Пакистаны нисгэгчид "Covid-19"-ийн улмаас 97 хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Пакистаны нисгэгчид "Covid-19"-ийн улмаас 97 хүний аминд хүрчээ

Пакистаны нисгэгчид "Covid-19"-ийн улмаас 97 хүний аминд хүрчээ

Пакистаны олон улсын агаарын тээврийн онгоц тавдугаар сарын 22-нд Карачид нисэх буудлын ойролцоо осолдож, олон айлын орон сууцыг нураан, 97 хүний амь насыг авч одсон билээ. Ослын шалтгааныг тогтоохоор шалгалтын ажлыг даруй эхлүүлсэн бөгөөд хоёр нисгэгч хоорондоо Covid-19 цар тахлын тухай маргаснаар хяналтын ажилтнаас ирсэн хэд хэдэн сануулгыг сонсоогүй, хурдаа хасаагүй, дугуйгаа бэлдээгүй нь тогтоогджээ.

Энэхүү аймшигт осол нь Пакистан хөл хориогоо суллан нислэгүүдээ үргэлжлүүлж эхлээд удаагүй байх үед болсон бөгөөд ослоос хоёрхон хүн амьд гарсан аж.

Пакистаны агаарын тээврийн сайд Гулам Сарвар Хан “Нисгэгчид хоорондоо коронавирусийн талаар ярилцаж байсан. Тэдний гэр бүлүүд халдвар авсан байсан учир энэ нь тэдэнд их чухал сэдэв байжээ” хэмээн ярьжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор ажилласан баг бүх зүйлийг шалгасны үндсэн дээр онгоцонд ямар нэг техникийн асуудал үүсээгүй ба осол 100 хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн дүгнэсэн байна. Энэ дүгнэлтийг тус онгоцыг үйлдвэрлэсэн Францын Эйрбүс, хөдөлгүүрийг бүтээсэн Сафран фирмүүд ч нотолжээ. Албаныхан хоёр нисгэгчийг тушаал дагаагүй хэмээгээд, ярианы талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.

Удирдлагын төвөөс онгоцыг газардахаас өмнө буруу уртрагт нисч байгааг анхааруулахад нэг нисгэгч нь “Бид зохицуулна аа” хэмээн хариулаад, дахин коронавирусийн талаар маргалдаж эхэлжээ. Улмаар газардах эхний оролдлогын үед онгоцны хөдөлгүүр газар мөргөж, хоёр дахь оролдлогоор онгоц нисэх буудлаас 800 метрийн зайд орших орон сууцуудыг мөргөж осолджээ. Азаар осол болсон өдөр нь Муслим шашны баярын орой байсан тул ихэнх оршин суугчид хамаатнуудынхаа гэрт цугларахаар явсан байсан аж.

Ослын үеэр бичигдэн үлдсэн бичлэгээс үзэхэд онгоц орон сууцуудыг мөргөмөгцөө дэлбэрсэн байна. Газарт байсан найман хүн ослын улмаас шархадсаны нэг нь хожим нас баржээ. Ханы хэлснээр, онгоц 100 хувь хэвийн ажиллагаатай байсан ч нисгэгчид анхаарал муутай байсан аж. Мөн нисгэгчид эцсийн мөчид “Ээ бурхан минь!” хэмээн дахин дахин орилж байжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж