Сонгууль 2020: Ирц өндөр, үнэмлэхүй ялалттай өндөрлөв | News.MN

Сонгууль 2020: Ирц өндөр, үнэмлэхүй ялалттай өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Ирц өндөр, үнэмлэхүй ялалттай өндөрлөв

Сонгууль 2020: Ирц өндөр, үнэмлэхүй ялалттай өндөрлөв

2020 оны УИХ-ын сонгууль амжилттай зохион байгуулагдаж, 73.64 хувийн ирцтэйгээр өндөрлөв. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, бие даагчдаас бүрдсэн 606 нэр дэвшигч өрсөлдөж, МАН 62, АН 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, та бидний эвслээс нэг нэр дэвшигч сонгогдов. 606 нэр дэвшигчээс 13 эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулав. 2020-2024 оны парламент 13 эмэгтэй гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан намаас нэг эмэгтэй гишүүнтэй болов.

Холбоотой мэдээ

МАН хамгийн олон суудал авлаа

МАН хамгийн олон суудал авлаа

Сонгуульд нэр дэвшигчид:

  • 1992 онд 293 нэр дэвшигч өрсөлдсөн.
  • 1996 онд 302 нэр дэвшигч өрсөлдсөн.
  • 2000 онд 602 нэр дэвшигч өрсөлдсөн.
  • 2004 онд 244 нэр дэвшигч өрсөлдсөн.
  • 2008 онд 356 нэр дэвшигч өрсөлдсөн.
  • 2012 он 544 нэр дэвшигч өрсөлдсөн.
  • 2016 онд 498 нэр дэвшигч өрсөлдсөн.
  • 2020 онд 606 нэр дэвшигч өрсөлдсөн.

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нийт 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшсэн 485 хүн, бие даан нэр дэвшсэн 121 хүнийг бүртгэж, үнэмлэх олгосон юм.  МАН-аас 76, АН-аас 76, Монголын ногоон намаас 15, Та бидний эвсэл, МАХН, ИЗН, МУНН-ын эвслээс 74, Шинэ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын эвслээс 72, Зөв хүн-Электорад эвслээс 53, Ард түмний намаас нэг, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 13, Хөгжлийн хөтөлбөр намаас долоо, Эх орончдын нэгдсэн намаас нэг, Сахигтун-Үндсэн хуулийн 19 эвслээс 34, “Ард түмнээ хайрлая” намаас нэг, “Зон олны нам”-аас 30, “Дэлхийн монголчууд нам”-аас гурав, “Ард түмний олонхын засаглал” намаас 24, “Их эв” намаас нэг, “Гэр хороолол, хөгжлийн намаас дөрөв, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн.

Мөн энэ удаагийн сонгууль хамгийн өндөр буюу нийт сонгогчдын 73.64 хувь нь саналаа өгсөн. Хэдийгээр цаг агаарын хувьд хур бороотой, зарим газар үерт авсан, коронавирусийн халдварын хорио цээрийн дэглэмтэй цаг үед зохион байгуулагдсан сонгогчид идэвхтэй байлаа. 

МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХИЙН ПИ-АР ХҮЧТЭЙ БАЙВ

2016 онд үнэмлэхүй ялалт байгуулсан 65-ын бүлэг энэ удаад 62-уулаа болж үнэмлэхүй олонх болов. Түүхэндээ МАН хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь анх удаагийнх байлаа. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрүүдээс эхлээд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Одоогийн хийж буй ажлыг нь үргэлжлүүлж, багаар нь дэмжээрэй” хэмээн бүх тойрогт өөрийн биеэр уулзалт хийсэн. Түүний энэ уулзалтууд, багаар дэмжих уриалга сонгогчдод онцгой нөлөөлөв.

Мөн нэр дэвшигчдээ тодруулахдаа ЖДҮ-д холбогдсон зарим хүмүүсийг хасах, шинэ залуучуудыг дэвшүүлсэн нь оновчтой сонголт байлаа. 2016 оны сонгуулиар шинэ нэр дэвшигчид олон тодорч гарч ирсэн шиг энэ удаад ч мөн МАН-аас шинэ нэр дэвшигчид олон болж байна.

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ “СУЛ” БАЙВ

Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин байсан Ардчилсан намын хувьд зангидсан бодлоготой гэхээс илүү хувь нэр дэвшигчид “амиа бодсон” тоглолтуудтай, намаас квот авч чадаагүй нь өөр нам элсэх, бие даах байдлаар  сонгуулийг эхлүүлсэн нь саналын дүнд нөлөөлсөн болов уу. Мөн намын дарга нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээс илүү өөрийн тойрогтоо анхаарсан хэмээн учир мэдэх хүмүүс ярьж буй. Ямар ч гэсэн АН энэ удаагийн сонгуульд 11 суудал авч, Сүхбаатар аймагт дангаараа ялалт байгуулав.

Тойрог бүрт нэр дэвшээгүй гишүүдээрээ нэр дэвшигчдэд дэмжлэг өгөх бус намын дарга нь өөрөө тойргоо зорьж, хүчтэй байсангүй.

ГУРАВДАГЧ ХҮЧИНГҮЙ СОНГУУЛЬ

Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд АН, МАН гэсэн хоёр том нам сонгуульд ялалт байгуулж, төр барьж ирсэн. Харин энэ удаагийн сонгуульд гуравдагч хүчин, бие даагчид хамгийн олон нэр дэвшсэн. Гэхдээ тэдний дуу хоолой, хүч сонгогчдод хүрээгүй бололтой. Тиймдээ хоёр эвслээс нэг, нэг бие даагчтай парламент бүрдэв. Ялангуяа Зөв хүн электорат эвсэл, бие даагчид маш ихээр сонгогдох болов уу гэсэн таамаг сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд өрнөж байсан. Тэдний дунд ч хуульч, эдийн засагч зэрэг салбартаа танигдсан лидерүүд ч байсан. Гэхдээ сонгогчид МАН, АН-даа “хайртай” хэвээр, гуравдагч хүчний орон зай нутагшаагүй байгаагийн илрэл сүүлийн хоёр сонгуулиар харагдав.

ХОРИХ 461-Р АНГИАС НЭГ НЭР ДЭВШИГЧ СОНГОГДОВ

Энэ удаагийн сонгуулийн нэгэн онцлох үйл явдал нь хорих 461-р ангид хоригдож буй нэр дэвшигч тойрогтоо хамгийн өндөр санал авсан явдал. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн 13-р тойрог 3 мандаттай бөгөөд нэр дэвшигч Ж.Эрдэнэбат ялалт байгуулж, Сэлэнгэчүүдийн итгэлийг дахин хүлээв.

Ж.Эрдэнэбатаас гадна УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар хорих 461-р ангиас сонгуульд оролцов.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУЛЧИГАР СҮХ 2020-06-25 158.208.192.248

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНӨӨС АЙДАГ ХӨГИЙН МАН БИЕ ДААГЧДИЙН САНАЛЫГ ХАР МАШИНААРАА ЛУЙВАРДЖЭЭ. ЭР ХУРГА Л ЮМ БОЛ АРТ ТҮМНИЙХЭЭ ХАРДЛАГЫГ ТАЙЛААД ГАРААР ТООЛУУЛЧИХ!

Avatar

Даваанасан 2020-06-25 66.181.161.34

Сайхан

Avatar

Зочин 2020-06-25 202.126.88.36

Хэзээ нэгэн цагт үнэн худлын эргэлэээ ил гаоах болно. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм даа. МАН үнэхээр олон тойрогт ялсан гэж баталж байгаа бол зарим нэг нэр дэвшигчдийн гомдлыг олон түмний нүдэн дээр гараар тоолж шийдвэрлэх хэрэгтэй. Ийм зориг гаргаж чадах болов уу. МАН-ын дарга хэрвээ ингэх зүрх зориг байхгүй бод шал худлаа попорч байна гэсэн үг. Та нарт 20 суудөл алдсан ч олонх хэвээрээ шүү дээ.

Avatar

Зочин 2020-06-25 192.82.75.30

Хуулийн талбар дахь мөрдэстэй зандалчид дээрэмчидээ дарж авбал ард түмэн 3 дахиа ч сонгох юм билүү. Хамгийн шударга байх ёстой хуулийнхаа талбарт хулгайч дээрэмчидийг өөгшүүлж үржүүлчихээд, нээг их гавъяа байгуулчихсан мэт таахалзавдаа та нар. Одоо эхлүүлсэнээ дуусгаарай. Мөнгө, элдэв бүлэглэл, бээжин, москва, барууны ижил хүйстнүүдэд биш… бас бие биеэндээ ч биш, эх орон ард түмэндээ л үйлчилээрэй дээ…

Avatar

Зочин 2020-06-25 66.181.176.176

Үүний тулд Шүүх хууль хяналтын байгууллагыг бусдаас хараат бус шудрага ажилладаг болгох хэрэгтэй Эдгээр байгууллага Засгийн газарт захирагддаггүй Ардчиллынхны нөлөөнд байдаг гэж сонссон юм байна

Avatar

зочин 2020-06-25 66.181.161.19

За ямар ч байсан АРДЧИЛСАН ЧӨЛӨӨТ СОНГУУЛЬ гэдэг , Монголчууд бидний чаддаг, мэддэг , амьдарлын салшгүй үнэт зүйл болжээ ..Энэ ч ардчилалынхныл гавъяа л да .

Avatar

Зочин 2020-06-25 202.9.40.63

100 саяыг өгч байж УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх авдаг ийм журам ганцхан АН-д л байдаг. Тэд УИХ-ын гишүүн болохыг маш их мөнгө олдог албан тушаал гэж хардаг учраас ийнхүү үнэлж байгаа юм. Тэгээд буцааж өгөхгүй байдаг журамтай. Бид ллав ойлгохгүй юмаа

Avatar

Зочин 2020-06-25 202.9.40.63

Ан яаж УИХ-д олонх болох вэ. ийм нэр хүндгүй байхад

Avatar

зочин 2020-06-25 66.181.161.19

Давсгүй шөл шиг хогын ИХ бүрдсэн байна лээ … Одоо 4 жил юугаа үзэж хуйхаа маажнаа …Ядаж муу Нээмкэ байхгүй байхдаа яакав дэ. … Парламентийг жил болгон шинээр бүрдүүлж байяаа !!! ядаж 50 % ийг нь шинэчилж байялдаа …

Avatar

Зочин 2020-06-25 207.6.112.23

kyatad tagnuul odoo bolson. S.Zorigiin hereg harin 1 tiishee boloh baihdaa.

Avatar

Зочин 2020-06-25 150.129.140.51

мажоритар систем ийм гажигтай л даа. 1 хүнээр илүү байхад л ялдаг. Ялагдсан хүнд санал өгсөн хүмүүс хохирдог.

Avatar

Зочин 2020-06-25 98.253.30.34

Estoi goe songuuli bolloo noynii boh gedeg shig monhiin 80-90% huviar yalj bdg MAH. Terhuu Har hemeeh mashind morgomuu. Ireh olon jiluuded amaaraa shoroo omhoh jiriin irged bidnii amidral l hoorhii bna daa. Ed nar ch yahav bgaa iymiig n huvaaj tsuslaad ter Netherland iy iy bilee eh oronruugaa arilaad ogoh bh.

Avatar

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх. 2020-06-25 103.10.21.31

Ирэх 21 оны Ардын Намын 100 жилийн ойгоор У. Хүрэлсүх Монгол улсын Ерөнхийлөгч болно. Ерөнхийлгчийн эрх мэдлийг Жанхуу хэдий чинээ нэмнэ тэр хирээрээ Хүрэлсүхийн эрх мэдэл хүч чадлыг нэмнэ. Ямар ч улс төрч давхар мэх хийдэг. Энэ давхар мэхийг Хүрэлсүх маань Баттулгад хийж байгаа нь зайлшгүй. Намгүй, нөхөдгүй хэн ч үгүй Жанхуу шорондооо.

Avatar

Зочин 2020-06-25 109.252.28.1

Чи яасан мөрөөлсөн н**ш вэ? Айййй

Avatar

Зочин 2020-06-25 103.14.38.132

Мэдээлэл сонгогч түмэнд очоогүй. Цахимаар сонгууль болно гэсэн атал хэдэн группын админууд бүгдийг хориод сурталчилгаа очоогүй шүү. Иймд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас ХӨСҮТ-ээс вирус гараад эргэж орлоо аймаар байна. Сонгууль өнгөрсөн хойно ХӨСҮТ-ээс ийм мэдээлэл гарч ирлээ. Та нар мэдээллийг дарж, хорьж байгаад сонгууль хийлээ.

Avatar

уриалга 2020-06-25 185.29.252.74

ард түмэнд ийм тийм юм өг гэж нэхдэгээ одоо больё нөхдөө. Зүгээр л ажил хийж байгаа хүн хэвийн амьдрах боломжтой, төр нь иргэдийнхээ аюулгүй байдалд анхаардаг нийгэм бий болгож өгөөч гэж хүсье. Шинэ засагтаа амжилт хүсье

Avatar

зочин 2020-06-25 192.82.68.59

шударга сайхан сонгууль боллоо.Хүрэлсүх засгийн газраа олигтойхон хүмүүсээр бүрдүүлээд, эхэлсэн ажлаа шуурхай явуулж, өмнө нь идэж уусан муу хүмүүстэй тооцоо хийн хөрөнгийг нь ард түмэнд өгч сэлмээ олигтойхон эргүүлбэл ард түмэн аяндаа нягтаар тойрон хүрээлэх болно.Энэ удаагийн МАН-ын засгийн газар хэрхэн ажиллахаас цаашдаа Ман-ын хувь заяа харагдах болно.Шударга сайн ажиллаж, хууль ёсыг жинхэнээр нь явуулж чадвал их ирээдүй бий шүү.Шинэ их хурал завхарсан хуулийн үйл ажиллагааг шинэ шатанд

Avatar

bagana 2020-06-25 66.181.161.23

hurelsuhiin dur esgegch uu lideruu gedegiig harah tsag irj bna

Avatar

S 2020-06-25 107.77.202.100

Ardiin Namiin 60/taigaa ahin sereh goy baigaa biz? Zaya chini ter dee

Avatar

Зочин 2020-06-25 66.181.186.178

luivardaad shaatsoon

Avatar

зочин 2020-06-25 66.181.161.9

Монгол улсын ард түмнийг Ерөнхий сайд Хүрэлсүх муухай луйвардлаа. Ардын нам олонх болох нь тодорхой байсан. Гэхдээ арай ч ийм олуулаа бишээ. Гарцаагүй луйвар.

Avatar

Зочин 2020-06-25 183.177.100.4

хөөк оркоо, хар машин, дээр нь хяналтын тооллого хийхэд луйвардах уу?

Avatar

зочин 2020-06-25 202.9.46.115

Өө хөө гучхан хувийн саналаар 62 суудал авчихаж байгаа юм уу ! .70 хувийнхан гохь нь уу ? .. Тэгээд энэ нь НИЙГМИЙН шудрага ёс уу ? ..

Avatar

Монголд ийм олон нам байх ёстой хэрэггүй юм байна ёстой их санал хувааж байна МАН АН ийн аль нэгэнд нь нэгдэх хэрэгтэй 2020-06-25 49.0.218.178

шинэчлэл ярьсан 30 аад нам 120 иод бие даагч нар хоорондоо саналаа хуваагаад дундаас нь МАН 30 % иар сонгогдоод гараад ирлээ. дараагийн сонгуульд ийм олон нам бие даагч хувь хүмүүс хоорондоо өрсөлдөж болохгүй. 3хан сая хүнтэй монголд ийм олон нам, бие даагч нар хэрэггүй.саналаа л хувааж, хуваагаад хэн хэн нь ч гарахгүй хайран санал . бүх намууд хамтраад АН тай нэгдээд МАН тай тулаад л сонгуульд орвол шал өөр дүн гарна .

Avatar

Зочин 2020-06-25 66.181.176.176

Хэрэв өрсөлдөгч цөөн байсан бол МАН 70-80 хувийн санал авах байлаа Ардчиллынхан хүнлэг ёс суртахуунтай ухамсартай шудрага бол Хөгийн л хүмүүс голдуу танайд очиж нийлж байх юм Зас цэвэрш

Avatar

иргэн 2020-06-25 66.181.184.149

Шударга байж үнэнээ хэлж ард олноо хуураагүй Хүрэлсүх сайд ялалт байгуулсан нь олон түмэн ийм зүйлийг хүссэн хүсэл яллаа гэсэн үг бусуу. Одоо цаашид 1. Боловсролын албарт анхаарал хандуулж хойч залгамжлагчдаа өндөр боловсролтой иргэдээр бүрдүүлэх 2. Төрийн албыг чадавхижуулж урамшуулал хариуцлагыг оноючтой тооцох 3.Ард олныг соён гэгээрүүлж зүрх сэтгэлийн боловсрол олгох, соёл урлаг, яруу найраг, утга зохиол, түүх ёс заншлыг төгөлдөржүүлэх 4.Шударга ёсыг бэхжүүлэх 5.Төрийн хяналтыг сайжруулах

Avatar

АН-ийн дээрнгүй ихэрхүү 2020-06-25 192.119.160.172

з. энхболд, батүүл, эрдэнэ, эрдэнэбат нарын хүмүүсийн биеэ авч явж байгаа байдал хүмүүст нүүр буруулах шалтгаан болон. Дээр нь да. ганболд, сайханцэцэг, баарцогт гэх мэт нөхдийн үйлдэл нэрмээс болсон. Тиймээс МАН ялах нь тодорхой, зүйтэй бхйлаа.

Avatar

МАН луйвардаад гарлаа 2020-06-25 66.181.177.158

Аль оны эхнээс л МАН луйвардаж гарна гээд би энд тэнд сэтгэгдэл бичээд л байсан. МАН-ынхан бух институцыг атгацан байсан. Сонгуульд ажиллах хумуусынхээ цалинг 2-3 дахин нэмж терел бурийн бонусаар цутгаж, царцаа нуулгэхэд бэлдээд санал тоолдог машинаа 80%-с дээш байхаар программчлаад бух бэлтгэлээ хангацан байсым. Тийм болохоороо ЖДУ-чин тэрбумтан авилгачид гэмт хэрэгтнуудээ зоригтойгоор нэр дэвшуулсым. Сонгуульд унэхээр шударга ерселдех байсан бол тийм хулгайчуудаа нэр дэвшуулэхээс айх байсан.

Avatar

zo 2020-06-25 192.82.65.146

энэ худлаа өрсөлдөгч нам үнэхээр сул байлаа худлаа ярьж хэрэгггүй

Avatar

Жирийн нэгэн монгол хүн 2020-06-25 172.58.143.118

Сонгогчид бидэнд ямар сонголт байгаа вэ? Бидэнд МАН-АН гэсэн 2 бодит улс төрийн хүчин байгаа. 3-гч хүчин байхгүй. Хэнийг ч сонгосон тэд заавал сонгуулийн зардлаа ямар нэг байдлаар улсаас хулгаалж авна. Хэрэв бид АН-г сонгосон бол, тэд манжийн дарлалын үед байсан олон ноёдууд шиг хоорондоо яс булаацалдаж, ард түмэнд ясны үнэр ч үлдэхгүй байсан. Өөр ямар сонголт жирийн ард түмэн бидэнд байсан бэ? Латин Америкийн улс орнууд шиг цэргийн эргэлт гаргаж, улс төрийн тогтолцоог тэр чигээр нь өөрчлөх.

Avatar

Жирийн нэгэн монгол хүн 2020-06-25 172.58.143.118

Гэхдээ энэ нь магадлал багатай. Учир нь ард түмэн бид 2008.07.01-нд өөрсдөө хохирч үлдсэн. Тэгвэл яагаад бид дахиад л МАН-н хулгайчдыг сонгочихвоо. Хувь хүн миний бодлоор бол эгэл жирийн ард иргэд бидэнд Чингис хаан шиг бүгдийг захирч чаддаг нэг ёсны дарангуйлагч Хүрэлсэх хэрэгтэй байгаа. Тийм учраас л эх орноо, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө энэ олон УИХ-н гишүүд бүхий ноёдуудыг, яс хоорондоо булаацалдаж байдаг нохдуудыг хянаж чаддаг ХААН ХҮРЭЛСҮХ-г сонгосон бөлгөө. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ.

Avatar

ЗОЧИН 2020-06-25 202.72.247.58

Ард түмнийг хуурсан ардын нам. Ахин гарч ирж ЖДҮдэхнээ. Хүрэлсүхийн дүү 1,3 тэрбумын ЖДҮ авсныг хэлсэн ямар ч юм идээгүй тийм хүсэл ч байхгүй Номт хүүг шоронд хийсэн. Шударга ёс хаана байна даа тэгээд.

Avatar

зочин 2020-06-25 202.72.247.58

ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛСАН, ХАР ТАМХИ НАЙМААЛСАН, ХАР ПИАР ХИЙСЭН, ХАР НАМ ХӨЛСӨЛСӨН ХАР ТҮҮХТЭЙ НАМ ХАР ЯЛАЛТ ХИЙЛЭЭ. ХАРААС ӨӨР БАРААН ӨНГӨ БАЙХГҮЙ. МОНГОЛЧУУД БОЛ ЭРТНИЙ ХӨХ МОНГОЛ. ХЯТАДУУД ХАР БИЛЭЭ. ХАМГИЙН ИХ СҮЖИРСЭН НАМ НЬ ХЯТАДЫН ХАР КОММУНИСТ НАМ ДАА.

Avatar

ааа 2020-06-25 202.179.24.140

Ард түмэн сонголтоо хийсэн гүйцээ

Avatar

Зочин 2020-06-25 202.126.88.128

За тэгээд дотроо хөлөө жийлцээд Нам эвсэл болоод байлгүй төлөвлөсөн зүйлээ тууштай хэрэгжүүлэх л үлдэж дээ Онцлог нь 8 жилийн хугацаанд юу бүтээв гэдгээ 2024 онд үнэлүүж дүгнүүлэнэ. Хэрүүл Дотроо хэрүүл хиыж цаг барвал сонгогчид дахиж боломж олгохгүй шүү

Avatar

Жирийн нэгэн монгол хүн 2020-06-25 172.58.143.118

Сонгогчид бидэнд ямар сонголт байгаа вэ? Бидэнд МАН-АН гэсэн 2 бодит улс төрийн хүчин байгаа. 3-гч хүчин байхгүй. Хэнийг ч сонгосон тэд заавал сонгуулийн зардлаа ямар нэг байдлаар улсаас хулгаалж авна. Хэрэв бид АН-г сонгосон бол, тэд манжийн дарлалын үед байсан олон ноёдууд шиг хоорондоо яс булаацалдаж, ард түмэнд ясны үнэр ч үлдэхгүй байсан. Өөр ямар сонголт жирийн ард түмэн бидэнд байсан бэ? 1-рт Латин Америкийн улс орнууд шиг цэргийн эргэлт гаргаж, улс төрийн тогтолцоог тэр чигээр нь өөрчлөх

Avatar

Жирийн нэгэн монгол хүн 2020-06-25 172.58.143.118

Гэхдээ энэ нь магадлал багатай. Учир нь ард түмэн бид 2008.07.01-нд өөрсдөө хохирч үлдсэн. Тэгвэл яагаад бид дахиад л МАН-н хулгайчдыг сонгочихвоо. Хувь хүн миний бодлоор бол эгэл жирийн ард иргэд бидэнд Чингис хаан шиг бүгдийг захирч чаддаг нэг ёсны дарангуйлагч Хүрэлсэх хэрэгтэй байгаа. Тийм учраас л эх орноо, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө энэ олон УИХ-н гишүүд бүхий ноёдуудыг, яс хоорондоо булаацалдаж байдаг нохдуудыг хянаж чаддаг ХААН ХҮРЭЛСҮХ-г сонгосон бөлгөө.

Avatar

Зочин 2020-06-25 66.181.166.60

Маргаашнаас жаран хоёр жаргал бэлэглэнэ ккк

Avatar

zochin 2020-06-25 202.9.46.179

МАН ОДОО ТОМ ТОМ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЭХ ШААРДЛАГАТАЙ. ГЭМТ ХЭРГҮҮД ХЭДЭН ЖИЛ ДАМЖААД СҮҮЛДЭЭ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОДОГ БУСАРМАГ ЗҮЙЛД ЦЭГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ДУРААРАА ДУРГИЖ, МАФИЙН ХАЛААСАНД ОРСОН МОНГОЛЫН ШҮҮХИЙГ ШҮҮДЭГ БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛОХГҮЙ БОЛ ХЭРЭГ ШИЙДДЭГГҮЙ ШҮҮХИЙН ХЭРЭГ АЛГА ….

Avatar

Зочин 2020-06-25 43.228.131.110

ЖДҮЧИН КОНЦЕПСЧИН а******н намд баяр хүргэе. Ирэх 4 жилд ЖЛҮ болон концепсын мөнгийг давуулан идэж олон гишүүдээ зодож нүдэж амь насыг нь хохироож долларын ханшыг 4000 төг хүргэх ажилдаа амжилт гаргаарай.

Avatar

Зочин 2020-06-25 117.111.26.173

ДУУЧИН НААРА ТЭРГҮҮТЭЙ НӨХДҮҮД ИХ ТУС БОЛЛОО ДОО НААРА ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ МӨНГӨӨ АВСАН УУУУ

Avatar

Зочин 2020-06-25 117.111.26.173

АРД ТҮМЭНСЭЭД БАЙХ ЮМГҮЙ 30 ХАН ХУВЬ НЬ ДЭМЖИЖ 70 ХУВЬ НЬ ТА НАРЫГ СОНГООГҮЙ ГЭДГИЙГ АНХААРААРАЙ

Avatar

Зочин 2020-06-25 202.179.21.217

LUIVAR!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! OOR UY CH BISH!!!!!!!!!!!!!!!

Avatar

zochin 2020-06-25 202.55.188.86

Hurelsuh har mashinaar sanal avna gej ih bardam baisan ni har irgeded bish har mashind naidsan ni onoj dee.NUT iin tohirol ergelzeetei yvagddag gedgiig hun bur medej baigaa.Songuuliin har mashin ch ylgaagui. Zuv shudarga bie daagchid olon baisan.Getel MAN iin luivarchdiig songoj baina gej yu baih ve.

Avatar

Зочин 2020-06-25 158.181.76.190

Нийт монголчуудын 30% хүрэхгүй санал авсан цөөнхийн МАН хэт үнэмлэхүй олон санал авч гарч ирлээ. Тэр 30% бол хамгийн арчаагүй хогийн шаарнууд!!!!!!!

Avatar

Зочин 2020-06-25 202.179.21.217

luivardsan

Avatar

Зочин 2020-06-25 202.9.47.8

ЗҮГЭЭР САНАЛАА ӨГСНИЙХӨӨ ТӨЛӨӨ АН-ЫН ХОГ ШААР БОЛТЛОО ЧИЧЛҮҮЛЧИХ ЮМ. АНАРХИСТУУД РАЦИСТУУД ФЕОДАЛУУД УВАЙГҮЙЧУУД ГЭДЭГ НЬ Л ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ 30% ТЭГВЭЛ СОНГОХ ЭРХЭЭ ЭДЭЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ АН-ААС ЯЛ АВАХ ЮМ БАЙНА Л ДАА. ТА НАРТ АРДЧИЛСАН НАМ ГЭДЭГ НЭР ХҮНДДЭЭД БАЙНА. НЭРЭЭ СОЛЬ. АНАРХИСТ НАМ БОЛГО АЛБАН ЁСООР

Avatar

Зочин 2020-06-25 66.181.183.87

МАН-д халаасны 30% байнга байдаг, тэр нь хөгшчүүл

Avatar

Зочин 2020-06-25 183.177.100.4

одоо прокурор, шүүхэд шинэчлэл даруйхан эхлүүл! Хүнлэг энэрэнгүй хууль шүүх тогтож байж Монгол Улс хөгжинө! Ард түмний нуруу тэнийнэ. Шоронжилтыг хал

Avatar

Зочин 2020-06-25 202.55.188.38

Саналын ирц нэмэгдсэн нь Цар тахлаас болсон байх оо. Бүтэн 6-сар хорио цээр гээд ажил төрөлгүй шахам хийх юмгүй уйдаж байсан улс ганц өдөр бараг наадам хийсэн шахуу юм болоо биз. МАН-ын ЖДҮ-гийн мангасууд болох Амарбаясгалан, Содбаатар нар амаа ангайгаад, шүлсээ залгиад , инээд алдаад байна. Хагартлаа Ханатлаа идэх байх даа. Юу ч гэхэв.

Avatar

Зочин 2020-06-25 202.21.124.18

МАН-Д АМЖИЛТ ХҮСЬЕ. ҮНЭМОЭХҮЙ ОЛОНХИДОО ЭРДЭЛГҮЙ, СӨРӨГ ХҮЧНЭЭ САЙН СОНСОЖ, ХУУЛИА ДЭЭДЭЛЖ, АМАЛСНАА ХЭРЭГЖҮҮЛЭН, ЭХЭЛСЭН ОЛОЛТУУДАА ГҮЙЦЭЭЖ БАТАТГАХЫГ ХҮСЬЕ.

Avatar

ИРГЭН 2020-06-25 202.21.124.18

Энэ бол ард түмний сонголт. Одоо хойшоо харж гошгонох хэрэггүй. Харин итгэл үзүүлсэн МАН-аас амалсан амлалтаа бүрэн чанартай, гол нь иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэх нэхэл хатуутай байх ёстой.

Avatar

Зочин 2020-06-25 176.63.23.219

МАН олонхи болох нь ч тодорхой л байсан. Бүх нэр дэвшигч эмэгтэйчүүд дунд МАН-ын хүүхнүүд л хамгийн сул чадваргүй нэр дэвшигчид байсан гарчихдаг юм байжээ

Avatar

Зочин 2020-06-25 45.79.75.18

200 жил Манжийн дагуул улс байсан, 100 жил Зөвлөлтийн колони улс байсан ард түмнээс анхнаасаа их юм горьдох хэрэггүй байж дээ. Монголчуудын хэмжээ нь энэ юм биз дээ. Зөвхөн Хүрэлсүх, Эрдэнэ 2-ын хооронд сонгууль болсон гэж боджээ. АН одоо нил булчин болсон, аймаар атаман гараар дарга тавихгүй бол ч хол явахгүй нь дээ. Монголын ард түмэн бол 5 хошуу мал ч биш, ядаж хонь ямаан сүрэг ч биш, зөвхөн хонин сүрэг юм даа. Сайхан номхон ард түмэн шүү. Юун азийн бар, Сингапур болох. Өлсөөд байж дээ.

Avatar

Зочин 2020-06-25 176.63.23.219

Зсссс аль ч улсын колони хараат байж үзээгүй улс хүн төрөлхтөний түүхээс олоорой чи. Шинэков улс л биш бол бүгд л дээр доороо орж явсаар ирсэн

Avatar

Зочин 2020-06-25 202.21.124.134

Чиний нам ялаагүйн төлөө бусдыг хараагаад яахав. АН олигтой бсан бол гарах л бсан. Эхлээд намынхаа даргыг зөв сонгож намаа муу нэрнээс нь цэвэрлэ. Чадахгү бол чацга царайлаад тэр синга руугаа яв.

Avatar

АН 2020-06-25 202.9.41.18

АНам дэндүү сул дорио байсан СХДүүрэгт гэхэд АНам ямарч суртачилгаа байхгүй байлаа Батбаяраас өөр хэн дэвшсэнийг мэдэхгүй иргэп их байлаа

Avatar

Зочин 2020-06-25 139.5.219.210

Бидний амьдрал сайхан байна.

Avatar

Зочин 2020-06-25 202.179.24.6

Нээрээ сайхан бна шүү. Ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж