Украины 150 мянган иргэн Оросын Үндсэн хуулийн санал асуулгад оролцоно | News.MN

Украины 150 мянган иргэн Оросын Үндсэн хуулийн санал асуулгад оролцоно

Украины 150 мянган иргэн Оросын Үндсэн хуулийн санал асуулгад оролцоно

Украины 150 мянган иргэн Оросын Үндсэн хуулийн санал асуулгад оролцоно

Украины зүүн хэсгийн нутгийн 150 мянга орчим оршин суугч ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулгад оролцохыг албаныхан мэдэгджээ. Украинд 2014 онд өрнөсөн бослого тэмцлийн үеэр зүүн хэсгийн Донецк, Луганск мужуудад Оросын талыг баримтлагчид салан тусгаарлах ажиллагаа явуулж, хяналтаа тогтоосон юм.

Ерөнхийлөгч Владимир Путинд улиран нэр дэвших боломжийг нээх ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн дэмжих эсэх бүх нийтийн санал асуулга өнөөдөр (2020.6.25) эхэлж, долдугаар сарын 1-нд дуусна. Оросын Төрийн ДУМ-ын төлөөлөгч Виктор Водолацкий хэлэхдээ Украины өөрийгөө удирдах зүүн хэсгийн Донбассын оршин суугчид хялбархан хил даван санал асуулгад оролцох боломжтой хэмээн тайлбарлажээ. Мөн гадаадад оршин суугаа Оросын иргэд өөрт ойр байх Элчин сайдын яам, консулын газарт очин санал асуулгад оролцох боломжтой аж.

Донбасс бүс нутагт салан тусгаарлах бослого тэмцлийн улмаас 13 мянга гаруй хүн амь үрэгдсэний эцэст 2015 онд гал зогсоох гэрээ байгуулжээ. Донбасс нь Украины нүүрс олборлолтын бүс нутаг байв.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-06-25 202.179.31.252

Хар гамин минь Украйн ер нь Орос шүү дээ түрэмгийлэгч гэвэл Хар хятад хог шаарнууд л байна.хар луухаан коронагаа залгиад талий.

Avatar

ХЭХЭ 2020-06-25 139.5.219.20

ОРОСЫН БУЛААН ЭЗЛЭГЧ х****л ИДМЭРҮҮД

Avatar

Зочин 2020-06-25 202.131.225.197

songoh songodoh erhtei sh dee hurliiz he he malaa.ukirainuud yadaj tsalin hols tetgeveriig ni hvrtel ogohgui baij buudaj alj hayadaj baihad chin..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж