Майли Сайрус зургаан сарын турш эрүүл амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Майли Сайрус зургаан сарын турш эрүүл амьдарч байна

Майли Сайрус зургаан сарын турш эрүүл амьдарч байна

Майли Сайрус зургаан сарын өмнө эрүүл амьдрахаар шийдсэн талаараа нэвтрүүлэгт орохдоо ярьсан байна. Тэрбээр өмнө нь марихуан татдаг байсан бөгөөд өнгөрсөн жилийн сүүлээр хоолойны хагалгаанд орсноосоо хойш ийнхүү эрүүл амьдрахаар шийдэж байжээ.

Тэрбээр “Энэ бол миний хувьд маш чухал зүйл. Учир нь би өөрийн амьдралаа илүү гэрэл гэгээтэй болгохыг хүсч байна. Би арваннэгдүгээр сард маш том хагалгаанд орсон. Улмаар дөрвөн долоо хоног ямар ч авиа гаргаж чадахгүй байхдаа маш их айж байлаа. Тиймээс би цагаан самбар дээр хэлэхийг хүссэн юмаа бичиж бусдад ойлгуулж байсан.

Одоо би зургаан сарын турш цоо эрүүл амьдарч байна. Эхэндээ хагалгаанаас болоод юу ч хэрэглэх боломжгүй байсан. Харин удалгүй би ээжийнхээ тухай бодсон. Ээж минь бага наснаасаа эхлээд их хэцүү амьдрал туулсан хүн. Тэгээд л би өнгөрснөөсөө өөр хүн болж, ирээдүйд илүү цэвэр амьдрахыг хүссэн юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж