Венесуэлийн ерөнхийлөгч парламентынхаа зарим эрхийг авлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Венесуэлийн ерөнхийлөгч парламентынхаа зарим эрхийг авлаа

 

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро шинэчлэл хийх аргаар Төв банкны удирдлагыг томилох эрхийг шинэ парламентаас салган өөртөө авсан тухай Reuters дамжуулжээ. Өмнө нь төрийн тэргүүн үүнийг хийхдээ парламентаас дэмжлэг авах ёстой байлаа.

 

“Энэ шинэчлэл нь маш эргэлзээтэй, ерөнхийлөгчийг хамгаалсан хуулийн мангас юм. Тэр нь Үндсэн хуультай зөрчилдөж байна” хэмээн сөрөг хүчний депутат, Венесуэлийн ТБ-ны экс тэргүүн Хосе Гуерра бичжээ.

 

Галзуурсан инфляци, зогсонги байдал, улс даяарх хомсдлыг зогсоохын тулд Төв банкны ажиллагааг шинэчлэх нь сөрөг хүчний гол зорилт юм. Тэд бараг жилийн турш мэдээлэл гаргаагүй Төвбанкнаас инфляци болон ДНБ-ий төвшний талаар мэдээлэл авахыг хүсч байна.

 

Мадуро хуучин парламентын бүрэн эрх дуусахаас нэг хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 30-нд Төвбанкыг гартаа авах эрхийг авчээ. Өнөөдөр шинэ сөрөг хүчний парламент ажилдаа орно. Сөрөг хүчин өнгөрсөн сонгуулиар парламентын гуравны хоёрын суудлыг авсан байв.

 

Венесуэлийн эрх баригчид өнгөрсөн сарын дундуур бараг зэрэгцээ парламент байгуулсан байна. Нийгмийн парламент гэх зэрэгцээ парламентын эхний хуралдаан өнгөрсөн онд болсон юм. Ийм санаачлагыг талийгаач Уго Чавес гаргаж байсан ба тэр нь сөрөг хүчин сонгуульд ялсны дараа хэрэгжиж эхэлсэн байна. Эрх баригчдын Нийгмийн парламент байгуулагдсан нь сөрөг хүчний зүгээс ихээхэн шүүмжлэл гаргаж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж