АНУ-ын есөн мужид карантин тогтоолоо | News.MN

АНУ-ын есөн мужид карантин тогтоолоо

АНУ-ын есөн мужид карантин тогтоолоо

АНУ-ын есөн мужид карантин тогтоолоо

АНУ-ын Нью-Йорк, Нью-Жерси, Коннектикут мужууд коронавирусийн халдварын тархалт өндөр хот, мужуудаас ирсэн хүмүүсийн эсрэг карантин арга хэмжээ тавилаа. АНУ-ын зүүн, баруун хэсгийн мужуудад халдварын тархалт өндөр байгаа юм. Вашингтон их сургуулийн урьдчилсан таамгаар хэрэв америкчуудын 95 хувь нь маск зүүхгүй бол ирэх аравдугаар сар гэхэд коронавирусийн халдвараар 180 мянга гаруй хүн нас барахыг анхааруулжээ. Одоогийн байдлаар АНУ-д 2.3 сая хүн халдвар авч, 121 мянган хүн нас бараад байна.

Нью-Йорк мужийн дарга Эндрю Куомогийн мэдээлснээр, халдварын тархалт өндөр байгаа Алабама, Арканзас, Аризона, Флорида, Хойд болон Өмнөд Каролина, Техас, Вашингтон, Юта зэрэг мужид карантин арга хэмжээ авчээ. Эдгээр мужуудаас ирсэн хүмүүсийг цаашид 14 хоног тусгаарлан ажиглах арга хэмжээ авах аж. Түүнчлэн карантин арга хэмжээг зөрчвөл 1000 ам.доллар, давтан зөрчил гаргавал 5000 ам.доллараар торгох юм байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-25 193.57.67.241

Эрх чөлөөний орон одоо яая гэхэв "миний COVID19 с болж үхэх нь миний эрх" гээд л явж байна лээ, бусад хүмүүсийн эрүүл мэнд нь ч яах ёстой ийн..

Avatar

Зочин 2020-06-25 39.115.114.99

Амэрикууд ёинь аймаар тэнэг юмнууд б лээ 1 эмэгтэй ярилцлага өгч байгаан далай н эрэг дээр юу гэж өвчтэй хүмүүс ирэх вм бэ гэсэн хахахаха

Avatar

Зочин 2020-06-25 202.179.25.226

Эргүү Трамп маск зүүгээд хэрэггүй гэж байсан биз дээ

Avatar

Зочин 2020-06-25 202.131.243.186

Эртхэн л хөл хорио тогтоое гэхээр үндэсний үнэт зүйлд харш марш гээл тэнэгтээд байсан Тэр дор нь муж хоорондын хол хорио тогтоосон бол өдийд шаал өөр байх байсан тэнэг малууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж