NBA-ийн гурван тоглогч халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

NBA-ийн гурван тоглогч халдвар авчээ

NBA-ийн гурван тоглогч халдвар авчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA ирэх долдугаар сард эргэн ирэх эсэх нь улам эргэлзээ дагуулж эхэллээ. Тус холбоо эхлээд тоглогчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан бол одоо цар тахалтай нүүр тулаад байна. Өчигдөр/2020.06.24/ Денвер Наггетс багийн од тоглогч Никола Йокич болон өрнөд бүсийн плэй-оффын байрлалын төлөө өрсөлдөж буй багуудын дөрвөн тоглогч шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Өнөөдөр/2020.06.25/ Индиана Пэйсерс багийн Малколм Брогдон болон Сакраменто Кингс багийн хослол болох Жабари Паркер, Бадди Хилд нар халдвар авсан нь шинжилгээний явцад тогтоогджээ.

Энэ тухай Малколм Брогдон “Би саяхан covid вирусийн халдвар авснаа мэдлээ. Одоогоор тусгаарлалтанд байна. Би эмчилгээгээ хийлгэж, сайн байгаа. Ирэх долдугаар сард багтайгаа Орландо хотод эргэн нэгдэхээр төлөвлөж байна” хэмээжээ. Харин Жабари Паркер “Хэд хоногийн өмнө би covid-19 өвчний халдвар авчээ. Халдвартай гэдгээ мэдсэн даруйдаа л Чикаго хотод тусгаарлалтад орсон. Эмчилгээгээ хийлгэж, бие маань сайжирч байна. NBA-ийн улирал үргэлжлэх үед Орландогийн талбай дээр багийнхантайгаа нэгдэх болно” хэмээн мэдэгджээ.

Харин Бадди Хилдийн талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байна. Ийнхүү одоогийн байдлаар Сакраменто Кингс багийн Бадди Хилд, Жабари Паркер, Алекс Лен зэрэг тоглогчид цар тахлын халдвар аваад байгаа юм.

Мөн саяхан Лос Анжелес Лэйкерс багийн гол тоглогчдын нэг Эвери Брэдли энэ улиралд дахин тоглохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр өөрийн хүүхдүүд болон ойр дотныхоо хүмүүст халдвар тараахгүй байхыг хүсчээ.

NBA үргэлжлэн явагдах АНУ-ын Флорида муж шинэ коронавирусийн халдвар авсан тоогоороо улсдаа дээгүүр байр эзэлж байна. Тус хотын нийт 106 мянга гаруй оршин суугч халдвар авсан гэсэн үзүүлэлттэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж