Бразилийн цагдаагийн төв газрын удирдлагууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр алсын удирдлагатай роботуудыг ашилах бөгөөд эдгээр роботууд нь есөн төрлийн үйлдэл гүйцэтгэх чадвартай юм байна. Нэг бүрийн үнэ нь 800 мянган ам.доллар бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох 12 хотод энэ роботууд ажиллах гэнэ.
Хөлбөмбөгийн “Шидтэнгүүд” хэмээн алдаршсан дэлхийн таван удаагийн аварга Бразилчууд нутагтаа зохиох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг түүхэнд үлдэхүйц наадам болгох зорилт тавьсан бөгөөд террорист халдлагаас сэргийлэх үүднээс аюулгүй үйл ажиллагааг чандлан мөрдөх болсон юм. ДАШТ-ий үеэр ашиглах эдгээр роботуудыг мөн 2016 онд Бразил улсын Рио де Жанейро хотноо болох олимпийн их наамдмын үеэр хэрэглэх ажээ.