АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брейн Хятадын эсрэг дайрсан мэдэгдлийнхээ үеэр дарга Ши Жиньпинийг хуучин ЗХУ-ын удирдагч Йосеф Сталинтай зүйрлэжээ. Тэрбээр Хятадыг дэлхийн харилцаанд хорлонтой үүрэг гүйцэтгэж байна хэмээн мэдэгдсэн аж. Мөн Роберт О’Брейн“Хятадын Коммунист нам Марксист-Ленинист онолыг баримталдаг бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрийгөө Йосеф Сталины залгамжлагч гэж хардаг” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр АНУ-ын улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд Хятадыг дутуу үнэлж, Бээжин нь дэлхийн хүчний тэнцвэрийг шинээр тогтоохыг зорьж байгааг олж хараагүй хэмээн буруутгасан байна. “АНУ-ын хууль тогтоогчид Хятадын эдийн засаг өсч хөгжихийг дагаад ардчилал, либералчлалд тэмүүлнэ гэж бодсон ч эсрэгээрээ коммунист үзэл суртал нь улам гүнзгийрсэн” гэж Роберт О’Брейн мэдэгджээ.
Эх сурвалж: POLITICO
Зочин 2020-06-25 39.115.114.99
Энэ ану д дипломат хүн байдаггүй ямар сонин вм бэ дипломат ёс байхгүй гажиг хүмүүс вэ ичмээр
Зочин 2020-06-25 66.181.187.253
Amerikchuudad hoshnogoduulahgui l bol daisan uu teee?
зочин 2020-06-25 202.9.46.115
Хятад Оросын тухай бол биднээс зөвлөгөө авч байх хэрэгтэй дэ ..Эрхээч биш , байгуулсан хоёр улсынхаа тухай бид арай илүү мэдэлгүй дэ .
Зочин 2020-06-25 172.58.22.136
Ази хүн цагаан арьстануудаас илүү хүчирхэг баян амьдрахыг харж тэвчихгүй л гэж хэлж байгаа юм ш дээ. Цаад санаа бол