Украины 150 мянган иргэн Оросын Үндсэн хуулийн санал асуулгад оролцоно

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Украины 150 мянган иргэн Оросын Үндсэн хуулийн санал асуулгад оролцоно

Украины 150 мянган иргэн Оросын Үндсэн хуулийн санал асуулгад оролцоно

Украины зүүн хэсгийн нутгийн 150 мянга орчим оршин суугч ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулгад оролцохыг албаныхан мэдэгджээ. Украинд 2014 онд өрнөсөн бослого тэмцлийн үеэр зүүн хэсгийн Донецк, Луганск мужуудад Оросын талыг баримтлагчид салан тусгаарлах ажиллагаа явуулж, хяналтаа тогтоосон юм.

Ерөнхийлөгч Владимир Путинд улиран нэр дэвших боломжийг нээх ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн дэмжих эсэх бүх нийтийн санал асуулга өнөөдөр (2020.6.25) эхэлж, долдугаар сарын 1-нд дуусна. Оросын Төрийн ДУМ-ын төлөөлөгч Виктор Водолацкий хэлэхдээ Украины өөрийгөө удирдах зүүн хэсгийн Донбассын оршин суугчид хялбархан хил даван санал асуулгад оролцох боломжтой хэмээн тайлбарлажээ. Мөн гадаадад оршин суугаа Оросын иргэд өөрт ойр байх Элчин сайдын яам, консулын газарт очин санал асуулгад оролцох боломжтой аж.

Донбасс бүс нутагт салан тусгаарлах бослого тэмцлийн улмаас 13 мянга гаруй хүн амь үрэгдсэний эцэст 2015 онд гал зогсоох гэрээ байгуулжээ. Донбасс нь Украины нүүрс олборлолтын бүс нутаг байв.

Эх сурвалж: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж