Тувагийн Тэргүүн хамба "Covid-19"-ийн халдвараар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Тувагийн Тэргүүн хамба "Covid-19"-ийн халдвараар нас баржээ

Тувагийн Тэргүүн хамба "Covid-19"-ийн халдвараар нас баржээ

ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн Шолбан Кара-оол цахим хуудастаа тус улсын Буддын шашны тэргүүн хамба Жампел Лодой коронавирусийн халдварын улмаас таалал төгссөн талаар мэдээлжээ.

Кара-оол өнгөрсөн Мягмар гариг (2020.06.23)-т "ВКонтакте" хуудастаа "Харамсалтай мэдээ. Тува улсын хамба лам Жампел Лодой биднийг үүрд орхин одлоо. Манай Бүгд найрамдах улсын хувьд нөхөш баршгүй хүнд гарз тохиолоо. Дөнгөж 45-хан настай залуу байлаа" хэмээн бичжээ. Мөн тэрбээр энэ өвчин хөгшин залуу хэнийг ч ялгахгүйг анхааруулсан байна.

Өмнө нь хэвлэлүүдэд Тувагийн тэргүүн хамба коронавирусийн халдварын улмаас зургадугаар сарын 10-наас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай мэдээлж байсан аж. Жампел Лодой нь 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Тувагийн шашны тэргүүнээр сонгогджээ.

Түүнээс гадна Кара-оол өөрөө ч коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр түүний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээл цацагджээ. Зургадугаар сарын эхээр Тува улсын Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Долаана Салчак "Интерфакс"-т мэдээлэхдээ Кара-оол коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн талаар мэдэгджээ.

Тувад коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд энэ сарын 23-ны өдрөөс нийслэл Кызыль хотын нийтийн тээврийн үйлчилгээг бүхэлд нь зогсоосон байна. Нийт 330 мянга орчим хүн амтай тус бүс нутагт 3,700 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 1,819 нь эдгэрч, 40 орчим хүн нас баржээ.

Эх сурвалж: INTERFAX
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж