Эрсдэлээ тооцож тусгаарлах байраа бэлд! | News.MN

Эрсдэлээ тооцож тусгаарлах байраа бэлд!

Эрсдэлээ тооцож тусгаарлах байраа бэлд!

Эрсдэлээ тооцож тусгаарлах байраа бэлд!

Цар тахлын улмаас гадаадын улс орнуудаас иргэдээ татан авч буй цөөн улсуудын нэг нь Монгол Улс. Хэдийгээр тусгаарлах байрны нөөц боломж хомс ч чартер нислэг хийж эхэлснээс хойш хагас жил гаруйн хугацаанд 10 мянга орчим иргэнээ татан аваад байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ. Энэ сард хийгдсэн арван удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнээ эх оронд нь авчраад байна. Тухайлбал, өчигдөр /2020.06.24/ гэхэд л АНУ-аас 255 иргэн "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан бол өнөөдөр ОХУ-аас 114 оюутныг мэргэжилтнүүд хүлээн авлаа. Ирэх долдугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж, 1300 орчим иргэнийг татан авах тооцоо бий.

Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авч байгаа нь сайн мэдээ боловч тусгаарлах байр хүрэлцээтэй юу гэдэг асуудал хөндөгдөж буй. Хамгийн сүүлд гэхэд л цагдаагийн байгууллагаас АНУ-аас ирэх 255 иргэнээ яах вэ гэдэг асуудлыг хөндөж, эх орондоо ирж буй иргэнээ багтаачхаар тусгаарлах байр хүрэлцэхгүй байгаа тухай бодит нөхцөл байдлыг нууж хаалгүй хэлсэн нь ч үнэний ортой.

Харин энэ мэдээллийг Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас үгүйсгэж, тусгаарлах байрны хүрэлцээг тооцоолж  чартер нислэгийг үйлдэж байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Бид чартер нислэгээр иргэдээ татан авах асуудлыг хариуцан ажиллаж байна. Тусгаарлах байр хүрэлцээтэй тул чартер нислэгийг үргэлжлүүлж байна. Иргэдийн тусгаарлагдах 21 хоногийн хугацаа дуусч, гэрийн ажиглалт руу шилжсэний дараа чартер нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байдлаар зохион байгуулж байна. Тиймээс тусгаарлагдаж буй иргэдийг хугацаанаас нь өмнө гэрийн ажиглалт руу шилжүүлсэн, чартер нислэгээр ирж байгаа иргэдэд тусгаарлах байр хүрэлцэхгүй байх гэсэн асуудал байхгүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 2458 иргэн эмнэлгийн ажиглалтад байгаа юм. Тэднийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, сувилал, эмнэлэг, зочид буудалд тус тус хуваарилан тусгаарлаж буй. Хэдийгээр Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас тусгаарлах байрны хүрэлцээ нөөц боломжийг тооцоолж, чартер нислэгийг үргэлжлүүлж байгаа гэх боловч халдварыг дотооддоо алдахгүй байх эрсдэлээ тооцох ёстой юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗАСГИЙН ГАЗАР МУУ АЖИЛЛАЖ Байна 2020-06-25 43.242.242.24

Амраг саднаа авчирч дууссан бол чартер нислэгээ зогсоо. Хилээ бүр хаа. Дотооддо алдвал яахыг Сэлэм Хүрэлсүх мэдэхгүй байгаа. Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг. Одоо болсоон. 3,3 сая хүнээ бод

Avatar

Зочин 2020-06-25 37.120.136.198

Яг зөв. Дарга сайд нарын хамаатан хүүхдүүд л Монголд хэрэгтэй. Монгол улсыг хөгжүүлнэ бусад нь чухал биш! 3 сая хүнээ хамгаалах хэрэгтэй. Тэр 10000 вирусийг иргэний тооноос хас! Удахгүй мартагдана, хэн ч санахгүй. Монголдоо аюулгүй амьдармаар байна!

Avatar

Зочин 2020-06-25 202.21.100.202

Ер нь бол шуурхай штабын ууганбаяр, цагдаагийн хурандаа нар зөрүүтэй мэдээ өгч байгаа нь ажлын уялдаа байхгүй, тусгаарлах байр байхгүй, даацаасаа хэтэрсээн гэсэн үг. Сонгууль дуусааУуганбаяраа,одоо болно

Avatar

Зочин 2020-06-25 185.168.20.41

Одоо сонгууль дууссан. Вирус авчирах хэрэггүй. Чартер нислэгээ зогсоо! Хилээ бүүр хаа! Олигарх урвагч нарыг үлдээ! Өөрсдөө дурндаа зугтаж явсан. Одоо бид нарыг ирж а**х гэж байна. Монголд байгаа 3 сая хүнээ хамгаал 10000 вирусний асуудлаас болж Монгол хүмүүс хохирох ёсгүй! Сайд дарга нарын хүүхдүүд аюулгүй ирсэн бол доод түвшний вируснүүд хэнд хамаатай юм?

Avatar

иргэн 2020-06-25 66.181.165.211

тусгаарлах байр олдохгүй үйлээ үзэж байна гээд саяхан нэг албаны хүн гаслаад байсан Шуурхай штаб нь бэлэн байгаа гэнэ хэн нь худлаа яриад байнаа

Avatar

Эн 2020-06-25 202.9.46.249

Юу ч хийж чадахгүй байж нэг л их худлаа шүүмжилж амаа билүүддэгээ болиоч

Avatar

Зочин 2020-06-25 139.5.217.45

14 хоног болгоочээ

Avatar

нутгаа сахигч 2020-06-25 103.229.122.132

21 хоног тусгаарлах нь зөв сүүлийн үед 14-21 хоногт корона илэрч байна шүү.Эх орондоо тэр холоос гуйж уйлж ирчихээд тусгаарлах хугацааг 14 хоног болго гэж хэлэх эрх та нарт байхгүй шүү.Эх орондоо буй 3 сая иргэд буруугүй!!!!

Avatar

зочин 2020-06-25 202.126.92.99

Тэр хурандаа Ууганбаяр чинь би гэхээс цаашгүй, юу ч мэддэггүй попорсон хачин хүн байна лээ.Дээр үед Булганы цэргийн штабт пактны гол л байсан даг

Avatar

Зочин 2020-06-25 202.9.46.220

Аан

Avatar

Odoo bolio 2020-06-25 202.179.18.109

Nemj awchirhaa boliod end bgaa humuusiinhee amidarliig bodoh heregtei. Durtaidaa tenj zugaalj yawsan bayachuudiin hamsaatnuudiig awchrah hereg yu bdiin

Avatar

Зочин 2020-06-25 103.14.38.132

Мэдээлэл сонгогч түмэнд очоогүй. Цахимаар сонгууль болно гэсэн атал хэдэн группын админууд бүгдийг хориод сурталчилгаа очоогүй шүү. Иймд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас ХӨСҮТ-ээс вирус гараад эргэж орлоо аймаар байна. Сонгууль өнгөрсөн хойно ХӨСҮТ-ээс ийм мэдээлэл гарч ирлээ. Та нар мэдээллийг дарж, хорьж байгаад сонгууль хийлээ.

Avatar

Зочин 2020-06-25 202.131.233.214

Erdeniin amraltand avaachaaad tavchih. Ugaasaa ulsiin munguur bosgoson yum

Avatar

b** zolbint 2020-06-25 202.126.88.50

Eniig bichsen setguulch , Nuguu BITCOIN FARM deer irchiheed , uud haalga ni haalttai , Uurhai ajiluulj baina uurai ajiluulj baigaam chin mungu olj l baigaadaa gedeg setguulchtei neg setgelgeetei zolbin setguulch unertej baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж