJ ENM болон Studio Dragon компаниуд АНУ-ын Skydance Media компанитай стратегийн хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Энэ тухай Studio Dragon компанийн олон улсын харилцаа хариуцсан албаны дарга Пак Хьюн “Бид дэлхийн хэмжээний томоохон компани болох Skydance Media болон алдарт зохиолч Алисон Шапкер нартай хамтран ажиллах болсондоо таатай байна. "Дел Луна зочид буудал" цуврал бол манай компанийг дэлхийн тавцанд өрсөлдөж болно гэдгийг харуулсан гайхалтай төсөл болжээ. Бид энэхүү цувралыг дэлхийн олон үзэгчид хүрсэн гайхалтай олон улсын бүтээл болгох болно” хэмээн ярьжээ.
Skydance Media компани нь “Terminator”, “6 Underground”, “Mission Impossible” болон телевизийн цувралууд болох “Grace and Frankie”, “Altered Carbon” болон “Jack Ryan” зэрэг уран бүтээлүүд дээр ажилласан аж. Дахин хийгдэн америк хувилбараар гарах "Дел Луна зочид буудал" цувралын шинэчилсэн зохиолыг Алисон Шапкер бичихээр болжээ. Уншигч та бүхэн түүнийг “Altered Carbon”, “Fringe,” “Scandal,” болон “Alias” зэрэг бүтээлүүдээр нь мэдэх биз ээ.
Холбоотой мэдээ