Хөрөнгийн зах зээлийн “шуурганд” тэрбумтнууд хохирчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн “шуурганд” тэрбумтнууд хохирчээ

Дэлхийн хөрөнгийн зах зээлд өчигдөр /I.4/ огцом уналт болсон билээ. Хөрөнгийн зах зээлийн уналтаар дэлхийн хамгийн чинээлэг таван хүн нэгхэн өдрийн дотор 8.7 тэрбум ам.долларыг алдсан байна. Шинэ оны эхний даваа гаригийн худалдаанд гарсан алдагдлыг “Amazon” сайтыг үндэслэгч Жефф Безос тэргүүлжээ. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн үзүүлэлтээр Жефф Безос 3.7 тэрбум ам.доллар буюу 5.8 хувийн алдагдал хүлээсэн байна. Мөн Испанийн тэрбумтан Амансио Ортега 2.5 тэрбум ам.доллар алджээ. АНУ-ын Уоррен Буффет, Мексикийн Карлос Слим, “Microsoft” корпорацийн Билл Гейтс нар нийт 2.5 тэрбум ам.долларыг тус тус алдсан аж.

“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс нь дэлхийн хамгийн чинээлэг 400 хүний хөрөнгийн хэлбэлзлийг өдөр тус бүрээр үзүүлдэг юм.

Саудын Араб, Ираны хооронд зөрчил үүссэнтэй зэрэгцэн Хятад болон АНУ-ын индексүүд даваа гаригт унажээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж